Нобелийн шагналт зохиолч, философич Альбер Камюгийн "Тахал” романыг “Монсудар” хэвлэлийн газар шинээр орчуулан гаргажээ. Дэлхийн уран зохиолын сонгодог бүтээлд тооцогддог энэхүү роман тэртээ 1947 онд анх хэвлэгдэж байсан боловч "Ковид-19" цар тахал дэгдсэнээс хойш дэлхий дахины уншигчдын анхаарлыг татсан нэн “шинэ” бүтээл болж хувирсан билээ. Цаг үеийн аливаа асуудлыг үймж шуугиад өнгөрөх бус, ул суурьтай хандаж, уншиж судалж, ухаж эргэцүүлэх нь ухамсарт хүний хандлага. “Тахал” роман цар тахал дэгдэж эхэлсэн 2019 оны хавраас Итали, Франц, Герман болон өөр олон орны хамгийн эрэлттэй, борлуулалттай номын тоонд эргээд багтах болсны гол учир ч энэ аж. “Монсудар” хэвлэлийн газар цаг үеийн асуудал хөндсөн, нийгэмд болон уншигчид ач холбогдолтой бүтээлүүдийг шилж сонгон уншигчдадаа цаг алдалгүй хүргэхийг зорьж, дэлхий даяар ид уншиж буй уг зохиолыг уншигчдад чанартай, шинэ орчуулгаар хүргэхээр богино хугацаанд шаргуу ажилласны дүнд энэхүү ном уншигчдын гар дээр очлоо.
Чухам яагаад энэ цаг үед “Тахал” романыг унших ёстой вэ?
Камюгийн “Тахал”бол давагдашгүй гай зовлонд унахаараа хүмүүсийн гаргадаг янз бүрийн ааш авирыг харуулсан нийгмийн сэтгэл зүйн судалгаа төдийгүй уран зохиол талаасаа ч хосгүй бүтээл. Үл итгэн өөрийгөө хуурах, балмагдаж сандрах, айж түгших, хоригдож тусгаарлагдах, хүмүүс олноороо үхэж үрэгдэн буй “шинэ хэвийн байдал”-д аргагүйн эрхэнд дасан зохицох гээд олон асуудлыг хөндөнө.
Тахлын энэ бүх үе шат, та бидний гаргаж буй хариу үйлдэл, ааш аягийг Камю урьдаас харсан мэт нэгд нэггүй, яг цав төсөөлж бичсэн нь гайхалтай. Тахал гарахад хүмүүс янз бүрээр хүлээж авна. Зарим нь сөрөн тэмцэж, зарим нь амиа бодон зугтаж, зарим нь эвлэрэн бууж өгнө. Тахлаас ашиг хонжоо хайх нэгэн ч бий. Зохиолд гарах энэ олон янзын дүрүүдээс хүн бүр өөр өөрийгөө олж харах болов уу.
Нөхцөл байдлыг ийнхүү хөндлөнгөөс харсны эцэст айж, тэвдэх бус, эрүүл саруул ухаанаар хандаж эхлэх нь лавтай. Сэтгэл хөдлөлөөр бус, саруул ухаанаар харахад юмс арай өөр харагддаг. Гарц гаргалгаа олж харах, адаглаад айдас хүйдэстэй өдрүүдийг уужуу тайван, утга учиртай өнгөрүүлэхэд алдарт Камюгийн суут бүтээл тус нэмэр болох нь гарцаагүй.
Мөн “Тахал” романыг нацистуудын эрхэнд ороод байсан Франц орны шаналант ахуй байдлыг битүү ёгтолсон бүтээл ч гэж үздэг. Гэвч энэ бол ердөө нэг л өнцөг бөгөөд хүний амьдрал, оршихуйн суурь асуудлуудыг хөндсөн энэ бүтээлийг хэрхэн тайлахаа уншигч бүр өөрийнхөөрөө шийдэх буй за.
| ШИНЭ НОМ: Альбер Камю "Тахал" |
|
Манай чөлөөт бөхийн дөрвөн тамирчин өнөөдөр өрсөлдөнө
2026-10-01 07:53:24
Таеквондо-гийн дэлхийн цомын хоёр дахь өдөр 1 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-10-01 07:48:21
2026-10-01 07:10:00
2026-10-01 07:05:00
Э.Дэлгэрмаа Азийн наадмын V байрт орлоо
2026-10-01 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-10-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-01 06:00:00
Б.Уранзаяа Азийн наадмын V байрт, Э.Ариунболд VII байрт орлоо
2026-09-30 18:31:09
Н. Ганбаяр Азийн наадмын V байрт орлоо
2026-09-30 18:14:36
Г. Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-30 18:05:36
К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртэж, Азийн наадмын аварга боллоо
2026-09-30 18:00:43
К.Ёолк “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын аваргын төлөө өрсөлдөнө
2026-09-30 15:54:49
Г.Наранцэцэг, Б.Уранзаяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 15:49:54
2026-09-30 15:42:55
2026-09-30 15:36:34
Монголбанк: Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгална
2026-09-30 15:11:30
Б.Ганбаяр Азийн наадмын хүрэл медалийн төлөө хүч сорино
2026-09-30 13:34:35
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 60 хувьд хүрлээ
2026-09-30 13:32:54
Маргаашаас цэцэрлэг, сургуулиудад эрт илрүүлэг эхэлнэ
2026-09-30 13:24:29
Э.Дэлгэрмаа Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 12:47:39
К.Ёолк, Б. Уранзаяа, Г.Наранццэцэг нар ялж шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-09-30 12:25:40
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-30 12:00:08
Э.Ариунболд, олимп, дэлхийн аварга Yeldos SMETOV-той барилдана
2026-09-30 11:27:04
Шүлхийн улмаас Баян-Өлгий аймагт 4.7 тэрбум, Ховд аймагт 1.9 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ
2026-09-30 10:35:21
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулжээ
2026-09-30 10:17:19
Нийслэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцжээ
2026-09-30 10:10:18
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 66 хэрэг бүртгэгджээ
2026-09-30 09:47:28
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хэлэлцжээ
2026-09-30 09:37:33
ROOCKIE: ХАЙРЫН ДУУ, ЭСРЭГ ДҮР ХОЁР Л ХҮНИЙ СЭТГЭЛД ҮЛДДЭГ
2026-09-30 09:30:24
Морин загийн “Мобайл” эмнэлэг шинэ түргэний машинтай болжээ
2026-09-30 08:12:49
Иргэдийн эсэргүүцлийг үл тоож шөнөөр нүүрс тээвэрлэжээ
2026-09-30 08:02:37
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2026-09-30 08:00:00
Ерөнхий сайд Н.Учрал, Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийв
2026-09-30 07:51:30
Таеквондо-гийн дэлхийн цомоос 3 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-09-30 07:35:48
Азийн наадамд барилдах жүдочид тэмцээнээ өнөөдөр эхлүүлнэ
2026-09-30 07:10:00
Чөлөөт бөхийн “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын тэмцээн өнөөдөр эхэлнэ
2026-09-30 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-09-30 07:00:00
УЛСЫН НАЧИН Д.ТАВИНТАЙН ХҮҮ СҮХЭЭ: Аав, ах хоёрыг уран мэхээр аархаж барилддаг болохоор нь “Аат ах, дүү бөх” гэдэг болсон юм гэнэ лээ
2026-09-30 07:00:00
ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН АНХНЫ 35 СУРАГЧИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-09-30 07:00:00
ХИЛИЙН ЦЭРГИЙН ДОМОГ САРАА
2026-09-30 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-09-30 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-09-30 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |