Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гурван шатны шүүхээс буруутайд тооцож, 20 жилийн хорих ял оноосон. Мөн тэднийг эрүүдэн шүүж, ял хүлээлгэсэн гэх хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, прокурор Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг буруутайд тооцож, гурван шатны шүүхээс ял оноогоод байгаа билээ. Шинэ нөхцөл байдал үүссэний улмаас 20 жилийн хорих ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хуулийн дагуу задалж, дахин хянуулах дүгнэлтийг УЕП-оос Дээд шүүхэд хүргүүлсэн. Тэгвэл прокурорын уг дүгнэлтийг хэлэлцэх шүүх хурал яг одоо болж байна.
Шүүх хурлын эхэнд Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, Т.Чимгээгийн өмгөөлөгч н.Оюунцэцэг нар Б.Цогт шүүгчээс татгалзаж байгаагаа илэрхийлэв. Тодруулбал, Б.Цогт шүүгчийн эгч ТЕГ-т ажилладаг, мөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт буруутгагдсан ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай найзын холбоотой гэж үзсэний улмаас татгалзаж байгаа аж.
ӨМГӨӨЛӨГЧ С.ОЮУНЦЭЦЭГ: Б.Цогт шүүгчийн эгч ТЕГ-т ажилладаг. Б.Хурцтай найз нөхдийн холбоотой учир энэ хэрэгт шууд бусаар хувийн сонирхолтой
Энэ талаар Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг “Б.Цогт шүүгчийн эгч Тагнуулын Ерөнхий газарт ажилладаг. Мөн ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай найз нөхдийн холбоотой нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гарч байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1.4-т зааснаар энэ хэрэгт шууд болон шууд бусаар хувийн сонирхол тээж байгаа, мөн тус хуулийн 12 дахь заалтын дагуу энэ хэргийн өмнөх шүүх хуралд оролцож байсан шүүгч дараагийн шатны шүүхэд дахин оролцож болохгүй гэсэн үндэслэлээр Б.Цогт шүүгчээс татгалзаж байна” гэв.
Харин Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Д.Оюунчимэг “Энэ хэргийн захиалагч, зохион байгуулагч нь тогтоогдоогүй байхад Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гүйцэтгэх ажиллагаа, шунахай сэдлээр ялласан нь огт үндэслэлгүй, эргэлзээтэй. Тухайн үед эрүүдэн шүүсэн гэх асуудал илрээгүй байсан ч энэ хэргээр ял оноосон үйл явц нь тодорхой байсан. Гэрчүүдийн мэдүүлэг хүртэл тодорхойгүй. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гадуур явж байхад нь гэнэт С.Зоригийг алсан гээд, яллачихсан. Тийм учраас Б.Цогт шүүгчээс татгалзаж байна. Үүнийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж шийдвэрлэнэ биз” гэлээ.
Б.ЦОГТ: Миний эгч ТЕГ-т ажилладаг нь үнэн. Тэглээ гээд тэр байгууллагад үйлчлэх ёстой гэсэн үг биш"
Тэгвэл Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ялласан Б.Цогт шүүгч “Миний эгч ТЕГ-т ажилладаг нь үнэн. Тэглээ гээд тэр байгууллагад үйлчлэх ёстой гэсэн үг биш. Би Б.Хурц гэдэг хүнтэй хамааралгүй. Өмнө нь ч хэлсэн, одоо ч хэлье. Би өргөсөн тангараг, хуулиндаа л үнэнч явна. Энэ хэргийг хэлэлцэхэд өмнө нь шүүгчээр орсон нь үнэн. Одоо шүүх хуралдаанд оролцож байгаа гурван шүүгч ч мөн оролцсон. Зөвхөн шүүхийн даргалагч л солигдсон байна. Бид хамтаараа л энэ хэргийг шийдсэн. Улсын дээд шүүхээс намайг энэ хэргийн шүүх хуралд хуваарилсан. Түүнээс биш би өөрөө хүсээд энэ хэргийг аваад байгаа юм байхгүй. Төрийн албан хаагчийн улс төрчдийн башир арга шиг гутаан доромжлохоо болих хэрэгтэй. Бид мэргэжлийн хуульч, өмгөөлөгч хүн. Надад С.Зоригийн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх гэсэн хүсэл эрмэлзэл байгаа болохоос ямар нэгэн байдлаар буруугаар эргүүлэх хүсэл алга” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж, Б.Цогт шүүгчээс татгалзсан өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээж авсангүй.
Дээд шүүхээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг дахин шалгах ёстой гэж үзвэл 20 жилийн хорих ял оноосон гурван шатны шүүхийн шийдвэр хүчингүй болох юм.
.jpg)
| Т.Чимгээг ялласан шүүгч Б.Цогтоос татгалзсан ч шүүхийн бүрэлдэхүүн хүлээж авсангүй |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |