Түвдийн шашны оюун санааны удирдагч хэмээгддэг дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам Данзан Жамц Их Британийн Оксфордын их сургуулийн үйлдвэрлэж буй АстраЗенека вакцины эхний тунг тариулсан талаар Энэтхэгийг хэвлэлүүд мэдээллээ. Өдгөө 86 настай Далай лам коронавирус болон вакцины тухайд “Бид вакцины тухай сөрөг мэдээлэл, түүний нөлөөнөөс айгаад байж болохгүй. Хүн төрөлхтөн учирч болзошгүй аюулаас өөрийгөө сэргийлэхийн тулд зайлшгүй коронавирусийн вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй болоод байна” хэмээсэн байна.
Энэтхэг Улс өнгөрсөн нэгдүгээр сарын 16-наас бүх нийтийн вакцинжуулалтын хөтөлбөрөө эхлүүлсэн. Үүнтэй зэрэгцэн Далай лам вакцинжуулалтад хамрагдах хүсэлтээ өгөөд байсан боловч вакцинжуулах шат дарааллын үүднээс эрсдэлт бүлгийн иргэд вакцинжуулалтад хамрагдсанаар Далай лам вакцин тунг тариулж чадалгүй өнөөг хүргэжээ. Энэтхэг Улс энэ сарын 1-нээс эхлэн эмзэг бүлгийн иргэдээ вакцинжуулж эхлээд байгаа юм.
Эх сурвалж: BBC
| Далай лам: Хүн төрөлхтөн коронавирусийн вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй |
|
АН-ЫНХАН СЭХЭЛ АВАХААРАА Л АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨД ЭХЭЛДЭГ
2026-11-23 08:18:23
ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУДЫН ЗАЛГАМЖЛАГЧ
2026-11-23 07:01:36
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-23 07:00:52
ЭРДЭНЭТЭД ЭЗЭН СУУХЫГ САНААРХАГЧ Д.БАТЛУТЫН БАРААН БАРИМТ
2026-11-23 07:00:15
ГУРВАН ГҮРНИЙ “ТОХИРОЛЦОО” БУЮУ ШЭНЬЖЭНИЙ ТУНХАГЛАЛ ДЭЛХИЙ ДАХИНД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ
2026-11-23 07:00:00
БАГШ, ШАВЬ ХОЁРЫН ХАЛУУН ХӨӨРӨЛДӨӨН
2026-11-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |