Их Британи болон Герман Улс коронавирусийн вакциныг Филиппин Улсад хандивлах гэрээнд гарын үсэг зурвал хариуд нь Филиппин Улсаас сувилагчдаа ажиллуулах санал өнгөрсөн мягмарт гарагт тавьсан талаар албаны эх сурвалж мэдээллээ. Филиппин Улс цар тахалтай холбоотойгоор гаднын оронд ажиллах эрүүл мэндийн байгууллагын ажилтныг нэг жилд 5000-аас хэтрүүлэхгүй байх журам гаргаж, хязгаарласан. Харин гаргасан саналд нь нааштай хариу өгвөл Их Британи болон Герман Улс руу хязгаарлалтыг үл хамаарч олон тооны сувилагч, эмнэлгийн ажилтан явуулах бөгөөд хариуд нь тухайн улсад ажиллаж, амьдарч буй филиппинчүүдийг вакцинжуулахыг санал болгосон аж.
Дээрх саналын хариуд Герман Улс мэдэгдэл хийгээгүй бөгөөд Их Британийн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч “Манай улс Филиппинтэй вакцины гэрээ байгуулахаар төлөвлөөгүй. Илүүдэл вакцинаа олон улсын хэмжээнд хуваах болно” хэмээн мэдээлсэн байна.
| Филиппин Улс сувилагчдаа вакцинаар солих санал гаргажээ |
|
ЭЕШ-ЫН БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ХААГДАНА
2026-11-23 12:23:02
АН-ЫНХАН СЭХЭЛ АВАХААРАА Л АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨД ЭХЭЛДЭГ
2026-11-23 08:18:23
ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУДЫН ЗАЛГАМЖЛАГЧ
2026-11-23 07:01:36
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-23 07:00:52
ЭРДЭНЭТЭД ЭЗЭН СУУХЫГ САНААРХАГЧ Д.БАТЛУТЫН БАРААН БАРИМТ
2026-11-23 07:00:15
ГУРВАН ГҮРНИЙ “ТОХИРОЛЦОО” БУЮУ ШЭНЬЖЭНИЙ ТУНХАГЛАЛ ДЭЛХИЙ ДАХИНД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ
2026-11-23 07:00:00
БАГШ, ШАВЬ ХОЁРЫН ХАЛУУН ХӨӨРӨЛДӨӨН
2026-11-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |