Түүнийг нэрийг мэдэхгүй, сонсоогүй хүн ховор. Дуу хөгжмийн урлагийн түүхэн дэх хамгийн их борлуулалттай цомгийг бүтээж, дуу хөгжмийг бүжгийн хэмнэлтэйгээр дэлхийд даяар түгээсэн бидний мэдэх Майкл Жексон өөрийгөө оньсого шиг амьдарч байсан гэдэг. Жексон овогтой таван хүүгийн хамтарч байгуулсан “Таван Жексон” хамтлагаас олны танил болох гараагаа эхлүүлсэн тэрээр дэлхийн хамгийн алдартай нэгэн болж, “Попын хаан” хэмээх нэрэн дор амьдралынхаа сүүлийн жилүүдийг өнгөрөөсөн юм.
Зар сурталчилгаанд тоглох дургүй, бусдаас илүү ичимхий хүү байсан ч багаасаа уран бүтээлээ тасралтгүй туурвиж, поп хөгжмийн оргилд хүрсэн түүний 2002 оны арванхоёрдугаар сарын 22-нд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

-Та өөрийгөө хөгжимчин, бизнес эрхлэгч, аль эсвэл бусдад аз жаргал бэлэглэгчийн аль нь гэж боддог вэ?
-Аз жаргалтай байх нь энэ амьдралын хамгийн сайхан зүйлсийн нэг. Харин миний хувьд дуу хөгжим сонсож, тайзан дээр байхдаа хамгийн ихээр аз жаргалтай байдаг. Хэмнэл, дуугаралтын боол болох дуртай ч гэж хэлж болох юм. Учир нь бүжиг бол эгшиг, аялгууны сайн сайхныг чихэнд бус нүдэнд мэдрүүлдгээрээ гайхалтай. Харин энэ үеэр өнгөрсөн болон ирээдүйн талаар бодохгүй байхыг хичээдэг. Тийм зүйлд ч тэр бүр автаад байдаггүй.
-Тэгэхээр та хүмүүст аз жаргал бэлэглэдэг хүн хэмээн дурсагдах нь ээ?
-Би кинонд, бусад урлагийн төрлүүдэд бүгдэд нь дуртай. Урлаг хүнд аз жаргал бэлэглэдэг. Гэвч зөвхөн урлаг гэлтгүй бусад мэргэжил ч мөн гайхалтай. Архитектор ч бусдыг аз жаргалтай болгодог. Хүүхдийн паркт галзуу хулгана бүтээсэн залуу ч гэсэн бусдад аз жаргал бэлэглэж чадаж байна. Амьдрал дээрх бүхий л зүйлс аз жаргалтай, гайхалтай байхад би ганцаараа тэгж дурсагдах ёсгүй.
-Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн тод "од” байх нь танд хүнд ачаа болж байв уу?
-Би өөрийгөө хамгийн сайн нууцалдаг гэж боддог ч хүмүүс миний бусдад мэдүүлэхийг хүсээгүй ямарваа нэгэн зүйлийг олчихдог. Хэн нэгний хувийн нууцад өөрийн мэт халдах, булаах нь намайг хамгийн ихээр эмзэглүүлдэг. Нэг үгээр, би загасны торонд амьдарч байгаатай ялгаагүй байдалтай байна. Би өөртөө аль болох өнгөлөн далдлалт хийсэн ч бүгд л намайг харж байх болно.

-Хэрэв та нэг өдрийн турш үл үзэгдэгч болбол юу хийх байсан бэ?
-Хэнийг цохих байсан юм бол оо(инээв). Хэрэв үл үзэгдэгч болбол шар хэвлэлүүдийг дагаж байгаад өгзгийг нь өшиглөмөөр байна. Бүр сарны алхаа хийж байгаад өшиглөх юм шүү. Мөн тэдний ойролцоох камер, микрофонуудыг бүгдийг эвдэж, сүйтгэхийг хүсэж байна. Шар хэвлэлийн салбар үнэхээр хэцүү. Тэдэнд нэг л харагдах юм бол аймшгийн кинонд тоглож байгаагаас ялгаагүй. Харин өөр зүйл хүсэх бол би нэг өдөр ч болтугай өөрийгөө үзэгчдийн суудлаас үзмээр байна. Хүмүүс миний юуг харж, юунд дуртай байж, юунаас аз жаргал авдгийг нь мэдмээр байна.
-Анх таныг уран бүтээлээ хийж, дуучин болж байхад хэн хамгийн их урам зориг өгч байсан бэ?
-“Walt Disney” хүүхэлдэйн киноны продакшн. Намайг уран бүтээлч болж байхад хэн ч надад юу ч хэлж байгаагүй. Би бүр бага байхаасаа л насанд хүрэгчдийн ертөнцөд өссөн. Долоохон настай байхдаа шөнийн цэнгээний газар эмэгтэйчүүд нүцгэлж байхыг харсан. Тэр газар хүн хүнээрээ байдаггүй. Магадгүй тийм ч учраас би одоог хүртэл шөнийн цэнгээний газруудад дургүй байх.
Хэрэв та манай гэрт очвол та нарын боддогоос тэс өөр байна шүү. Миний өрөө хүүхэлдэйн киноны театртай. Мөн заан, анааш, бар гэх зэрэг чихмэл амьтны цуглуулга ч бий. Бага байхдаа хийж үзээгүй, амжаагүй тэр бүх гайхалтай зүйлсийг бүгдийг нь хийж үзэхийг хүсдэг. Хэн нэгэн хүүхэд байхаасаа алдартай болж, олон нийтийн дунд өснө гэдэг л хамгийн аймшигтай хар дарсан зүүд. Би улсын сургуульд сурч үзээгүй. Намайг аялан тоглолтод явж байхад хувийн сургуульд миний дүн онц гараад л байж байдаг. Би бусад хүүхдийн адил өсөж, тэдний туулсан гайхамшгийг биеэрээ мэдрээгүй. Хэрэв хүүхэд бага байхдаа "од" болчихвол олон нийт түүнийг том болгохыг хүсдэггүй. Үргэлж жаахан хүүхэд хэвээрээ байхыг хүснэ. Гэхдээ тийм зүйл болохгүй шүү дээ. Багадаа "од" болсон хүүхэд том болоод ирмэгц бүгд л түүнд дургүй болж, анхаарахаа больцгооно.
-Хүүхдийн парк, соёл амралтын хүрээлэнд очдог уу?
-Тийм ээ, миний хамгийн их дуртай газруудын нэг. Тэнд очихоор хүмүүс гэр бүлээрээ аялж, зугаацаж байгааг харах сайхан байдаг. Тэр хүмүүс надад амьдрал гээчийг маш бага ч болов ойлгуулдаг. Хүүхдийн парк руу зугаацахаас гадна суралцах гэж явдаг. Харин миний араас шар хэвлэлийнхэн ирж, тэр газрыг хааны ордон шиг болгоход дургүй. Хүүхдийн паркт хэзээ ч тийм зүйл болж болохгүй.

-Ямар төрлийн хүмүүс танд таалагддаг вэ?
-“Walt Disney”-ийн Ганди болон Эдисон, мөн Мартин Лютер Кингд дуртай. Энэ хүмүүс бусдад хэмжээлшгүй их аз жаргал бэлэглэсэн. Бэлэглэж чадаагүй байж болох ч аз жаргалтай байхад нь хувь нэмэр оруулсан хүмүүс. Ийм төрлийн хүмүүсийн тухай л би дуун дээрээ илэрхийлэхийг хүсдэг. Миний тоглолт бүрд 200 мянга гаруй хүн цуглаж, лаа барин зогсоод, бүгд нэгэн дуугаар “Бид эх дэлхийг эдгээхийг хүсэж байна” гэцгээдэг. Тоглолтын үеэр уурлаж, уйлж, жинхэнэ мэдрэмжээ гаргаж байгаа хүмүүсийг хараад хайрламаар болдог шүү.
-Алдарт бүжигчин Фред Астайр тантай дотно байсан гэж дуулсан юм байна. Энэ үнэн үү?
-Бид хөршүүд байсан юм. Намайг бага байхад тэр өглөө болгон таарахдаа “Чи гайхалтай том "од" болно доо” гэдэг байлаа. Надад тэр үг нь тааламжгүй санагддаг учир зөрүүлээд л “Та хамгийн шилдэг нь байхад би яаж давж гарах юм бэ” гэдэг байсан сан. Нэг өдөр Фред намайг гэртээ урьсан юм. Харин бид тэднийд очиж, ая тавиад хэсэг бүжиглэсэн. Тэр үед би анх удаа сарны алхаагаа хийж байсан санагдаж байна. Харин Фред надад хандаж “Майкл чи чинь бүжигчин юм байна шүү дээ” гэж билээ. Тэр цагаас анх дуу хөгжмийг бүжигтэй хослуулах санаа төрсөн юм болов уу.

-Та хэнтэй хамтарч, нэгдэн нийлж, уран бүтээл хийж үзэх юм сан гэж боддог вэ. Нас барсан хүмүүс ч байж болно шүү. Хэнийг нэрлэх вэ?
-Хэн нэгэнтэй хамтарч ажиллах байсан бол Чарли Чаплинтай л хамтрах байсан. Тэр надад маш их таалагддаг.
-Та өнгөрсөн жил “Men in Black 2” кинонд дүр бүтээсэн. Кино урлагт дүр бүтээх, кинонд тоглоход ямар санагдаж байсан бэ?
-Тэр төсөлд ажиллахад их зугаатай байсан. Яагаад гэвэл, би үзэгчдэд өөрийгөө өөр талаас нь харуулж чадсан шүү.
-“Thriller” дууны өнгө аясаас үзэхэд та кино урлагт үнэхээр дуртай юмаа даа?
-Дуртай. Гэхдээ та дүрс бичлэгийн хувьд ярьж байгаа бол үгүй. Миний хувьд ихэнх дууныхаа дүрс бичлэгийн зохиол, найруулгыг нь Стивен Кингтэй хамтран бичдэг. Тэр үнэхээр мэдрэмжтэй, сайн залуу.
-Таныг саран дээр очиж, сарны алхаагаа хийж байсан гэх яриа байдаг юм билээ. Энэ үнэн гэж үү?
-(Инээв) Энэ амьдралд их олон зүйлс худал шүү дээ. Гэхдээ би үнэнийг нь хэлье. Энэ бол ердөө нэг худал яриа, цуурхал биш шүү.
-“The Beatles” хамтлагийн Пол Маккартнигийн цомог зарагдсан амжилтыг шинэчлэн тогтоолоо. Амьд хөгжмийн домгуудыг давж, илүү гарахад ямар санагдаж байв?
-Үгүй ээ, би үүнтэй санал нийлэхгүй. Маккартни ч үүнтэй санал нийлэхгүй гэдэгт итгэлтэй байна. Цомгийн хувьд ердийн нэгэн бүтээл худалдаж авах зүйл. Харин бидний хэн нь ч хэнийхээ дээр гарахгүй.
-Танд хүүхдүүдтэй холбоотой цөөнгүй дуу бий. Гэвч та үнэхээр хүүхдэд хайртай хүн мөн үү?
-Би өөрийн хөрөнгөөрөө хүүхдэд зориулсан сайн үйлсийн байгууллагаа байгуулсан. Ямар ч концерт, аялан тоглолтоосоо олсон орлогын тодорхой хэмжээг хүүхдийн төлөөх сайн үйлсийн аянд зориулдаг. Ялангуяа аялан тоглолтынхоо үеэр аль болох хүүхдүүдтэй уулзаж, тэдэнд чадахаараа бэлэг сэлт өгөхийг хичээдэг. Ямар ч бага, жижиг бэлэг байсан хүүхдүүд алийг нь ч ялгалгүй авч, хайрлаж чаддаг.

-Хүрэхийг хүсэж буй илүү өндөр, том зүйл бий юү. Одоо ингээд туулж, өнгөрүүлсэн амьдралаа харахад ямар санагдаж байна вэ?
-Би одоо ч сэтгэл хангалуун бус байдаг. Миний хийхийг хүсэж буй сайн, сайхан зүйлс, миний хүссэн эрх чөлөө хязгааргүй их бий. Хэдий би амьдралынхаа туршид маш олон зүйл хийж, бүтээсэн ч гэртээ ямарваа нэгэн шагнал, урамшуулал зэрэг зүйлийг харах дургүй. Миний гэрт ямар ч шагнал, цом, тэмдэг байдаггүй. Би шагнал, урамшуулалд дургүй. Хэдий миний одоогийн байр сууриас харахад, та нарт хангалттай санагдаж байж мэднэ л дээ. Гэхдээ надад бол тийм биш. Оргил руу нь авирах олон уулс намайг хүлээж байгаа.
-Хэрэв таны хүүхдүүдийн нэг нь тань дээр хүрч ирээд “Аав аа, би поп од болохыг хүсэж байна” гэсэн бол та ямар зөвлөгөө өгөх байсан бэ?
-Маш их хөдөлмөрлөж, бусдаас илүү хурдан, шаламгай байгаарай. Зарим тохиолдолд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Урлагийн салбар хүүхдийн тоглоом биш. Мөн шар хэвлэлүүдээс зугтаж, тэднээс өөрийгөө нууцлах хэрэгтэй. Шар хэвлэлийнхэнд мөнгө л хэрэгтэй болохоор мэдээ, мэдээлэл биш зөвхөн хог дээр хаягдах цаас л хэвлэдэг. Тэд зарим мэдээ, нийтлэлээ зүгээр л зохиочихдог шүү дээ. Би сонсогчдодоо хандан үргэлж “Шар хэвлэл бол хог новш” гэж хэлдэг. Тэднээс л зугтаж чадвал урлагийн салбар зарим талаараа хялбар байж ч болох юм.

-Дуучин болоогүй байсан бол ямар ажил хийх байсан бэ. Кино хийх байсан уу?
-Би цаг үргэлж л кино хийхийг хүсдэг. Харин аялан тоглолтуудын завсар зайгаар хийж чадахгүй. Одоохондоо кино урлагаас хэсэгтээ зайгаа барьж, зургаан кино зохиолтойгоор эргэн ирж, зураг авалтыг нь хийж эхэлнэ.
-Киноны ямар санаа байна вэ?
-Кино урлагт үзүүлж болох бүжиг, хөдөлгөөн гээд хүмүүсийн хэзээ ч харж байгаагүй санаанууд бий. Тэр санаануудаа дэлгэцийн бүтээл болгож, үзэгчдэд хүргэхээр тэсэн ядан хүлээж байна.
-Та хүмүүст хэрхэн дурсагдаж үлдэхийг хүсдэг вэ?
-Иймэрхүү асуултаас зугтаамаар байна шүү (инээв). Заавал дурсагдаж үлдэх ёстой бол дэлхийн бүхий л хүүхдүүдийн дуу хоолой болон дурсагдаж үлдмээр байна.
-Ах, эгч нартайгаа ямар харилцаатай байгаа вэ. Муудсан гэж олон нийт их ярих юм?
-Үгүй ээ. Би ах, эгч нартаа хайртай. Бид хамт байхдаа аз жаргалтай байдаг. Уулзахаараа инээд алдаж, хуучны дурсамжуудаа ярилцах сайхан. Харин одоо бид хувийн бизнес эрхэлж, завгүй болцгоосон улс шүү дээ. Бүгд л өөр өөр газар амьдарч байгаа. Түүнээс биш бидэнд муудах шалтгаан байхгүй.
-Гэр бүлийнхэнтэйгээ ямар харилцаатай байдаг вэ?
-Бид бусадтай л адил хамт суугаад ярилцаж, гадуур хамт салхилж, голын дэргэд амрах гэж очдог жирийн нэгэн гэр бүл.
-Таны хувьд хайр гэж юу вэ. Өөрийнхөө дүгнэх тэрхүү асар их хайрыг та өөрөө мэдэрч байв уу?
-Хайр гэдэг маш том үзэл бодлын асуудал. Хэрэв та надаас хайр гээчийн хамгийн гүн, гүнзгийг нь мэдэрсэн үү гэж асууж байвал үгүй. Би гүн, гүнзгий гэж юу болохыг нь ч мэдээгүй л явна. Харин гүн гүнзгий гэхээсээ илүүтэйгээр хүүхдүүддээ маш их хайртай. Би үргэлж хүүхдүүдийнхээ нүд рүү харж байгаад л хайртай шүү гэж хэлдэг. Нэгэндээ хайртай хэмээн хэлж, сэтгэлээ илчилж байх нь хамгийн чухал зүйл.

| МАЙКЛ ЖЕКСОН: Би загасны торонд амьдарч байгаагаас ялгаагүй байна |
|
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |