• Өнөөдөр 2024-04-27

Д.Сарангэрэл: Гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд 100 хүртэл сая төгрөг олгох саналтай байна

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг талуудын санал болгосноор УИХ таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилохоор хуульд заасан байна. Харин тус зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Эрүүл мэндийн, Сангийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдуудыг ажиллуулахаар тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, санал хэлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн даатгалын чиглэлийн хууль эрхзүйн орчинг нэлээд сайжруулсан. Эрүүл мэндийн даатгалд эрсдэлийн сан гэж бий. Энэ сангийн мөнгөнөөс  эх орондоо эмчлэгдэх боломжгүй, гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд 100 хүртэл сая төгрөг олгож, дэмжлэг үзүүлэхэд зориулмаар байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн тооцоо, судалгаанаас харахад 10 тэрбум төгрөг шаардагдах юм билээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд эх орондоо эмчлэгдэх боломжгүй 39  нэр төрлийн өвчний жагсаалт 26 болсон. Цахим орчинд нэг нэгнээсээ гуйлга гуйдаг энэ хүнд байдлыг жоохон ч гэсэн засмаар байна. Энэ боломж нь ч байгаа. Ялангуяа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд төрийг төлөөлөх гишүүд нь энэ асуудалд анхаараарай гэж хүсч байна.  Түүнээс гадна Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл Эрүүл мэндийн яамны харьяанд байх нь зөв гэв”. 
 


Д.Сарангэрэл: Гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд 100 хүртэл сая төгрөг олгох саналтай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188