Энэ удаагийн ховор ярилцлага буландаа Герман Улсын удирдагч агсан Адольф Хитлерийн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. 1923 оны Германы төрийн эргэлтийн өмнө өгсөн түүний уг ярилцлагыг АНУ-ын сэтгүүлч Жорж Сильвестр Вирек хөрөглөн, найруулж, “The Guardian” сонинд хэвлүүлж байжээ. Хожим Адольф Хитлерийг хорих газраас суллагдсаны дараа буюу 1932 оны долдугаар сард “Либерти” сэтгүүлч дахин хэвлүүлсэн хувиар нь хүргэж байна.
“Хүмүүс биднийг “Либерал нам” гэдэг. Харин бид өөрсдийгөө “Үндэсний социалистууд” гэж нэрлэсэн. Би интернационалист биш. Манай социализм бол үндэснийх. Бид хувь төр, засгаа арьстай өнгөтэйгөө нэгэн бүхэл гэж авч үзнэ” гэж өөдөөс минь цэх харьж суугаад үзэл бодлоо илэрхийлэнгээ хаа нэг цайгаа балгалах байгаа нэгэн бол Германы Үндэсний социалист ажилчны нам буюу Нацист намын дарга Адольф Хитлер.
Тэрээр цааш нь үргэлжлүүлж, “Нэгэн өдөр би Герман Улсыг удирдахдаа большевизмыг дотооддоо эцэслэх болно” гэж хэлэв. Адольфийн үзэж буйгаар большевизм нь Германы фашистуудыг эгнээндээ нэгтгэж байгаа маш том аюул заналхийлэл юм. Харин түүний хүсэж буй зүйл бол Герман Улс дахь большевизмыг уль мөргүй устгаж, улсынхаа 70 сая гаруй иргэнд эрх чөлөөг нь буцааж олгох гэнэ. “Версалийн гэрээ, Сент Жермений гэрээ зэрэг большевизмын үндсийг хадгалж үлдсэн энхийн гэрээний толгойг нь таслах ёстой” гэж Хитлер эрс дуугарав.

Адольф Хитлер үндэсний социализмын хөтөлбөрөө зарласнаасаа хойш сонгуулиас сонгууль дамжих тусам хүчирхэгжиж байлаа. Хэдий Герман Улсын Ерөнхийлөгч Хинденбургийг суудлаас нь буулгаж чадаагүй ч Хитлер өнөөгийн Герман дахь хамгийн том намын дарга. Үнэн хэрэгтээ Адольф Хитлерийн гол өрсөлдөөн нь Хинденбургийг унагаах бус, канцлер Брюэний эсрэг байж л дээ. Өнгөрсөн сонгуулиар Хиндербугт саналаа өгсөн сонгогчид Хитлерт сонирхолтой байсан боловч хэн хэнийх нь мөн чанарыг эрх таниагүйгээс үүдэж, хуучин фельдмаршалдаа саналаа өгөхөөс өөр сонголтгүй болсон гэж үзэж болох л юм. Гэвч энэ улсын ирээдүйн удирдагч нь Хитлер гэдэг нь эргэлзээгүй. Нэг л шөнийн дотор Герман Улсын иргэд шинэ удирдагчтай болсон байхыг үгүйсгэхгүй. Энэ улсад Хинденбургээс өөр Хитлертэй хүч тэнцэх хүн үгүй.
Анх Напелеон Бонапарт Австрийн эзэн хааныг титмээ өгөхийг албадсанаар Германы анхны эзэнт гүрэн төгсгөл болсон. Хоёрдугаар эзэнт гүрний эзэн хаан Голландын хоргодох газарт амиа алдсанаар төгссөн. Харин гурав дахь Германы эзэн гүрэн аажмаар, гэхдээ урьд өмнөхөөсөө илүү бат бөх гарч ирж байгааг үүнээс харж болохоор байна.
Бид ярилцлагаа Адольф Хитлерийн төв оффис, Мюнхенд ч биш түүний хувийн байшинд хийсэн юм. Эхэн үедээ амьдрал, хувь заяаны тухай жижиг яриа өрнүүлж, аяга цай ууж байв. Харин би Хитлерээс “Танай намын мөрийн хөтөлбөр нийтэд магадлан итгэмжлэгдсэн социализм биш. Гэтэл та үүнийгээ үндэсний социализм гэж нэрлэх нь зөв гэж бодож байна уу” гэж асуув. Тэр аягатай цайгаа аяархан ширээн дээр тавьчихаад “Социализм” гэж хэллээ. “Социализм бол нийтлэг өвч, ургамалтай ижил зүйл биш. Коммуникм бол социализм биш. Марксизм бол социализм биш. Анх марксчууд энэ нэр томъёог хулгайлж, утгыг нь төөрөлдүүлсэн. Би социализмыг социалистуудаас холдуулахыг зорьж байна” гэв.
Адольф Хитлерийн ярьж байгаагаас үзэхэд социализм нь эртний Ариа, Германы байгууллага юм. Үүнээс Германы өвөг дээдээс тодорхой байдлаар эзэмшдэг байсан бөгөөд нийтлэг үзэл санааг боловсруулдаг байжээ. Харин өнөөгийн социалист нь “нүүрээ далдалсан” марксизм гэж Хитлер үзэж байна. Социализм нь марксизмаас ялгаатай нь хувийн өмчөөс татгалздаггүй. Социализмд тулгуурлах гол үндэс нь эх оронч үзэл гэнэ.

Нацист намын мөрийн хөтөлбөрийн талаар “Бид эрүүл бие махбодид эрүүл оюун ухаан байдагт итгэдэг. Улс төрч сүнсээ эрүүл байлгахын тул бие махбодио ч эрүүл байлгах ёстой. Бие махбодь болон ёс суртахуун нь ижил утга агуулна. Эрүүл хүн аль талаас нь бодсон марксист хүн болохгүй. Бие махбодь нь эрүүл хүн хувь хүний үнэ цэнийг мэддэг” гэлээ. Адольф Хитлер цааш үргэлжлүүлэн “Ядуусын хороолол, доройтлоос аврах цор ганц арга бол газар нутаг, тариалангаа авч үлдэх. Бидэнд өөрсдийн гэсэн амьсгалах, амь орох орон зай хэрэгтэй. Ингэхийн тулд газар нутгаа тэлэх ёстой” хэмээсэн юм.
Хэрхэн газар нутгаа тэлэх тухайд цаашид шалгаахад тэрээр “Газар нутгаа зүүн тийш тэлж, колони улсууд хадгалж, үлдэх хэрэгтэй. Өмнө нь бид дэлхийн ноёрхлыг Англитай хуваалцах боломжтой байсан. Харин одоо үгүй. Бид зөвхөн зүүн тийш л газар нутгаа тэлэх боломжтой” аж. Харин намайг “Герман Улс газар нутгаа тэлэхгүй байсан ч дэлхийн эдийн засгийн эргэлтэд орох боломжтой биш гэж үү” гэж асуухад Хитлер толгойгоо доош гудайлгаж, сэгсрэв.
Адольф Хитлер “Эдийн засгийн империализм нь цэргийн империализмын хүчнээс хамааралтай байдаг. Эзэн гүрэн үгүйгээр дэлхийн хэмжээний худалдаа наймаанд оролцож чадахгүй. Манай иргэд дэлхийн хэмжээний хүч чадал, худалдааны наймааны алинд нь ч суралцаагүй. Одоо би өөрийгөө олох, улсынхаа алдсан зүйлээ олж авах ажилд уусаж байна. Герман Улс үндэсний, ёс суртахууны, эдийн засгийн сүйрлийн шатанд байна” гэлээ.
“Нэгдсэн фронтыг хамруулсан улс төрийн холбоо нь хэтэрхий тогтворгүй байна. Маш ойлгомжгүй, тодорхойгүй бодлого гаргаж, түүн дээрээ үндэслэж улс төрөөр тоглож байгааг нь харж байна. Хүмүүсийн үзэл бодлыг идеал үзлээр түрэмгийлж байгаа юм” гэж Хитлер хэлэв.
Адольф Хитлер “Манай Нацист нам Германы бүх овог аймгуудыг нэгтгэж, илүү агуу Германыг бүтээхийг хүсэж байгаа. Гэхдээ бидний хүсэж буй аврал магадгүй хамгийн жижиг зүйлээс ч эхэлж болно. Бидэнд зөвхөн 10 километр газар байсан ч түүнийгээ бүх чадлаараа, амиа золиод ч хамаагүй хамгаална” хэмээн тэрээр эрс дуугарав. Өрөөнд хэсэг зуур чимээгүй байсан ч түүний үзэл бодлын үгс цуурай мэт ахин дахин сонсогдсоор байв. Төд удалгүй үүдэн чимээ гарч, түүний туслах нь намын хурал дээр үг хэлэхийг нь сануулж хэлсэн юм. Харин Адольф аягатай цайгаа ууж байгаад дуусгалгүй гарч явав.

| АДОЛЬФ ХИТЛЕРИЙН төрийн эргэлт хийхээсээ өмнө өгсөн ЯРИЛЦЛАГА |
|
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |