“Гүүгл” компани хэвлэл мэдээллийн салбартаа анхаарч олон улсын хэвлэлийн байгууллагуудыг нэгтгэсэн “Ньюс” корпорацын мэдээг төлбөртэй цацах гэнэ. Өнгөрсөн жил “Гүүгл” компаниас платформд нь мэдээлэл оруулж буй нийтлэлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудад төлбөр төлнө хэмээн мэдээлж байсан бөгөөд түүний хүрээнд “Ньюс” корпорац “Гүүгл”-тэй гэрээ байгуулсан анхны хэвлэлийн байгууллага боллоо.
Уг гэрээний талаар “Ньюс” корпорацын гүйцэтгэх захирал Роберт Томсон “Хэвлэл мэдээллийн эрин үе дата сэтгүүл зүй рүү шилжсэнээс хойш манай корпорацын олон жилийн хүсэл энэ байлаа. Энэ гэрээ нь манайхтай холбоотой хэвлэл мэдээллийн байгууллагууд мөн тухайн байгууллагуудын бүх хэвлэн нийтлэгч, сэтгүүлчдэд баярт мэдээ болж байна. “Гүүгл” компанитай байгуулсан хэвлэлийн гэрээ нь цаашид өнөөгийн нийгэм дэх сэтгүүл зүйг илүү өндөр түвшинд аваачиж чадна” хэмээжээ.
| “Гүүгл” компани “Ньюс” корпорацтай хэвлэлийн гэрээ байгуулжээ |
|
ЭЕШ-ЫН БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ХААГДАНА
2026-11-23 12:23:02
АН-ЫНХАН СЭХЭЛ АВАХААРАА Л АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨД ЭХЭЛДЭГ
2026-11-23 08:18:23
ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУДЫН ЗАЛГАМЖЛАГЧ
2026-11-23 07:01:36
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-23 07:00:52
ЭРДЭНЭТЭД ЭЗЭН СУУХЫГ САНААРХАГЧ Д.БАТЛУТЫН БАРААН БАРИМТ
2026-11-23 07:00:15
ГУРВАН ГҮРНИЙ “ТОХИРОЛЦОО” БУЮУ ШЭНЬЖЭНИЙ ТУНХАГЛАЛ ДЭЛХИЙ ДАХИНД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ
2026-11-23 07:00:00
БАГШ, ШАВЬ ХОЁРЫН ХАЛУУН ХӨӨРӨЛДӨӨН
2026-11-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |