Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн эмэгтэй дуучин Х.Уртнасан гэж гайхамшигтай эмэгтэй яагаад ч юм түүнээс харагдана. Шавь нь болохоор л тэр байх. Дууг нь сонсоод үзэх нь ээ, хоолойн өнгө, нүүрний тоглолт нь ч төстэй юм. Энэ бол Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Энхнаран. “Мөнгөн мод-2023” наадмын шилдэг дуучнаар ийн хоёр дахь цомоо хүртсэн түүнтэй ярилцлаа.
Тэрбээр 2007 онд хөгжим бүжгийн коллежийг төгсөөд, тус ондоо ОХУ-ын Санк-Петербург хотын Н.А.Римский-Корсаковын нэрэмжит хөгжмийн их сургуульд элсэн орж ОХУ-ын Гавьяат жүжигчин Галина Ивановна Киселёва багшийн удирдлагад дуурийн дуулаад мэргэжлээр магистрт сурч төгссөн байдаг. 2013 оноос өнөөдрийг хүртэл Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байгаа билээ.
.jpg)

-“МАКБЕТ” ДУУРИЙН ХАТАГТАЙ МАКБЕТ-
-“Мөнгөн мод-2023” наадмын шилдэг дуучнаар дахин шалгарсан танд баяр хүргэе. “Энэ жилийн хийсэн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, ургацыг хураан авлаа” гэж та шагнал гардах мөчдөө хэлж байна. Энэ жилийнхээ онцлох бүтээлээс дурдаж болох уу?
-Баярлалаа. “Мөнгөн мод” наадмаас хос цомтой боллоо. 2019 онд шилдэг дуучин номинацид нэр дэвшиж, шилдэг цомын эзэн болж байсан. Өчүүхэн хөдөлмөрийн минь үр дүн хур бороо шиг асгарч, энэ сайхан цом хүртээсэнд баяртай байна. Өшөө олон зүйл тасралтгүй хийгээрэй гэсэн урам болов уу. Дуурийн дуучин мэргэжил бол тасралтгүй хөдөлмөр, уйгагүй ажиллагаа шаарддаг, сонгодог урлаг өөрөө олон хүний хичээл зүтгэлийн нэгдэл шүү дээ. 2023 он уран бүтээлийн олз омог дүүрэн жил байлаа. Манай Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид алдарт Ж.Вердийн “Макбет” дуурийг тайзнаа шинээр тавьсан. Миний хувьд хатагтай Макбетийн дүрд дууллаа. Мөн Жузеппе Вердийн “Атилла” дуурийн гол дүр, дэлхийн алдартай, 400 жилийн түүхтэй Парисын хааны ордонд болсон “Монголын сайхан орон” тоглолтод мөн дууллаа. Ардын жүжигчин А.Энхтайваны нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны гранпри шагналтнаар ч тодорлоо. Эдгээр томоохон уралдаан, тоглолтоос гадна Дуурийн театрынхаа тоглолтуудад оролцоод явсан. Энэ жил хийсэн нэг том ажил бол “BELLISSIMA” гранд опера хоёр дахь бие даасан тоглолтоо үзэгчиддээ хүргэсэн минь юм. Энэ бүх хөдөлмөр, бүтээлийн минь үр шим өнөөдөр шилдэг дуучин цомоор ирж байна. Улам их хичээх хариуцлага ч нэмэгдлээ.
-Багш минь байсан бол гэсэн бодол төрж байгаа байх. Танд дуулахаас гадна юуг захиж, сургаж байв?
-Тэгэлгүй яах вэ. Багш минь тэнгэрээс хараад баярлаж, хүсэл мөрөөдөл нь биелэж байгаа болов уу гэж бодож байна. Энэ сайхан мэргэжлийн минь А үсгийг заасан хүн бол гайхамшигтай дуучин, миний багш шүү дээ. Хүмүүс мэднэ дээ. Багш минь хүнийг ухаан чимдэг гэж ярьдаг. Шавь нартаа ч мөн ямар ч эд баялаг, гоё ганган зүйлээс илүү ухаан хүнийг чимдэг гэж хэлдэг байсан. Тэгээд юу ч болсон тууштай зүтгээд бай. Өнөөдөр сэтгэлээр унасан ч маргааш босож чаддаг тэнхээ чадалтай байхыг сургаж байсан. Өөрөө ч тийм үлгэрлэн харуулдаг гайхалтай хүн байлаа. Багшийн “Хүнийг ухаан чимдэг” гэх үгийг би амьдрал, уран бүтээлдээ зарчим болгон мөрдөхийг хичээдэг.
-Сонгодог урлаг уран бүтээлчээс олон цагийн хөдөлмөр шаарддаг төрөл. Олон өдрийн бэлтгэл хийж тайзнаа дуулдаг шүү дээ?
-Тийм ээ. Анх дуурийн дуулаач мэргэжлээр сурахад хүнд санагддаг байсан. Гэхдээ хичээллэх тусам дурлаж, хайртай болсон. Олон цагийг мэргэжлийнхээ ард сууж байж, өөртөө нутагшуулж, суулгаж байж тайзнаа гарна. Нэг удаа тайзнаа гарч дуулахын тулд 100, 200 өдөр давтдаг хөдөлмөр бол дуурийн урлаг. Асар их тэсвэр тэвчээр, хөдөлмөо зүтгэл, тууштай байдлын үр дүнд амжидт үзүүлдэг. Их цаг хугацаа шаарддаг ч эргээд харахад гайхалтай сайхан мэдрэмжийг өгдөг дөө.
-Аав, ээжээсээ хэдүүлээ вэ. Удамд нь урлагийн хүн байдаг уу?
-Эгч нь айлын ганц охин. Манайханд одоогоор урлагийн хүн гэвэл би л мэргэжлээрээ дуулж байна даа. Аав, ээж, хань гээд гэр бүл, хамаатан садан, эгч дүүс маань арыг минь бат даадаг болохоор санаа зовох зүйлгүй бэлтгэл сургуулилтаа хийж, тоглолтдоо оролцдог. Гэр бүлийнхний минь хичээл зүтгэл, цаг хугацаа хамт оршдог шүү дээ. Бүгдэд нь баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна.
-Тайзан дээр дуулаад зогсож байхад танд ямар мэдрэмж төрдөг вэ. Тэр мөчийг юутай зүйрлэх бол?
-Олон анхаарлын төв ажиллаж байдаг. Дуурийн дуучин, тэр дундаа дуурийн гол дүрийг авч явж байгаа уран бүтээлч бол манлайлж явах ёстой. Ингэж хариуцлага өндөр, алдах эрхгүйгээр дууриа дуусгаад мэхийн ёслоход үзэгчдийн алга ташилт үгээр хэлэмгүй гайхамшигтай байдаг. Олон цагийн хөдөлмөрийн минь үр шимийг үзэгчид тэр дор өгдөг. Дуурь бол тэвчээр, хичээл зүтгэл, анхаарал төвлөрөл шаарддаг мэргэжил.

-Мэргэжлийн уран бүтээлчид нь ийн бэлдэж, хичээллэж байхад дуурь үзнэ гээд зорьж билет авдаг үзэгчид цөөн шүү дээ. Нөгөө талаар мэргэжлийн урлагийн уран бүтээлчдийн цалин мөнгө, төрөөс дэмжих дэмжлэг бага асуудал ч яригдсаар байгаа. Дотор нь ажиллаж байгаа уран бүтээлчийн хувьд ямар байр суурьтай явдаг вэ?
-Ёстой мэргэжилдээ дуртай учир бор зүрхээрээ л явцгааж байгаа. Гаднаас нь харахад нэг их сайхан уран бүтээлчид мөртлөө дотогш хаалгыг нь онгойлгоод харвал олон асуудал бий. Цалин мөнгөний асуудал түрүү жил ч хөндөгдсөн. Гэхдээ уран бүтээлчид өөрсдийнхөө хэмжээнд дуу хоолойгоо хүргэсний үр дүнд багаар ч болов нэмэгдэж байгаа. Аливаа зүйл шууд дээд түвшинд хүрэхгүй шүү дээ. Алхам алхмаар урагшилж байж хөгждөг, сайжирдаг. Тиймээс сайхан болно гэсэн итгэл дүүрэн байдаг. Уран бүтээлчид ар гэр, ахуйн асуудалдаа санаа зовохгүй зөвхөн уран бүтээлдээ цаг гаргаж бүтээлээ хийж байж амжилт гардаг учир тийм цаг ирнэ гэж найдаж байгаа. Театр маань ямар ч үзэгчгүй үе ч байсан шүү дээ. Нэг дуурьд 200 хүн ажилладаг. Үзэгчдээсээ олон хүнтэй ажиллах үе ч байна. Гэхдээ нэг үеэ бодоход дуурийн театр үзэгчтэй болсон. Амьд зүйл ямар үнэ цэнтэйг хүмүүс ойлгодог болсон. Аль 400-500 жилийн өмнө хөгжсөн дуурийн урлаг манайд 60 жилийн хугацаанд л хөгжиж байна. Үүгээрээ монгол хүний авьяас билиг, оюуны чадвар, байгалийн өгөгдөл ямар гайхамшигтайг бид харж байна шүү дээ.
60 жилийн түүхтэй Дуурийн театраас олон гайхамшигтай дуучид Монголын болон дэлхийн том дууриудыг тайзнаа тасралтгүйгээр тоглож байна. Дэлхийд нэрээ цуурайтуулж яваа олон ч сайхан дуучид байна. Ингээд бодохоор бахархмаар, бахадмаар шүү дээ.

Б.Энхнаран дуучин оюутан ахуй цагаасаа л дуурийн урлагт тасралтгүй амжилт гаргаж, олон сайхан бүтээлийн гол болон туслах дүрд чадварлаг дуулсан уран бүтээлч. Тэрбээр 2006 онд Монгол-Оросын найрамдлын 46 дахь сарын ажлын хүрээнд явагдсан Оросын ари, романс дуулаачдын уралдааны байр, МУГЖ Д.Бандийн нэрэмжит Ари, романс дуулаачдын III уралдааны нэрэмжит шагнал, 2012 онд Санкт-Петербург хотын Н.А.Римский-Корсаковын нэрэмжит консерварваторит “Евгений Онегин” дуурийн Татъянагийн дүрийг бүтээж магистрын зэргээ амжилттай хамгаалсан байдаг. Мөн тус ондоо МУАЖ, Хөдөлмөрийн баатар, XX зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Ари романс дуулаачдын ОУ-ын II уралдааны тэргүүн байр, Төрийн шагналт, УГЗ, Хөдөлмөрийн баатар, Чингис хааны одонт Б.Шаравын нэрэмжит ОУ-ын дуурийн дуулаачдын анхдугаар уралдааны тэргүүн байрт тус бүр шалгарч байсан билээ.
Харин 2016 онд Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" шилдэг дүрийн уралдаанд Нансалмаaгийн дүрээр тэргүүн байр, 2017 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын нэрэмжит мэргэжлийн дуучдын улсын анхдугаар уралдааны тэргүүн байр, 2018 онд БНАСАУ-ын Пхеньян хотноо зохиогдсон "Пхеньян" ОУ-ын дуурийн дуулаачдын анхдугаар уралдааны тусгай байр, 2019 онд ОХУ-ын Буриад улсад зохиогдсон Байкал ОУ-ын дуурийн дуулаачдын уралдааны гуравдугаар байрыг тус бүр эзэлсэн юм.
Түүнээс гадна түүний оролцсон томоохон тоглолтууд ч бий. Тухайлбал, 2015 онд Австри улсын Зальцбург хотын Моцартын нэрэмжит хөгжмийн ансамблийн уран бүтээлчидтэй хамтарсан тоглолтонд оролцсон. 2016 онд Улсын их баяр наадмаар Сүхбаатарын талбайд "Учиртай гурван толгой" дуурийн тэргүүн Нансалмаагаар шалгарч 15000 үзэгчдэд хүргэсэн бол 2016 онд МУ-ын Морин хуурын чуулгатай хамтран Япон улсын 10 хотоор аялан тоглолт хийсэн юм. Харин 2018 онд "Soprano" анхны бие даасан сонгодог тоглолтод мөн оролцсон арвин их амжилт бүтээл түүнийх билээ.
| "МӨНГӨН МОД-2023” НААДМЫН ШИЛДЭГ ДУУЧИН Б.ЭНХНАРАН: НЭГ УДАА ТАЙЗНАА ГАРЧ ДУУЛАХЫН ТУЛД 200 ӨДӨР ДАВТДАГ ХӨДӨЛМӨР БОЛ ДУУРИЙН УРЛАГ |
|
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |