Кино урлаг, тэр дундаа инээдмийн, тулаант кинонд дуртай үзэгчдэд хамгийн их хайрлаж, хүндлэгдсэн жүжигчин бол Жеки Чан. Түүнийг 1970-аад оны сүүлч үеэр кино урлагийн ертөнцөд хөл тавьж байхад нь “Дараагийн Брюс Ли” хэмээдэг байж. Гэхдээ Жеки Чанд Брюс Лигээс ялгарах олон зүйл бий. Түүний тулааны урлагийг инээдмийн төрөлтэй хослуулж чадсан нь Брюс Лигээс ч илүү Холливүүдийн од болж, дэлхий дахинд хүндлэгдэхэд нөлөөлсөн гэдэг. Энэ удаагийн “Ховор ярилцлага” буландаа АНУ-ын “Кросвалк” сэтгүүлийн сэтгүүлч, кино судлаач, шүүмжлэгч Холли МакКлюр 2002 оны аравдугаар сард Жеки Чанаас авсан ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Тухайн үед Жеки Чаны тоглосон “Оргил цаг 2” кино нээлтээ хийж байсан бөгөөд хэвлэлд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй Жекитэй судлаач МакКлюр киноных нь нээлтийн үеэр цөөн хором ярилцсан аж.
-Жеки, та яагаад өөрийн бүтээж ирсэн киноныхоо урсгал, чиглэлийг өөрчлөхөөр шийдсэн юм бэ. “Оргил цаг 2” кинон дээр таны хэв маяг арай өөр харагдаж байлаа?
-Хэдэн жилийн өмнө би менежертээ “Одоо хийж байгаагаасаа илүү тэс өөр зүйлийг хийхийг хүсэж байна” гэдгээ хэлсэн юм. Тэр үед би “Оргил цаг, “Шанхай”, “Хонконг” зэрэг кинонуудаасаа бүр залхаж гүйцээд байлаа. Өөрөөсөө өөр зүйлийг хүсэж, шинэ зүйлсэд шунасан юм л даа. Менежертэйгээ уулзсаныхаа дараа АНУ-ын Нью-Йорк руу очиж, найруулагч Анг Литэй уулзсан. Түүнтэй уулзах бүрт надад найдваргүй санагдаж байсан зүйлс гэрэлтэй санагдаж, лаа асааж өгдөг байв. Тэгээд л энгийн нэгэн инээдэм, тулааны урлагийг хослуулсан киноноосоо татгалзахаар шийдсэн. Түүнээс өмнө би маш олон кинонд тоглосон. Кинонд тоглохгүй л бол болохгүй юм шиг санагдаад бүхий л зүйл дээр яардаг байлаа. Цаг үргэлж яардаг. Тэгээд л “Оргил цаг 1”, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо. Харин одоо бол би энэ бүхнийг хийхээс ядарч байна.

-Тэгэхээр “Оргил цаг” кинонд дараагийн анги байхгүй гэсэн үг үү?
-Үгүй. “Оргил цаг 3” хийнэ. Кино багийнхан маань тухайн киноны зураг авалтыг хийж 2004 он гэхэд олон нийтэд хүргэх бодолтой байгаа. “Оргил цаг 3”-ын дараагийн дахин нэг кино төсөл хүлээгдэж буй. Тэр кино төсөл маань миний Америкт хийсэн хамгийн шилдэг кино байх болов уу.
-Яагаад, юугаараа хамгийн шилдэг нь болох юм бэ?
-Яг ч сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ гарах үеэр нь чи заавал очиж үзээрэй. Аль эсвэл хамгийн шилдэг гэсэн нь миний буруу ч байж магадгүй юм. Миний сайн гэж бодсон зүйл олон нийтэд муу санагддаг. Харин миний муу гэж бодсон зүйл үзэгчдэд сайн санагддаг юм билээ. Тэгэхээр миний бодол үргэлж хүмүүсээс зөрдөг гэсэн үг (инээв). Гэхдээ магадгүй энэ тал маань ч намайг жүжигчин болоход хамгийн их нөлөөлсөн байх.
Би хүмүүсийн инээмсэглэлгүй царайнд юу нуугдаж байгааг мэдэрч чаддаг болохоороо л инээлгэж чаддаг гэж боддог.
-Хэрэв танаас өөр ази хүн “Оргил цаг” кинонд дүр бүтээсэн бол яах байсан бол гэж бодож байсан уу?
-Хэрэв миний тоглосон “Оргил цаг” кино Хонконгт цацагдлаа гэхэд 50 сая ам.долларын ашиг олж болно. Харин “Оргил цаг”-т өөр хүн тогловол хагас сая ам.долларын ашиг олж чадах байх.
-Тэгвэл таны “Оргил цаг 3” кинонд дүр бүтээх, уг киног хийх гол бодол чинь юу юм бэ?
-Америкийн зах зээл. Яг одоо би зөвхөн америкчуудад зориулж кино хийх ёстойгоо мэдэрч байна. Гэхдээ жил бүр Азийн зах зээлд зориулж, уран бүтээлээ хийнэ л дээ. Тийм ч учраас “Оргил цаг 2” киноныхоо зураг авалтыг дуусгаад Хятадын түүхийг харуулсан кинонд тоглож байгаа.

-“Оргил цаг 2” кинон дээр Жеймс Брауны дууг дуулж, дүрийг нь ч хэсэгхэн хором бүтээсэн байна. Яагаад кинон дотроо дүрийн шилжилт хийхээр болов оо?
-Маш амархан. Надад дуулах тийм ч хэцүү санагддаггүй (инээв). Би Хятад хэл дээр өөрийн гэсэн дууны цомогтой. Би ихэвчлэн орон нутагт, хөдөө нутгийн тухай дуу дуулдаг. Америк дуунуудыг ч мөн сонсоно. Үргэлж л толгой дотор ямар нэгэн зүйл бодогдуулж байдаг. Харин би Жеймс Брауны үнэнч шүтэн бишрэгч. Би түүний дуунуудыг сонсох дуртай. Тийм ч учраас киноны нэг хэсэг дээр түүний дууг дуулахаасаа татгалзаагүй байх.

-Жеймс Браунд өөрт нь хандаж шүтэн бишрэгч нь гэдгээ хэлж байв уу?
-Тэгэлгүй яах вэ, хэлж байсан. Би зөвхөн түүний дуулахад бус бүжиглэхэд нь ч дуртай. Намайг бага байхад сургуулийн багш нар зөвхөн бичигдсэн дүрэм, хөдөлгөөнийг даган дуурайж, бүжиглэхийг заадаг байсан. Одоо бодох нь ээ тэр нь маш хэцүү байжээ. Хүүхэд өөрийн хүссэнээрээ чөлөөтэй бүжиглэж ч чадахгүй шүү дээ. Харин Жеймс Браун маш гайхалтай дуучны зэрэгцээ чадварлаг чөлөөт бүжигчин.
-Таныг багаасаа Жеймс Бондод дуртай байсан гэх юм билээ. Анх өөрийгөө Жеймс Бондын дүрээс олж байсан юм уу?
-Тийм ээ. Би үргэлж л өөртөө дутагдсан ямар нэг зүйлээ Жеймс Бондын дүрээс олж авдаг. Бага байхдаа цаг үргэлж Жеймс Бондын дүрд тоглохыг хүсдэг байж билээ. Түүнтэй адилхан болохыг хүсэж, дэлхийг аврахыг мөрөөддөг байлаа. Магадгүй тийм ч учраас би “Смөүк” кинон дээрээ Жеймс Бонд шиг хар хослол өмсөж, тоглосон юм болов уу. Тэгсэн минь ч үнэхээр хөгжилтэй байсан.
-Жеймс Бондын дүрд тоглосон жүжигчдээс хэнд хамгийн их дуртай вэ. Хэн нь илүү их жинхэнэ Жеймс Бондод дөхөж очсон гэж боддог вэ?
-Алийг нь ч жинхэнэ Жеймс Бонд гэж бодохгүй байна. Өнөө цагт маш сайн сайхан үйлс хийж, бусдыг хамгаалж байгаа олон хүн бий. Би тэд нарыг л жинхэнэ Жеймс Бонд гэж боддог.

| ЖЕКИ ЧАН: Би хүмүүсийн инээмсэглэлгүй царайнд юу нуугдаж байгааг мэдэрдэг болохоороо л инээлгэж чаддаг |
|
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |