• Өнөөдөр 2024-04-18

С.Дөлгөөн: Гуаша бол өөртөө, өрөөлд барих том бэлэг

2020-09-06,   1611

2000 гаруй жилийн түүхтэй, Хятад төдийгүй Япон, Вьетнам, Сингапур зэрэг Азийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн, өргөн хэрэглэгддэг эмчилгээ, гоо сайхны нэгэн арга бол гуаша иллэг билээ.

Хятадад гуаша иллэгийн техник, аргаар мэргэшиж нэрд гарсан, гуаша эмчилгээний №1 мэргэжилтэн, холограф гуаша болон холограф судлалын гуашагаар гоо сайхан, эрүүлжих аргыг үндэслэгч Жан Шиүчин профессорын гарын шавь, мэргэжлийн ахлах зэрэгтэй, олон улсад багшлах эрхтэй,  Монгол, Хятад, Солонгос, Европт гуаша иллэгийн мэргэжлийн хичээлийг зааж буй С. Дөлгөөнтэй бид ярилцлаа.
 
-Одоогоос гурван жилийн өмнө та гуаша иллэгийг Монголд анх зааж байсан үеийг бодвол одоо энэ талаар харьцангуй мэддэг болжээ. Гэхдээ заримдаа гуашаг хүмүүс зөвхөн иллэг төдий мэт өнгөц ойлгоод байх шиг санагддаг. Та мэргэжлийн хүний хувиар энэ тухай юу хэлэх вэ? 
-Гуаша иллэгийн ач тусын тухай би өмнөх ярилцлагууддаа ч хэлж байсан. Энд цухас дурдвал, хүний бие махбодын эрхтэн болгоны харгалзах судас, судлын цэгт энерги сайтай хаш чулуугаар арьсыг хусаж, эд эсийг цочроож, арьсаар дамжуулан биеэс хорыг гадагшлуулснаар дархлаа сайжирч, бүх биеийн цусан хангамж сайжирч, улмаар өвчин эдгэрэх нөхцөл бүрддэг. Зарим хүний ярьж байгаа шиг иллэг, арьс толийлгох үйлчилгээтэй төдийхнөөр гуашаны ач тусыг тодорхойлж болохгүй.  Мэргэжлийн түвшинд, тогтмол хийснээр эрүүл болох, гоо сайхнаа хадгалах эмчилгээ юм.
 
Гоо сайхан, эрүүл мэндээ удаан хадгалах талаар өнө удаан жилийн туршлага, өв, арга техниктэй Хятадын ард түмний дунд маш өргөн дэлгэрсэн, шинжлэх ухаанаар батлагдсан, аюулгүй, шалгарсан гэдгээрээ алдартай. Гуашаны ач тусыг өөрийн жишээн дээр хэлье. Миний арьс харахад асуудалгүй мэт ч маш эмзэг, духаараа тослогтдог, бас нүүрээрээ махлаг байсан. Йогоор олон жил хичээллэсэн болохоор биеийн жин өөрчлөгдөхгүй мөртлөө нүүрээрээ туранхай биш. Мэргэжлийн гуашаг гурван жилийн хугацаанд хийхэд арьсны асуудал арилж, хэвийн болохын зэрэгцээ нүүр зөв хэлбэрт оржээ. Би гурван хүүхэдтэй ээж. Бага хүүхэд минь нялх болохоор арьс арчилгаандаа цаг зав гаргаж чадахгүй, ядарна, нойр дутуу явна. Ийм үед гуаша л авардаг.
 
-Монголд гуаша массажны үйлчилгээ явуулдаг гоо сайхны газар, гуаша заана гэсэн сургалт цөөнгүй байна. Бас гуаша ялтас ч олон төрлөөр зардаг. Гэтэл аль нь сайн бэ гэсэн асуултыг хүмүүс асуудаг? 
-Сайны хажуугаар саар нь ч байна. Уламжлалт гуаша, орчин үеийн гуаша гэж яриад байна. Сингапурт ингэж хийдэг, тэнд тэгж заадаг гэдэг. Гэхдээ гуаша нь Хятадад анх үүссэн, олон жилийн турш тусгай дэг, техникийг бий болгосон эмчилгээ. Дээр нь нэмж хэлэхэд, хүний нүүрний бүтэц, эд эрхтний байрлал өөрчлөгдөхгүй учир мэргэжлийн стандартад нийцсэн гуаша ялтас ганц төрөл л байхад хангалттай байдаг. Харин хүний биеийн онцлог, нүүрний бүтэц, арьсны онцлог, асуудлаас болоод гуашагаар хэрхэн тохиргоо хийх, гуашаны даралтыг хэрхэн тааруулах, мяраалаг эсвэл жижиг нүүр, ази  болон евро төрхөнд барилтууд өөр болж ирдэг, мэдээж  барих ёстой дэг, мөрдөх журам бас бий. Түүнийг үл тоож болохгүй. 
Эрүүл мэнд, гоо сайхнаа мэс заслын бус, уламжлалт аргаар хадгалах чиг хандлага Европт төдийгүй дэлхий дахинд хүчээ авч байна. Европчууд ч йог, бясалгал, эрүүл хооллолт, гуаша массажийг сонирхон хүлээн авч байна.
Гуаша ялтасны стандартын хувьд судасны судлын цэгээр дамжуулан эмчлэхэд хамгийн сайн нөлөө үзүүлдэг материалыг сонгон авч хэрэглэх нь үр дүнтэй нь шинжлэх ухаанаар тогтоогдсон зүйл. Тиймээс хүний биед хэрэгтэй кальци, кали, магни, төмөр, цайраас тогтсон эрдэст сайн чанарын хаш чулуугаар,  гар аргаар хийсэн ялтас нь  хүний биед  цус төлжүүлэх, яс бэхжүүлэх, булчин шөрмөсийг суллах, судасны бөглөрлийг арилгах, даралт тогтворжуулах, цусан дахь өөх тос, сахарын хэмжээг бууруулах гээд олон ид шидтэй, бие организмд хэрэгтэй чухал элементүүдийг нөхөж өгдөг гайхалтай нөлөөтэй. 
 
Харахад хэлбэр дүрс нь ижил юм шиг боловч нимгэн, нүүрэнд таарах стандарт хэмжээ алдагдсан шил, пластик материалын найрлагатай  ялтас нь үр дүн гарахгүй, таталт хийж болохгүй гар хальтирах, нүүрний хэсэг бүрт таарахгүй байх жишээтэй. Тиймээс сургалтдаа зөвхөн БНХАУ-ын уламжлалт анагаах ухааны хүрээлэнгээс батлагдсан, стандартад нийцсэн хаш чулуун ялтас, Шаньдун мужийн уламжлалт тангийн үйлдвэрт захиалгаар хийлгэж, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулсан, органик найрлагатай зориулалтын гуашаны тосоор мэргэжлийн гуаша сургалтыг явуулдаг. 
 
-Та танхимын сургалт явуулж, шавь нараа  бэлдээд  багагүй хугацаа өнгөрчээ. Сургалтынхаа тухай хуваалцаач?  
-Гуаша эмчилгээний №1 мэргэжилтэн, холограф гуаша болон холограф судлалын гуашагаар гоо сайхан, эрүүлжих аргыг үндэслэгч Жан Шиүчин профессор гэхэд ганцхан монгол шавьтай, тэр нь би. Анх гуаша зааж эхэлснээс хойш мэргэжлийн сургалт явуулж, шавь нартайгаа эргэх холбоотой ажиллаж байнга мэдээлэл солилцож, бас давхар суралцуулах тогтолцоог бий болголоо. Мөн гуашаг мэргэжлийн түвшинд өөртөө болон хүнд хийх сургалтын гарын авлагуудыг бэлтгэн хэвлүүлсэн. Энэ жил шавь нарын хамт “Мэргэжлийн гуаша” ТТБ,  төвийг нээж, үйл ажиллагаагаа тэлсэн байна. Энэ төв маань мэргэжлийн сургалт, үйлчилгээ явуулахын зэрэгцээ гуашаг гадаадад таниулах, орос, англи, герман хэлээр сургалтын материал, гарын авлагаа гаргахаар ажиллаж байгаа.
 
Одоогоор, гуаша хийх мэргэжлийн сертификаттай сургалтыг 100 хүнд орсон. Энэ үйл явдалтай холбогдуулан 101 дэх шавиа тодорхой шалгуураар орон нутгаас шалгаруулж, 100 хувь үнэгүй хичээл заана. Өрх толгойлсон, орлого багатай хүнд туслах, ажлын байр бий болгох зорилгоор өмнө нь хоёр хүнийг үнэгүй сургаж, багшаар бэлдлээ. Тэд минь тууштай суралцаж, дадлагажаад өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн байна. 
 
Мөн онолын мэдлэг эзэмшин хүнд гуаша хийж хоёр жил гаран хугацаанд дадлагажсан, анхдагч шавь нараасаа сонгон өөртөө гуаша хийж сургах багшийн сургалтыг Хятадын мэргэжлийн сургуулийн хөтөлбөрийн дагуу хамтран зохион байгуулж мэргэжлийн сертификаттай  найман багш бэлдсэн байгаа.Тэгэхээр Монголд танхимын сургалтыг шавь нар минь цаашид явуулах болно. 
Мөн гуаша иллэгийг мэргэжлийн түвшинд хийх гоо сайханчдад, байгууллагууд дээр сургалт зохион байгуулдаг. Гуаша иллэгийнхээ сургалтын зар, цаашлаад хүнд мэргэжлийн  гуашаны үнэн зөв мэдлэг, ойлголтыг түгээх үүднээс мэдээллүүдээ би “Dulguun guasha” гэсэн фэйсбүүк хуудсан дээрээ хуваалцаад явдаг. 
 
-Одоо Францад суурьшиж, мэргэжлийн гуашаг дэлгэрүүлэх, цаашлаад өөрийн салоноо нээх гэж байгаа гэж сонсссон юм байна. Энэ талаараа яриач? 
-Эрүүл мэнд, гоо сайхнаа мэс заслын бус, уламжлалт аргаар хадгалах чиг хандлага Европт төдийгүй дэлхий дахинд хүчээ авч байна. Европчууд ч йог, бясалгал, эрүүл хооллолт, гуаша массажийг сонирхон хүлээн авч байна. Энд ирснээсээ хойш онлайнаар сургалт явуулахын зэрэгцээ Чех, Унгар, Польш, Итали, Герман, Швейцарь улсад шавь нараа бэлдэж байгаа. 

С.Дөлгөөн: Гуаша бол өөртөө, өрөөлд барих том бэлэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-03 13:51:42
    Зочин: SEKSR80955887
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-03 13:51:19
    SEXSY: 80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188