Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Улсын Нэгдүгээр эмнэлэгийн Удирдах зөвлөлийн даргаар давхар ажиллаж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг гэх. Тодруулбал, Д.Очирбат нь эмнэлгийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, төсөв батлах, худалдан авах ажиллагаанд хяналт тавих ажлыг давхар эрхэлж, эмнэлгийн санхүүжилтийг саатуулах зэрэг ашиг сонирхлыг зөрчил үүсгэдэг байна.
Мөн тэрбээр 2025 оны аравдугаар сарын 16-нд эмнэлэгийн удирдах зөвлөлийн хурал хийлгүй Б.Найданг ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Нинжбадгарыг томилсон байдаг. Ингэхдээ албан тушаалын зэрэглэл болон албан тушаалын жагсаалтыг зөрчин Б.Нинжбадгарыг цалинжуулах тушаал гаргаж, эмнэлэгийн удирдлагуудыг мөрдөхийг шаардаж, 2025 оны арваннэгдүгээр сараас хойш цалинг үндэслэлгүйгээр олгож эхэлсэн байдаг. Ингэхдээ Б.Найдангийн цалинг нөхөн олгоогүй нөхцөл байдал үүссэн байна. Үүнээс гадна эмнэлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдах ёстой байтал эрх мэдлийн давуу байдлаас шалтгаалан гишүүдийн оролцоог хангадаггүй, хуралд хэлэлцэх асуудлуудын цаг хугацааг тулган өөрчилдөг, хурлын ямар нэгэн дэг баримтлалгүйгээр бусдыг загнах, хувийн сонирхолоо илэрхийлэх, хурал нь зохих төлөвлөлт, дэг журмын дагуу явагддагүй зэрэг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал олгодог асуудлыг удаа дараа гаргадаг байна. Хамгийн гол нь, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилладаг мөртлөө Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Удирдах зөвлөлийн даргаар давхар ажиллаж байгаа нь ашиг сонирхлыг зөрчил үүсгэх үндсэн нөхцлийг бүрдүүлж байна.
| ЭМЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ОЧИРБАТ НЭГДҮГЭЭР ЭМНЭЛЭГТ ДАВХАР АЖИЛЛАЖ, БУСДЫГ ҮНДЭСЛЭЛГҮЙ ЦАЛИНЖУУЛЖ, ЭРХ МЭДЛЭЭ УРВУУЛАН АШИГЛАЖ БАЙГАА ГЭВ ҮҮ |
|
Үндэсний үйлдвэрлэгчид “BAZAAR BERLIN 2026” үзэсгэлэнд оролцож байна
2026-11-08 10:00:02
ОХУ-ын Сахагийн тэмцээнээс Г.Хангайбаяр мөнгө, Б.Эрдэнэзаан хүрэл медаль хүртжээ
2026-11-08 09:30:01
Каратэгийн катагийн ДАШТ-ээс 1 алт, 2 мөнгөн медаль хүртжээ
2026-11-08 07:20:00
Монгол Улсын гал унтраах, техник спортын баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-08 07:10:00
Вена хотод таеквондо-гийн “ITF 60 th Anniversary Summit” арга хэмжээ болж байна
2026-11-08 07:00:00
Польш Улсад “Business Women IMPACT 2026” эдийн засгийн конгресс болов
2026-11-07 09:43:22
“Алдар” спорт хороо чөлөөт бөхийн тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-07 09:32:36
Манай 3х3-ын баг “Дакар 2026” олимпын наадмын шигшээ наймд шалгарлаа
2026-11-07 08:33:36
“ДАКАР-2026” 3х3-ын Монголын баг эхний ялалтаа авлаа
2026-11-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |