Японы сүмо бөхийн хаврын башёд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодоглож, дахин өөрийгөө батлан харуулж, Озэки цолонд хоёр дахь удаагаа хүрээд байна. Урт удаан хугацааны бэртэл гэмтлийн дараа эргэн ирсэн түүний барилдааныг олон мянган үзэгчид хүсэн хүлээж байжээ. Үүнтэй холбогдуулан “Ховор ярилцлага” буландаа түүний 2017 оны долдугаар сард Японы Тайшу сонинд өгч байсан нэгэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Японы сүмо бөхийн хорхойтнууд бэртэж, гэмтсэн байхад нь Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ олон удаа “Монгол руугаа буц” хэмээн шүүмжилж байсан юм. Шүүмжлэл дундах Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн сэтгэл зүй, дотоод хүн чанарыг нь гаргаж ирсэн уг ярилцлага таныг уйдаахгүй болов уу.
-Хаврын башёд барилдаж өвдгөө гэмтээсний дараа Монгол руу очсон гэж сонссон. Энэ үнэн үү?
-Хаврын башё өндөрлөсний дараа өвдгөө үзүүлж, эмчлүүлж байгаад 14 хоног Монголд байж байгаад ирсэн. Тэнд байсны ачаар бие ч, сэтгэл зүй ч арай дээрдсэн. Сүүлийн үед хөнгөн дасгал хийж, хоолны дэглэм барьж байгаа. Хаврын башёгээс хойш 11 кг жин хаясан.

-Хаврын башёгийн 14 дэх өдөр Котошогикү Казухирог ялсан. Энэ ялалт их ч маргаан дагуулсан. Гэтэл та түүний дараах хоёр барилдаандаа дараалан унасан. Яагаад тэр үеэр бэртсэнээ хэлээгүй юм бэ?
-Энэ талаар ярьмааргүй байна. Одоогийн миний ярих бүхэн шалтаг юм шиг л сонсогдох болно. Сайн барилдаан үзүүлж чадаагүй нь миний л буруу болохоор үүнд тайлбар хийх шаардлагагүй. Харин өнгөрсөн цаг үеэс сурч мэдсэн зүйлсээ туршлага болгож ирээдүй рүү шаргуу тэмүүлэх тухайгаа л ярьж болох байна. Би 2015 оны зун Сэкизава цолоо хүртсэн ч түүний дараах жил хамгийн муу амжилтыг үзүүлж, доогуур эрэмбэлэгдсэн. Тэр үед хэчнээн хичээгээд ч энгийн хэвэндээ орж чадахгүй байсан юм. Түүнээс болоод шүүмжлэлд ч их өртсөн. Харин одоо бол ялагдахыг хүсэхгүй байна.
-Өнгөрсөн хаврын башёгийн сүүлийн өдөр үзэгчид таныг шүүмжилж, “Монгол руугаа буц” гэж байлаа. Түүнийг нь сонссон уу. Энэ талаар юу гэж бодсон бэ?
-Тэмцээн дууссаны дараа л хэвлэл мэдээллийн хэрэгслээс тийм зүйл болсныг нь мэдсэн. Юу гэж бодогдсон талаараа заавал ярих ёстой гэж үү. Би бусадтай ч гэсэн шударга байхын тулд шүүмжлэл, зүхэл бүгдийг нь хүлээж авсан.
-Бэртэл чинь ч бүрэн эдгээгүй үед тийм зүйл болсон доо. Зөвхөн бие махбодийн бус сэтгэл зүйн хувьд ч гэсэн хэцүү байсан уу?
-Хаврын башёгийн 13 дахь өдөр Какүрюү М.Анандтай барилдахдаа хайнга хандаж, бэртлээ улам хүндрүүлсэн юм. Тэр үед барилдах нь л миний үүрэг байсан учир хийх ёстойгоо хийсэн. Хэнд ч хэлэхийг хүсээгүй. Харин одоо бол юу юунаас илүү эрүүл мэнддээ анхаарч байна даа.
-Юу таныг эрүүл мэнддээ юу юунаас илүү анхаарахад хүргэв ээ?
-Озэки болсноосоо хойш хоёр дахь барилдаандаа л өвдгөө гэмтээсэн. Тэр бэртэл надад хамгийн их асуудал, чирэгдэл дагуулж ирсэн. Тухайн үед бэртэл, гэмтлээс илүүтэй яаж барилдах, ямар мэх хийхээс минь хамаарч барилдаан шийдэгдэнэ гэж бодож байлаа. Тэр ч утгаараа өөрийгөө маш их зоригтой барилдаж чадсан гэж боддог. Харин зөвхөн барилдаан ч биш цол дагаж ирдэг хариуцлага гэж юм байдаг юм байна. Одоо бол хурдан эдгэрч, буцаад хуучин формондоо ороход бүрэн анхаарч байна.
-2013 оны есдүгээр сард дээд зиндаанд барилдах болохоороо яагаад дэвжээнийхээ нэрийг Тэрүнофүжи болгож өөрчилсөн юм бэ?
-Тэрүнофүжи гэдэг нь хуучин Ёкозүна байсан миний Тэрүкүни, Асахифүжи багш нарын нэрийг нэгтгэсэн нэршил.

-Сүмо бөхөд Ичиножо, Эндо нар бүхий л хүмүүсийн анхаарлын төвд орж байгаад атаархаж байсан уу?
-Огт үгүй. Тэр маш гайхалтай залуус. Би анх тэр хоёртой барилдаж үзсэн цагаасаа хойш л хүчтэй өрсөлдөгч болохыг нь мэдэрсэн. Харин түүний дараа Такаясу Акира гарсан ирсэн. Тэр ч гэсэн гайхалтай нэгэн. Түүнтэй цаг үргэлж бэлтгэл хийж, нэгнийгээ хурцалж байсан минь л намайг Озэки цолонд хүргэсэн юм болов уу гэж боддог.
-Зөвхөн өөрийн бэлтгэлийн хүчээр энэ амжилтад хүрсэн гэсэн үг биш байх нь. Сүмо бөхийн дэвжээн дээрх өрсөлдөгчид бодит амьдрал дээр хэр сайн найзууд байж чаддаг юм бэ?
-Тэр тэмцээнд Озэки Аминишики Рюүжи бид хоёр дараалан долоо даваад байлаа. Гэтэл дараагийнхаа барилдаанд би Кисеносатод, Аминишики Кафүсэкид унаж, бид хоёр хоёулаа унасан юм. Харин маргааш нь бид хоёрыг шоолж, дургүйцлээ хийж байв. Тэмцээний 10 дахь өдөр Аминишики барилдааны үеэр өвдгөө бэртээж, шууд эмнэлэгт хүргэгдсэн. Сайн форм, бэлтгэлтэй байсан залуу бэртлийн улмаас дараа дараагийн барилдааны орхиж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Тэр үед л би түүний төлөө юу ч болсон хамаагүй ялах ёстой, өөрсдийнхөө нэрийг сэргээх хэрэгтэй гэж барилдсан. Тийм сэтгэл зүйтэй гарч барилдаж л би Ёкозүна Хакүхо М.Даваадоржийг анх удаа унагаж байлаа. Тэрхүү ялалт зөвхөн миний бус Аминишикигээс олж авсан урам зориг юм.
-Удахгүй болох зуны башёд найдвар тавьж байгаа юу. Сүмо бөхөд шимтэгчид танаас юу хүлээж, хүсэж байгаа гэж бодож байгаа вэ
-Бэртсэнээсээ хойш ганц ч удаа өөрийнхөө сайн талыг үзэгчдэд харуулж чадаагүй. Харин одоо бол би ялж, бүхнээс, хэн хүнээс илүү ялахыг хүсэж байна. Саяхнаас намайг дахин барилдахыг зөвшөөрсөн. Урьд өмнө нь хэзээ барилдаж үзээгүй юм шиг мэдрэмж авсан. Тэр маань надад сайхан санагдаж байна. Намайг анх Озэки болоход хүрээлэл, сүмо бөхийн үзэгчид, хэвлэлийнхэн бүгд л надад ам сайтай байсан. Харин бэртсэнээс хойш тэдний хандлага өөрчлөгдсөн.
Бэртсэний дараа ч, өнөөдөр ч намайг үргэлжлүүлэн тусалж, дэмжиж байгаа хүмүүсийг би хэзээ ч мартахгүй. Би тэрхүү хүмүүсийн төлөө ирээдүйд илүү их тэмцэх болно. Тэд намайг хүлээж, цаашид миний хэр хол явахыг хараасай гэж хүсэж байна.

| Тэрүнофүжи Г.ГАН-ЭРДЭНЭ: Бэртсэний дараа ч, өнөөдөр ч намайг дэмжиж байгаа хүмүүсийг би хэзээ ч мартахгүй |
|
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |