Реппер 50 Цент буюу Куртис Жексоны дэлхийн хамгийн томоохон онлайн сэтгүүлүүдийн нэг болох “The Talks”-д өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
Өдгөө 46 насыг зооглож буй 50 Цент АНУ-ын Нью-Йорк хотын ядуусын хороололд өссөн ч өдгөө дэлхий даяарх сая сая реп хөгжим сонсогчдыг байлдан дагуулсан шилдгүүдийн нэг болсон. Тэрбээр 2005 онд өөрийн амьдралаас сэдэвлэсэн “Get Rich or Die Trying” киногоо гаргасан юм. Дээрх сэтгүүлд тэр бүр сонсогчдын таньж чадаагүй 50 Цент ээдрээт амьдралынхаа тухай сонирхолтой яриа өрнүүлжээ.
-Ярилцлагын өмнө таныг хэн гэж дуудахаа тохиръё. Таныг 50 Цент гэх үү, аль эсвэл Куртис Жексон гэх нь зөв үү?
-Найзууд маань ихэвчлэн намайг Тавьтаа гэж дууддаг. Харин чамд таалагдаж байвал намайг Куртис нэрээр минь дуудаж болно шүү дээ.

-Тэгэхээр Куртис, чамайг реппер болохоосоо өмнө чамгүй амжилттай наймаачин байсан гэлцэх юм билээ. Энэ талаар ярихгүй юү?
-Тийм ээ, үнэхээр сайн ажилласан. Чамгүй гэж болох юм. Чи мансууруулах бодисны наймаа яриад байгаа биз дээ.
-Тийм ээ, мансууруулах бодис худалдаж байхдаа хэр их амжилттай байсан юм бэ. Чамайг бусад наймаачнаасаа хол илүү байсан гэх юм билээ?
-Цагдаа нар намайг шалгахаас өмнө сайн наймаачин байсан гэж хэлж болно. Энэ нь зарим мужад хориотой бизнес учраас буруу шийдвэр гаргавал асар их хэмжээний мөнгө алдах болно. Гэхдээ хэчнээн их хэмжээний мөнгө алдаж байсан ч өөрийн үнэт цагаа л алдаж болохгүй. Цаг хугацаа ямар их үнэ цэнтэй вэ гэдгийг наймаачны амьдралаас харж сурсан.
-Цаг хугацаа мөнгөнөөс илүү үнэтэй, хүчтэй гэсэн үг үү?
-Мэдээж.
-Гэхдээ мөнгөтэй хүн юу ч хэлсэн хялбар байдаг байх л даа. Өнөөгийн таны нөхцөл байдал, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн үедээ ингэж хэлж байгаа чинь хэтэрхий амархан санагдахгүй байна уу?
-Асар их хэмжээний мөнгө гар дээрээ тавьснаас хойш 10 минутын дараа чи үхвэл мөнгө хэр үнэ цэнтэй вэ. Ямар ч үнэ цэнгүй болно. Бага насны хүүхэд ямар нэгэн зүйл хийж байхдаа хэдэн удаа инээмсэглэдэг болохыг анзаарч, хараад үзээрэй. Тэгээд түүнээс инээмсэглэл болон мэдэрсэн зүйлийнх нь талаар асуу. Хариулт нь л жинхэнэ үнэ цэнтэй зүйл байх болно.
-Цаг хугацаа хамгийн үнэ цэнтэй юм бол мөнгө хэр их үнэ цэнтэй вэ. Ер нь таны хувьд мөнгө гэж юу юм бэ?
-Мөнгө бол эрх чөлөө. Ямарваа нэгэн зүйлийг бодож, олсон даруйдаа л хийх чадвар, боломж юм. Өмнө нь миний амьдралд тулгарч байсан хамгийн том асуудлыг мөнгө гэж боддог байлаа. Мөнгө бүх зүйлийн хариултыг өгч чадах юм шиг санагддаг байсан. Миний бодож, олсон санаа бүрийг, дууны үг болгоныг хүнд хүргэхэд мөнгө л хэрэгтэй байсан. Тухайн үед мөнгөгүйдээ харамсаж, хойш суугаад “Дараа нь хийх боломж олдож л таарна” гэдэг байлаа. Шоронд хоригдож буйгаас ялгаагүй тэр амьдралд минь мөнгө л эрх чөлөөг олж авчирсан юм.
-Та одоо саятан болсон шүү дээ. Мөнгөтэй болоод ирэхээрээ хэт тайвширч байна уу. Аль эсвэл цаашид үргэлжлүүлэхийг хүссэн бүтээл, хүсэл эрмэлзэл одоо ч бий юү?
-Хэзээ ч дуусахгүй, төгсгөлгүй хонгилоор гүйж л явна. Алхаж биш шүү. Гүйж юм шүү дээ. Тэр хонгилоосоо шинэ гарц, гаргалгаа, дагаж, мөрдөх хүсэл эрмэлзлэлээ олж болно. Хэрэв чи надаас 2003 оны миний хүсэл эрмэлзлэлийн талаар асуусан бол “Би өөрийнхөө хөгжийг амжилттай байгаасай л гэж хүсэж байна” гэж хэлэх байсан. Харин түүнээс хойш би уран бүтээлээ амжилттай байлгаж, их хэмжээний мөнгө олох ямар мэдрэмж төрүүлдэгийг мэдэрсэн. Харин тэрхүү мэдрэмжээ дахин олж авахгүй л болов уу. Өөрийн амьдралаас сэдэвлэсэн “Get Rich or Die Trying” киногоо гаргаснаас хойш өөрт хэрэгтэй, өөрөөсөө алдсан мэдрэмжээ олж чадаагүй. Би өнөөг хүртэл тэрхүү мэдрэмжээ эрэн хайж энэ хүрсэн. Баян болохгүй л бол амьдарч чадахгүй. Гэхдээ одоогийн миний нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Хүмүүс мөнгөгүй болохоороо л мөнгөтэй болж, баян амьдрахыг хүсдэг. Хүн гэдэг амьтан өөрт дутуу зүйлээ л хүсдэг шүү дээ.

-Таны хөгжим ихэвчлэн мөнгө, хүүхэн, эд барааг илэрхийлсэн байдаг. Яагаад тэр вэ?
-Бид бүгд хүн. Бүхий л хүмүүс эдгээр зүйлийг хүсдэг. Харин би хүмүүсийн хүсдэг зүйлийг нь л өгөхөөр зорьсон.
-Таны хамтран ажилладаг хамтрагч, ажилтнууд тань тухайн уран бүтээлүүдэд хэрхэн ханддаг вэ?
-Би бүхий л төслүүдээ хянаж, ажилтнуудынхаа мэдээллийг хянаж, шалгаруулж авдаг учраас гайгүй байдаг (инээв). Миний дор надаас илүү ухаантай, илүү их амьдрал үзсэн хүмүүс ч бий. Би тэр болгоныг хүндэлдэг.
-Тэдгээр хүнийг ажилд авахдаа ямар байдлаар шалгаруулдаг вэ?

-Хэр зэрэг зөв боловсрол эзэмшсэн, салбартаа туршлагатай эсэхийг харна. Дээрх хоёр шаардлагыг хангаж чадахгүй байгаа тохиолдолд ажилтнуудтайгаа уулзаж, хүсэж буй зүйлийнх нь талаар ярилцдаг. Надтай хамтарч ажиллах хүсэлтэй хүн олон төрлийн ромбо, дипломтой байлаа ч юу хүсэж байгаагаа мэдэхгүй бол тэр хүн ямар ч найдваргүй гэсэн үг.
-Ихэнх дууныхаа дундуур үнэт эдлэл зүүж, сурталчилж байгаа бололтой байдаг. Аль эсвэл түүнийг таны дүр төрх гэж ойлгож болох уу?
-Нэг өдөр чамайг сэрэхэд хагас нүцгэн залуугаар маш их хэмжээний үнэт эдлэл зүүлгээд “Энэ бол хип хоп” гээд хэлүүлж ч магадгүй юм (инээв). Миний бодлоор биет үнэт эдлэл байхгүй газраас л жинхэнэ үнэт эрдэнэ гарч ирдэг. Ямар нэг юм байхгүй байна гэдэг нь бидний бодож байгаагаас хамгийн өндөр түвшний асуудал байх. Хүн байхгүй зүйлийнхээ төлөө маш ихээр шунан тэмцэж, түүндээ хүрдэг. Байхгүй байна гэдэг бол маш их зүйл байгаагийн илрэл.
-Таны репперийн дүр төрх болон реп хөгжмийн ая, хэмнэл, дууны үгс хоорондоо ямар холбоотой вэ?
-Би өөрийн хөгжимдөө амьдралын хэв маяг, өдөр тутмын, энгийн бүхнийг багтаах гэж оролдсон. Ингэж байж л бодит үнэнд илүү ойртож чадна гэж бодсон байх л даа. Харин өнөөгийн өөрсдийгөө уран бүтээлч гэж нэрлээд байгаа хэсэг бүлэг гарууд бол ердөө л хог. Тэд аль ч салбарт алмаз эрдэнэ шиг гялалзаж чадахгүй. Нэгэнтэйгээ хэтэрхий ижилхэн байх тусам нэгнээ хойш нь татаж, гэрэлтэх чадварыг нь хаадаг юм.
-Шүтэн бишрэгчид чинь тантай уулзахдаа ихэвчлэн юу гэж хэлдэг вэ. Тэдний төсөөлж байсан хүн нь та мөн байсан уу?
-Хүмүүс надаас илүү материаллаг зүйл хүсдэг юм билээ. Миний юу ярих, ямар байх нь чухал бус, юу өмссөн, ямар машин унаж яваа минь тэдэнд илүү сонирхолтой байсан болов уу. Аль эсвэл хүмүүс ханасан ч байж болох юм. Миний туулж, өнгөрүүлсэн зам бүхий л сонсогчдод хүрч, миний амьдралыг өнгөцхөн харсан сонсогчид түүндээ л ханасан. Тэд намайг бүрэн дүүрэн мэдэхгүй байж, миний өмнөөс шийдэх болсон. Бусдад одоо тэгж санагдахаа больсон ч надад цаашид хийхийг хүсдэг өөр маш олон зүйл бий.
-Ядуусын хорооллын нэгэн хүү гудамжнаас энэ өндөрлөг хүртэл явж иржээ. Мөн таны үед өнгөт арьстнуудын амьдралын нөхцөл маш хүнд байсан. Амьдралдаа туулж, өнгөрөөсөн тэр бүх бартаа, дурсамжаа эргээд харахад ямар санагдаж байна вэ?
-Би чамтай, бусад бүхий л хүнтэй ижилхэн амьдарсан, амьдарч байна, бусдынхаа л адилаар үхэх болно. Хүн төрөлхтний мөнхийн үндсэн харилцаа бол энэ. Бидэнд гайхаад байх зүйл үгүй. Харин ердөө л өнгөт арьстан болж төрснийхөө төлөө санамсаргүй байдлаар хана налан зогсоход л хохирогч, аль эсвэл гэмт хэрэгтэн болдог байлаа. Харууд бид юу ч болсон үхлээр шийтгэгдэх тавилантай төрсөн байх. Гэвч ямар хувь тавилантай төрсөн нь бидэнд тийм ч чухал бус. Хүн гэдэг амьтан туулж, өнгөрүүлсэн амьдралаараа л үүрд дуурсагдан үлдэх болно.
| Реппер 50 ЦЕНТ: Мөнгө бол эрх чөлөө |
|
МИАТ компани түүхт 70 жилийн ойн баяр тэмдэглэв
2026-07-07 17:09:16
Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
2026-07-07 16:40:34
Туул голд эндсэн хоёр хүүхдийн цогцсыг олжээ
2026-07-07 16:40:15
Вьетнамд алба хааж, тэтгэвэрт гарсан монгол морьд өчигдөр эх орондоо иржээ
2026-07-07 16:21:10
Сүхбаатар аймгийн уугуул Ай.Төмөр-Очир АУЗ цолоор шагнууллаа
2026-07-07 15:47:28
Пүрэв гарагт “Дээлтэй Монгол” наадмыг төв талбайд зохион байгуулна
2026-07-07 15:46:20
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүнд ая дуугаа өргөн барих хамтлаг, дуучид
2026-07-07 15:13:14
16 настай охины хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлнэ
2026-07-07 14:43:42
Г.Эрхэмбаяр аварга гавьяат тамирчин цол хүртэв
2026-07-07 14:37:46
Дорноговь аймгийн баяр наадамд ААУ Сүхээхүүгийн Цэрэнхүүгийн Зээрд хязаалан түрүүллээ
2026-07-07 14:33:50
М.Нандин-Эрдэнэ гавьяат тамирчин цол тэмдгээр шагнууллаа
2026-07-07 14:28:15
"МИАТ 70" шуудангийн марк хэвлэгдлээ
2026-07-07 14:14:19
ААУ Насантогтохын Эрдэнэтөгсийн Хүрэн морь Дорноговь аймгийн баяр наадамд түрүүллээ
2026-07-07 13:27:11
"Play time-2026" наадмын үеэр 18 настай эрэгтэй өөрийгөө боомилж, нас баржээ
2026-07-07 13:00:00
Энэ сарын 19 хүртэл цахилгаан хязгаарлахгүй
2026-07-07 12:53:03
ГОЁХОН НАЙЗ
2026-07-07 12:00:00
Э.Ариунболд гавьяат тамирчин цол хүртэхээр боллоо
2026-07-07 11:25:59
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 120 УДААГИЙН ДУУДЛАГААР 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
2026-07-07 11:11:24
Лана Дел Рэй гэж хэн бэ
2026-07-07 11:00:00
3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо
2026-07-07 10:12:40
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535 болжээ
2026-07-07 10:00:20
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
2026-07-07 09:54:50
“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-07-07 09:50:00
Элчин сайд Дансрангийн Булган итгамжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-07 08:12:11
Буриад зоны “Алтаргана-2026” олон улсын наадам өндөрлөв
2026-07-07 07:52:16
2026-07-07 07:10:00
Э.Цэндбаатар, Б.Бейсен нар ОУТМХ-ны дэд ерөнхийлөгч болжээ
2026-07-07 07:00:00
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ХАРИН Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ
2026-07-07 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-07-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-07-07 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-07 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-07-07 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2026-07-07 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-07-07 06:00:00
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |