• Өнөөдөр 2024-04-27

Шөнийн цахилгааны хөнгөлөлтөд 189 мянган өрх хамрагдана

2020-10-14,   487

Эрчим хүчний зохицуулах хорооноос нийслэл, орон нутгийн айл өрхүүдийн шөнийн цахилгааны төлбөрийг ирэх сарын 1-нээс 100 хувь хөнгөлөх тухай мэдээлэв. Цахилгааны хөнгөлөлтөд нийслэлийн гэр хорооллын 117 мянга айл, орон нутгийн 72 мянган өрх тус тус хамрагдах бөгөөд нийт 4.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх аж.

Цахилгааны хөнгөлөлт ирэх дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд үйлчилнэ. Хөнгөлөлтөд хамрагдах шалгуур нь цахилгаан, эрчим хүчний өр төлбөргүй, цахилгааны аюулгүй байдлыг хангасан, өдөр шөнийн буюу хоёр фазын тоолууртай айл байх аж.


Шөнийн цахилгааны хөнгөлөлтөд 189 мянган өрх хамрагдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188