Насанд хүрээгүй охид, залуу эмэгтэйчүүдийг онилдог бэлгийн мөлжлөгийн нэгэн сүлжээний толгойлогч өнгөрсөн пүрэв гарагт 40 жилийн хорих ял сонсжээ. Тодруулбал, тус сүлжээний толгойлогч 25 настай Чо Жү-Бин нь эмэгтэйчүүдийн бэлгийн харьцаанд орж буй зураг, бичлэгийг “Telegram” сүлжээг ашиглан онлайнаар зардаг байсан юм. Бэлгийн мөлжлөгт өртсөн хохирогчид хамгийн багадаа 74 байгаа бөгөөд тэдний 16 нь насанд хүрээгүй байв. Тухайн онлайн сүлжээгээр хамгийн багадаа 10 мянга гаруй хүн бүртгүүлж, үйлчлүүлсэн бол тус хэрэглэгчдээс нэмж 1200 ам.долларын төлбөр төлж, илүү садар, самуун бичлэг үзсэн хэрэглэгч цөөнгүй байгаа талаар албаныхан мэдээлж байна.

Өнгөрсөн жил сэтгүүл зүйн мэргэжлээр суралцдаг хоёр оюутан уг сүлжээг олж, илрүүлснээр албаныхан шалгаж, өнгөрсөн гуравдугаар сард Чо Жү-Бинийг баривчилжээ. Түүнийг садар самуун сурталчлах, бэлгийн хүчирхийлэл үйлдэх, хувийн мэдээллийн хамгааллыг зөрчих, залилан мэхлэх зэрэг 15 зүйл ангиар яллагдагчаар татсан юм. Мөн түүнийг “Гуравдагч этгээдэд насанд хүрээгүй иргэнийг хүчирхийлэх зааварчилга өгсөн”-ийг албаныхан илрүүлсэн байна.
Цагдаагийн байгууллагынхан өнгөрсөн гуравдугаар сараас хойш тус сүлжээгээр нэвтэрсэн, хэрэглэсэн 120 гаруй хүнийг баривчилсан. Мөн дээрх этгээдтэй хамтран ажилладаг гэх таван этгээд 7-15 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Тэдний толгойлогч Чо нь 40 жилийн хорих ялын эхний 30 жилийн турш хөлдөө электрон бугуйвч зүүхээс гадна 10.64 сая вон буюу 9600 ам.доллараар торгуулахаар болсон юм. Олон сарын турш Солонгосын ард иргэдийн амны бай болж байсан Чо Жү-Биний 40 жилийн хорих ялыг тохирсон шийтгэл хүлээсэн гэж үзэж буй иргэд байгаа ч, нөгөө талаараа бүх насаар нь хорихыг хүссэн иргэд цахим сүлжээгээр дамжуулан бухимдлаа илэрхийлээд байна.
| Өмнөд Солонгосын бэлгийн мөлжлөгийн сүлжээний толгойлогч 40 жилийн хорих ялаар шийтгүүлэв |
|
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
Монголын үндэсний бөхийн холбоо, “White.mn” сайт хамтран ажиллана
2026-10-03 18:15:49
Монгол, Австралийн ГХЯ-д хоорорндын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-10-03 13:44:27
Г.Ганхуяг, Б.Отгонтуяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-03 13:27:38
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-03 13:11:25
Б.Отгонтуяа Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:44:57
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:36:00
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |