Монголчууд бид гаднын орны соёл урлаг, хот, суурин газрын талаар ярьж, хэлэлцэх дуртай. Ярьж байхдаа л хэдий нь “нисээд” оччихсон мэт санагддаг үе ч бий. Тэгвэл гадаадынхан ч мөн биднийг ярьж, бидний тухай интернэтээс хайдаг. Энэ удаад интернэтийн хамгийн том платформ болох “Google”-ээс Монгол Улс болон монголчуудын талаар хамгийн их хайж, асуусан 15 асуултыг хариултын хамтаар уншигч та бүхэнд хүргэж байна. Тэд биднийг ямар байдлаар хайж, эргүүлэн ямар хариулт авдаг вэ. Тэд биднийг хэрхэн хардаг бол.
-Монгол Улс аюулгүй юу?
-Гаднын орны иргэдийн хувьд харьцангуй аюул багатай улс юм. Гэвч жижиг төрлийн гэмт хэрэг, халаасны хулгай, хүчирхийллийн гэмт хэрэг тус улсад сүүлийн үед өсөж байна. Ялангуяа томоохон хот, суурин газруудад нь долдугаар сард болдог Наадмын баяр болон Цагаан сараар гэмт хэргийн хэмжээ дээд цэгтээ хүрдэг.
-Монгол Улс Хятадын колони улс уу?
-Монгол Улс тусгаар тогтносон улс бөгөөд Хятад, Орос зэрэг томоохон улсуудын дунд хавчуулагдсан байдаг учир олон нийт тус улсыг дээрх хоёр улсын колони гэж боддог. Харин Өвөрмонгол нь Хятадын газар нутагт байрласан нэг мужтай дүйцэхүйц бүс нутагт оршдог үндэстэн юм.
-Монгол Улс исламын шашинтай юу?
-Монгол Улсын нийт хүн амын 3-5 орчим хувь нь исламын шашинтай. Тухайлбал, нийт исламын шашинт иргэдийн 88.7 хувь нь тус улсын Баян-Өлгий аймагт, 11.3 хувь нь Ховд аймагт оршин суудаг байна.

-Монгол Улс юугаараа алдартай вэ?
-Монгол бол урт удаан хугацааны туршид “дэлхийн төгсгөл” хэмээн нэрлэгддэг байсан өргөн уудам, цөлжөөгүй газар нутагтай. Хүн амын 30 хувь нь хойд зүгийн уулсаас өмнө зүгийн говь, цөлийн “Дуулдаг элс” хүртэл нүүдэллэж, амьдардаг овог, аймаг бүхий улс. Нүүдэлчин хэв маягаар амьдардаг нь тэднийг дэлхийн өнцөг булан бүрт таниулж өгсөн.
-Монголын хамгийн алдартай хүн хэн бэ?
-Монгол бол морин дээрээс дэлхийг байлдан дагуулж байсан эзэн Чингис хааны эх орон. Чингис хаан 1206 онд Хааны сэнтийдээ заларч, Монголын эзэн гүрнийг байгуулснаас хойш хэдий 800 жил өнгөрсөн ч “Мянганы хүн”-ээр сонгогдож байсан юм.
-Хятад яагаад Монгол Улсад ялагдсан юм бэ?
-1271 онд Чингис хааны ач хүү Хубилай хаан төрийн эрхийг барьж, Юань гүрнийг байгуулсан бөгөөд 1279 онд Хятадыг эзэлсэн. 1368 онд Мин гүрний удирдлага дор байсан хятадууд монголчуудыг Хятадаас гаргасан.
-Монгол Улс АНУ-ын холбоотон мөн үү?
-2012 онд баталсан хувь хүний түншлэл, хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу Монгол Улс АНУ-ын “НАТО”-гийн эвслийн түншээр томилогдсон. Улмаар хамтын гэрээ байгуулж, энх тайвны үйл ажиллагааны хөтөлбөрөөр Америкийн 100 гаруй сайн дурын ажилтан Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа.

-Хятад яагаад Монголыг эзлээгүй вэ?
-XX зууны дунд үед Монгол Улс ЗХУ-тай эв нэгдлийн гэрээтэй байсан бөгөөд хэрэв Хятад Монголыг эзлэхээр дайрсан бол цаашлаад ЗХУ-тай ч дайтах хэмжээнд хүрэх байсан болохоор дайраагүй.
-Монголчууд одоог хүртэл оршдог уу?
-2010 оны тооцоогоор Монгол Улсад 2.8 сая гаруй хүн амьдардаг. Харин Хятадын газар нутагт байрлах өвөрмонголчууд нь 4.1 сая иргэнтэй. Газар нутгийн үржил шим сайтай, газрын баялаг ихтэй учир Монгол Улс өнөөг хүртэл дэлхийн хамгийн баян байж болох орнуудын нэгт тооцогддог.
-Би яг одоо Монгол руу нисэж, очиж чадах уу?
-Арванхоёрдугаар сард Монгол Улс руу нисэх нислэгт хориг тавьж, зогсоож, хязгаарласан хэвээр байна.
-Монголд хорт могой байдаг уу?
-Монгол Улсад хорт могойны дөрвөн төрөл зүйл байдаг. Европын нийтлэг хорт могой, хайлис хорт могой, орсины могой, жижиг тапрометамон хорт могой бий.
-Монголчууд нөхөрсөг үү?
-Монголчуудыг дэлхийн хамгийн найрсаг, халуун, дулаан, нөхөрсөг сэтгэлтэй хүмүүс гэдэг. Монголд очвол айл бүр нээлттэй, нөхөрсгөөр угтаж авах болно. Газар нутаг нь ч задгай, зэлүүд тул ямар ч аялагчид гайхалтай, сайхан сэтгэгдэл үлдээж чаддаг.

-Монголчууд ямар хоол иддэг вэ?
-Хуушуур хэмээн нэрлэсэн хонь, ямааны махаар дүүргэсэн шарсан боов иддэг. Мөн айраг гэх шар айргийг ууж, бууз хэмээн нэрлэсэн баншийг иддэг юм.
-Монгол ядуу юу, баян уу?
-Монгол Улсад дэлхийн нийт хүн амын амьдралын түвшинг хангах асар их газрын баялаг, нөөц байдаг.
-Хэрхэн Монгол Улсын иргэн болох вэ?
-Гадаадын иргэд Монгол Улсын иргэн болохын тулд тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, аль эсвэл Элчин сайдын яамаар дамжуулан иргэний харьяалал авах өргөдөл гаргаж болно. Монгол иргэншилтэй болохын тулд хуучин харьяаллаасаа татгалзах ёстой.

| Гаднынхан биднийг хэрхэн хардаг вэ |
|
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |