Архангай аймагт бага насны хүүхэд хойд аавынхаа гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, өнгөрсөн 2025 оны аравдугаар сарын 20-ны шөнө 34 настай, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй Д нь гурван настай С-ийг зодож, амийг нь хөнөөсөн байдаг. Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сард болж, шүүгдэгч Д-д бүх насаар нь хорих ял оноожээ. Хачирхалтай нь, шүүх хурал хэд хэдэн удаа товлогдсон ч талийгаач С охины ээж О гомдол гаргалгүй, хохирогчоор оролцохоос татгалзаж, алга болжээ. Бид уг аймшигт хэргийн хавтаст хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна.
Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй амь хохирогчийн ээж О мэдүүлэхдээ “Миний охин М.С нь 2022 оны дөрөвдүгээр сарын 2-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн. 2025 оны аравдугаар сарын 20-нд миний хамтран амьдрагч Д Архангай аймгийн Наранбулаг хорооллын 11-21 тоотод байх гэртээ миний охин С-тэй хамт байсан. Гэртээ байхад хөрш айлын хүн болох Г эгч биднийг хоол ид гэсэн. Биднийг тэднийд орох үед цаг ойролцоогоор 19:00 цаг болж байсан санагдаж байна. Тэнд хоол идчихээд байж байхад Г эгчийн нөхөр П 2.5-тай нийслэл нэртэй пиво гаргасан. Тухайн пиво Г.Д, П ах бид нар уусан. Би гурван аягыг уусан, өөр ахиж уугаагүй. Тэгсэн нөгөө пиво нь дууссан чинь Д хүний юмыг зүгээр уугаад яах вэ би нэг пиво аваад ирье гээд дэлгүүр орж ахин 2.5-тай нийслэл нэртэй пиво авчирсан. Уг пивийг П, Д хоёр хувааж уусан. Тухайн пивийг уугаад Д нэлээн согтсон. Дэлгүүр явах үедээ охин С-г авч явах гэсэн чинь Г.Д би хараад охиноо унтуулж байя, маргааш цэцэрлэгт явах юм чинь эрт унтуулсан нь дээр гэхээр нь тэг гэж хэлээд охин М.С, Г.Д нарыг Г эгчийнд үлдээгээд явсан. Гэрт ороход охин маань зүүн талын орон дээр дээш харсан байдалтай нүүр хэсэгт нь гар нүүрний алчуурыг тавьсан байсан. Охин дээр очиход ухаангүй хамраас болон баруун талын хөмсөг хэсгээс их хэмжээний цус гарч нүүр хэсэг нь мэдэгдэхийн аргагүй аймаар болчихсон байсан. Би Г.Д-д хандаж хүүхэд яагаад зодож байгаа юм бэ гэхэд миний өөдөөс хараад инээгээд зогсоод байсан. Би охиноо тэврээд орилж чарлаж байх үед Г эгч манай гэрт орж ирсэн. Энэ үед Д худлаа жүжиглэж ухаан алдаж доош унаад байсан. Тэр үед түргэний эмч дуудсан байсан юм шиг байна лээ, яг хэн дуудсан талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан түргэний эмч ирж үзээд охиныг эмнэлэг рүү аваад явсан. Ер нь бол ийм л зүйл болсон. Д нэлээн согтсон байсан. Хөл дээрээ тогтож ядаж байсан. Ер нь бол өөрийгөө хянах чадвар муу байсан. Д, С нар хоёулаа үлдсэн. Түүнээс өөр хүн байгаагүй. Г.Д нь 2025 оны 09 дүгээр сарын 20-дын үеэр санагдаж байна тус аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулаг хорооллын 11-21 тоотод байдаг гэртээ байх үедээ намайг цохиж, зодсон энэ үед миний охины үснээс нь зулгааж байсан. Түүнээс өөр цохиж, зодож байсан удаа байхгүй. Би дэлгүүр явах үедээ охин Сг хамтран амьдрагч Г.Дын хамт Г эгчийн гэрт үлдээсэн. Харин дэлгүүр яваад ирсэн чинь Г эгчийн гэрт байхгүй өөрийнхөө гэрт охиныг аваад оччихсон, гэрийн хаалгыг дотор талаас нь түгжчихсэн хаалга онгойлгож өгөхгүй байсан. Хаалганы завсраар харахад Д баруун талын орон дээр суучихсан, харин охин маань зүүн талын орон дээр дээш харсан байдалтай нүүр хэсэгт нь нүүр гарын алчуур тавьчихсан байсан. Намайг гэр рүү орох үед охин маань зүүн талын орон дээр дээш харсан байдалтай нүүр хэсэг нэлэнхүйдээ хавдсан, хамар, баруун хөмсөг хэсгээс их хэмжээний цус гарсан байдалтай байсан. Хоёр гар нь бугуй хэсэг хүртлээ хөхөрсөн ухаангүй байсан. Д бид хоёр 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр фейсбүүкээр танилцаад түүнээс хойш одоог хүртэл хамтран амьдарч байна. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй харин би одоо Дын хүүхдийг тээж байгаа, одоо 3 сартай жирэмсэн. Миний охин С Дын хүүхэд биш. Сгийн аав нь Дорнод аймагт ажиллаж амьдардаг. Эын М гэж хүн байдаг. Миний охин С нь өвөө, эмээ хоёр дээрээ Төв аймгийн Эрдэнэ суманд хөдөө өссөн. Архангай аймагт энэ зун буюу 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ирсэн. Намайг дэлгүүр явах үед Г эгчийн гэрийн хоймор хэсэгт газар тоглоод үлдсэн. Миний охиныг зандарч, загниж байгаа зүйл ажиглагдаагүй. Тоглож байсан болохоор хоёуланг нь үлдээгээд явсан. Ер нь өөрийнх нь хүүхэд биш болохоор уурлаж, загнаж байгаа зүйл их ажиглагддаг, гадуурхсан байдалтай байдаг. Маш их гомдолтой байна. Зүгээр байсан хүүхдийг минь цохиж зодож эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан болохоор Г.Д гэх хүнд хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна.”
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Дын дахин мэдүүлсэн “... Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж ухаанаа алдсан байсан болохоор юу ч санахгүй байна. Тийм болохоор миний үйлдэл тохирохгүй байна. 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэг дэх өдөр байсан. Өглөө 08 цаг 30 минутын үед тус аймгийн Эрдэнэбулган сумын 9 дүгээр цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгсөн. Хүүхдээ хүргэж өгөх үед эхнэр О надтай хамт явсан. Явган хүргэж өгсөн. Хүүхдээ хүргэж өгөөд буцаад 09 цаг 05 минут гэхэд өөрийн гэр болох тус аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ...... тоотод байх гэртээ О бид хоёр ирсэн. Гэртээ ирээд би Д гэх 40 гараад 50 дөхөж байгаа танил ахын гэр болох 4 дүгээр баг Бор толгой хороололд байдаг, тухайн хаягийг нь би мэдэхгүй, ямар ч байсан гэрт нь Оын хамт очсон. Тэднийд очоод түлээг нь хагалж өгсөн чинь 25.000 төгрөг надад өгсөн. Тэндээс өдрийн 15 цаг өнгөрч байхад гарч гэр рүүгээ О бид хоёр явсан. Гэрт ирээд өөрийн түлээний модоо хагалж дуусаад хүүхдийн цэцэрлэгийн тарах цаг нь болсон болохоор Оын хамт охины цэцэрлэг рүү явсан. Цэцэрлэгээс хүүхдээ аваад гэртээ ирэхэд 17 цаг 30 минут болж байсан байх. Гэрт байж байхад урд талын хөрш айл болох Сонио гэдэг ахаас нүүрс асуусан. Тэгсэн байхгүй байсан гэсэн. Ингээд Г эгчээс очиж нүүрс асуухад тал ногоон шуудайтай нүүрс өгсөн. Тухайн нүүрсийг аваад гэртээ ирсэн чинь О Г эгч хоол ид гэнэ гэсэн. Тэгэхээр нь би хоёр ширхэг 20 литрийн сав аваад худаг руу усанд явсан. Намайг гэртээ ус аваад ирэхэд О охиныг дагуулаад Г эгчийн гэр рүү орсон байсан. Тэгсэн над руу О залгаад Г эгчийнд ороод ирээч гэсэн. Гэр рүү нь ороход охин С болон Г эгчийн хүүхэд хоёр нохойн гөлөгөөр булаацалаад тоглоод байж байсан. Тэгэхээр нь Г эгчийн нөхрөөс нөгөө айлд чинь нохойн гөлөг байгаа юу гэж асуухад байгаа гэсэн. Тэгээд Г эгчийн нөхөр болон С бид гурав нөгөө айлаас очиж нохойн гөлөг авахаар явсан. Очиход манай охин С энэ нохойн гөлгийг авъя аав гээд цагаан чихтэй цагаан халтар гөлөг рүү заасан. Тэгэхээр нь нөгөө нохойн гөлөгийг аваад гэртээ авчирч тавьсан энэ үед цаг 19 цаг 30 минут өнгөрч байсан. Ингээд гэрт О, охин С бид гурав байж байхад Г эгч хоол ид гэж дахин дуудсан. Тэгээд бид гурав дахиад гэр рүү нь орсон. Гэрт нь орсон мах чанасан байсан. Нөгөө махнаас нь идээд байж байхад С аав зурагт үзье гэхээр нь Г эгчид хандаж хүүхэлдэйн кинон дээр тавиад өгөөч гэхэд хүүхэлдэйн кино тавьж өгсөн. Хоол идэж байсан чинь Г эгчийн нөхөр нийслэл нэртэй 2.5-тай хоёр ширхэг пиво панта гэсэн нэртэй 2 литрийн ундаа гаргаж ирсэн. Тухайн пивийг О, Г эгчийн нөхөр бид гурав уусан. Харин тухайн пивоноос Г эгч 2 аягыг уусан. Тухайн 2 пивийг хоёуланг нь ууж дуусгасан. Энэ үед 21 цаг өнгөрч байсан. Би өөрт байсан мөнгөөр Г эгчид хандаж аниа би хүний юм уусан юм чинь би нэг пиво авчих уу гэж асуусан. Тэгэхэд О тэгье тэгье гэсэн. Дэлгүүр орохоор болж бид нар бөөнөөрөө буюу зургуулаа манай гудамжинд байдаг “Б” нэртэй дэлгүүр орж дэлгүүрээс би 2 ширхэг 2.5-тай нийслэл нэртэй пиво, Г эгч бас ижил 2 ширхэг пиво аваад ингээд нийт 4 ширхэг пиво авч Г эгчийн гэрт ирсэн. Дэлгүүрээс авсан 4 ширхэг пивоноос 3 ширхэг пивийг нь О, Г эгчийн нөхөр бид гурав хувааж уугаад дуусгасан. Ингээд байж байхад Г эгчийн нөхөр нь нэг хүмүүс рүү яриад байсан. Тэгсэн гаднаас эрэгтэй, эмэгтэй хүмүүс орж ирсэн. Энэ үед цаг 21 цаг 40 минут болж байсан байх. Орж ирээд цай цүү болоод 4 дэх пивийг задалсан. Тухайн пивийг би аягалж байсан чинь согтоод хүмүүсээ хольж хутгаад аягалсан чинь О уурласан. Тэгэхээр нь миний хайр аягалчих гээд өөрт нь өгсөн. Пиво аягалж байснаа О охин С руу уурлаж гичий минь дуугай бай гээд байсан. Тэгсэн Г эгч чи яаж байгаа юм хүүхдээ тэгж хэлдэг нь гэсэн. Тэгсэн С над дээр ирээд аав утсаа өгчих гэсэн хариуд нь би өөрийн гар утсаа өгсөн. О тэгсэн энэ дандаа аав аав гээд байдаг гэж хэлээд бөгс руу нь алгадсан. Тухайн пивийг ууж байгаад би гэр рүүгээ орж куртикээ аваад галд нүүрс хийгээд ирье гээд явсан. Ингээд гэртээ байж байхад миний араас О орж ирээд чи яачихав гээд орж ирсэн. Би ч гэсэн дараад байна гээд миний куртикийг өмссөн. Ингээд байж байхад манай гэрийн гадаа Г эгч нөхрийн хамт, мөн нөгөө ирсэн байсан эрэгтэй, эмэгтэй ах эгч хоёр Г эгчийн хүүхэд, манай охин С, О бид нар бүгдээрэй өмнө орж пиво авсан дэлгүүрээс дахин 3 ширхэг 2.5-тай нийслэл, сэрүүн гэсэн нэртэй пиво авсан. Уг пивийг аваад П ахын гэрт очоод уусан. Би нэг пивийг нь ууж байсан тэрнээс хойш юу ч санахгүй байгаа. Пивийг авчрах үед 22 цаг 40 гаруй минут болж байсан байх. Энэнээс хойш би юу ч санахгүй байгаа. Би Пийн гэрт Сгийн хамт үлдээгүй. Харин бид нар бөөндөө дэлгүүр рүү явсан. Би тэр асуудлыг мэдэхгүй байна. Ямар ч байсан гурван удаа дэлгүүр орсон. Гурав дахь явалтад нь яваад Пийн гэрт ирээд нэг пивийг нь уугаад тасарчихсан байна лээ. “Оыг дэлгүүр ороод ирэх үед нь өөрийн гэртээ ороод хаалгаа цоожлоод онгойлгохгүй байх үедээ охиныг чинь би зодчихлоо” гэж хэлсэн талаар би санахгүй байна. Би уг нь Сг цохиж зодож үзээгүй. Тийм зүйл ч болоогүй. Ер нь би гэртээ ширүүхэн дуугарах асуудал байдаггүй юм. Ширүүхэн дуугарахаар О хүүхэд рүүгээ уурлаад байдаг. Тэгэхлээр нь хүүхдээ зодоод алчих юм болов уу гэж боддог. 2025 оны 10 дугаар анх цас орсон үеэр О охин Сг гэрээс гаргаж цасан дээр гаргаж хаясан. Тэгэхэд охин маань уйлаад байсан. Тэгээд Сг би араас нь шалдан гарч гэрт оруулж ирсэн. Тэгээд надаас салахаа байсан хүүхэд байсан юм. Ухаан ороод сэрсэн чинь миний гарын сарвуу, алга, өмсөж байсан хувцас эд нар цус болсныг мэдсэн. Түүнээс өөр мэдэх зүйл байхгүй. Орой Ггийн гэр рүү явах үед дээрх газрын хөрсөнд наалдаж хөлдсөн цус мэт улаан өнгийн зүйл болоогүй байсан. Би тэрийг ёстой мэдэхгүй байна. 3 удаа дэлгүүр орж пиво авахдаа өөр өөр дэлгүүр орсон. Б дэлгүүр рүү хоёр удаа орсон. Цэнхэр буян хүнсний дэлгүүр зэргээр орсон” хэмээн мэдүүлжээ.
| АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |