Дөрвөн жилийн өмнө Их Британийн Линкольншир хотод хоёр залуу бооцооны машинаас 2000 фунт дээрэмдэж байхдаа гэрэл зургаа авахуулсан байна. Хэрэг гарсны дараа цагдаагийн ажилтнууд тэднийг мөрдөхөд тийм ч их цаг зарцуулсангүй. Учир нь, тэдний “тэнэг” үйлдэл нь өөрсдийг нь барьж өгчээ. Түүний дараа өнөөх хоёр залуугийн нэг нь 2.5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн бол нөгөө нь хэргээ хүлээснээр зургаан сарын тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн юм. Гэвч тэд түүхэн дэх анхны “тэнэг” гэмт хэрэгтнүүд байгаагүй билээ. “Эргэлт.мн” мэдээллийн сайтаас түүхэн дэх хамгийн “тэнэг” гэмт хэрэгтнүүд хэрхэн ажиллаж, өөрсдийгөө хуулийнханд барьж өгснийг танилцуулж байна.
.jpg)
Эндрю Хеннеллс гартаа хутга барьсан зургаа “Теско дэлгүүр дууссан” гэх тайлбартайгаар фэйсбүүк хуудастаа нийтэлж, сайрхсан байна. Үүнийг харсан цагдаагийн ажилтнууд 15 минутын дараа тэднийд ирж, “Теско” дэлгүүрээс дээрэмдсэн 410 фунт стерлингийг нь хураан авч, түүнийг баривчилжээ. Үүнийхээ дараа тэрбээр дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм.
.jpg)
Тэтгэвэрт гарсан гэр бүлийг амралтад явахыг нь мэдсэнээр Лукаш Чожновский ахмадуудын гэрийг тонохоор төлөвлөсөн байна. Тэрбээр гэрт нь орж, зочны өрөөний тавилгуудыг эвдэж, авах зүйлээ олсны дараа хэсэг хажуулахаар унтлагын өрөөнд оржээ. Түүнийг унтаж байх үеэр цаг агаарын хүндрэлээс болж, амралтдаа явж чадаагүй хоёр хөгшин буцаж ирсэн байна. Тэд дээрэмчнийг сэрэхээс өмнө цагдаа дуудсан бөгөөд 28 настай Чожновский хэргээ хүлээж, хоёр жил хорих ял сонсохоос гадна 200 фунт стерлингийн торгууль төлсөн байдаг.
.jpg)
Афганистаны зүүн хэсэгт байрлах АНУ-ын цэргийн бааз руу дайрсан халдлагыг зохион байгуулсан Талибаны захирагч нарын нэг Мохаммад Ашан өөрийнх нь толгойд амласан 100 ам.долларын шагналыг авахын тулд цагдаа нарт баривчлуулжээ. Босогчдын бүлгийн захирагчийн ажлаа орхиж, мөнгөгүй болсон Ашан өөрийн биеэр цагдаагийн газарт очжээ. Цагдаагийн ажилтнууд түүнийг шууд баривчилсан юм. Гэтэл Ашан өөрийнхөө зурагтай эрэн сурвалжлах хуудас руу зааж, “Би өөрийгөө барьж өглөө. Одоо шагналынхаа мөнгийг авъя” хэмээжээ.
.jpg)
2014 онд Гари Роуд хэмээх залуу хүнсний ногоо, жимс жимсгэний дэлгүүр дээрэмдэхээр завджээ. Тэрбээр хар өнгийн оймсондоо өргөст хэмх хийж, түүнийгээ кассын ажилтан руу чиглүүлж, байгаа бүх мөнгөө гаргаж өгөхийг шаардсан байна. Түүний энэ тэнэг үйлдлийг харсан, тэтгэвэртээ гараад удаагүй байсан цагдаагийн офицер түүнийг баривчилжээ.
.jpg)
Гэрэл зургаас болж баригдсан гэмт хэрэгтнүүд зөвхөн дээрх хоёр дээрэмчнээр тогтсонгүй. 25 настай Эшли Кийс хулгайлсан гар утсаараа өөрийнхөө зургийг дарж, цахим хуудастаа байршуулжээ. Гэтэл Эшлигийн зураг “Whatsapp” сувгаар гар утасны жинхэнэ эзний ажлын хамтрагчид руу автоматаар илгээгджээ. Үүний дараахан цагдаагийн офицерууд Эшлиг баривчилж, гэрээс нь 4000 фунт стерлингийн үнэтэй бугуйн цаг олсон байна. Хулгайн хэрэг хийснээ хүлээсэн Эшли найман сар хоригдсон юм.
| Түүхэн дэх хамгийн “ТЭНЭГ" гэмт хэрэгтнүүд |
|
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
Монголын үндэсний бөхийн холбоо, “White.mn” сайт хамтран ажиллана
2026-10-03 18:15:49
Монгол, Австралийн ГХЯ-д хоорорндын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-10-03 13:44:27
Г.Ганхуяг, Б.Отгонтуяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-03 13:27:38
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-03 13:11:25
Б.Отгонтуяа Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:44:57
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:36:00
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |