• Өнөөдөр 2024-04-26

Орон нутгийн сонгуульд МАН ялалт байгуулахгүй

2020-10-07,   645

Төрийн эрх барьж буй МАН орон нутгийн сонгуульд ялалт байгуулах нь тун эргэлзээтэй болжээ. УИХ болон орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, төрд "дураараа" дургисан тэдэнд итгэх иргэдийн итгэл алдарч байна. Гэсэн ч тэд сонгуульд ялалт байгуулах бүх аргаа хэрэглэж, Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталснаар аргагүйн эрхэнд УИХ-д олонх болсон. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчин болох АН-ыг унасан дээр нь дөрөөлж, сонгуулийг томсгосон тойрог, олон мандат хувилбараар явуулах болсноор нийт иргэдийн 40 хувийн саналаар тэд парламентын эрхийг барьж буй. Үүнийгээ эрийн сайндаа төр төлөөлж буй мэтээр ахархаж байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ "Сонголтгүй сонгууль" байсан билээ. 

Эрх баригчдын мэхэнд унасан АН-ынхан сая сэрэв үү гэлтэй орон нутгийн сонгуульд бусад намтай хамтарч, эвсэл болж орохоо мэдэгдээд буй. МАН болон бусад гэсэн сонголтыг орон нутгийн сонгогчид хийнэ. Хэрэв зээ АН-ыхан сүйхээтэй байж чадвал орон нутгийн сонгуульд боломж гарч ирэх нь ээ.

Учир нь, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ЖДҮ, 60 тэрбум хэмээн хуваагдсан МАН-ынхан дахиад л дотроо хагарч эхэлсэн бололтой. МАН-ынхныг толгойлж, М.Энхболдыг “дарж авсан” У.Хүрэлсүх өөрийн хамтран зүтгэгч Л.Оюун-Эрдэнэтэйгээ түнжин хагарсан гэх бор шувуу нисэлдэж эхэлсэн. Тэдний ийн муудсан нь анх удаагийнх биш болов уу. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард гэнэт хөл нь доголж, олны анхааралд өртсөн. Ингээд БНСУ-ыг зорьж шинжилгээ өгч, эмчлүүлсэн билээ. Тэрбээр тухайн үед энэ талаараа “Хоолны хордлогод орж, энэ нь хөлөнд нөлөөлсөн” хэмээн тайлбарлаж байв. Гэвч үнэн хэрэгтэй түүнийг нутгийн ахаасаа “алганы амт үзсэн” гэх нь бий. Тэгвэл энэ удаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхаа нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай хоршиж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бусад залуу гишүүдтэй нэгдсэн сурагтай. Энэ мэт  поп улстөрчдийн туйлбаргүй зан МАН-ын хүчийг сулруулсаар байна. Иймд орон нутгийн сонгуульд хоёр толгойгоор оролцож буй МАН-ынхан ялалт байгуулж чадахгүй нь.


Орон нутгийн сонгуульд МАН ялалт байгуулахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188