“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүүг АТГ-аас хойшлуулашгүй ажиллагаа явуулан баривчилжээ. Тодруулбал, "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн албан өрөөнд өчигдөр нэгжлэг хийж, түүнийг 48 цагийн хугацаатай баривчилжээ. "Оюу толгой" ХХК-аас "Эрдэнэс Оюутолгой" ХХК руу шилжүүлсэн 20 сая ам.долларын зарцуулалт болон компанийн байрыг худалдан авах үйл ажиллагаатай холбоотой баривчилсан байж болзошгүй гэх мэдээлэл бий.
Э.Ганхүү нь Нийслэлийн тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар болон Барилга хот байгуулалтын яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Өнөрбаярыг Завханы Засаг даргаар явсны дараа түүний оронд томилогдон ажиллаж байжээ. Мөн 2024 онд ХНХЯ-ны ТНБД-ын албан тушаалаас чөлөөлөгдөж, тус албан тушаалд томилогдсон байна.
| “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүүг АТГ-аас 48 цагийн хугацаатай баривчилжээ |
|
2026-04-05 16:00:17
Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаана эхэллээ
2026-04-05 15:22:36
2026-04-05 15:01:26
2026-04-05 10:32:35
2026-04-05 08:26:40
2026-04-05 08:06:20
Буянт сумын 100 жилийн ойн барилдаан аймгийн арслан М.Баяржавхлан түрүүлэв
2026-04-04 20:37:11
Эмэгтэй баг “FIBA” 3x3-ын Ази тивийн аваргад хэсгээ тэрүүлж эхэллээ
2026-04-04 20:19:01
Эрэгтэй баг “FIBA” 3x3-ын Ази тивийн аваргад хэсгээ тэрүүлж явна
2026-04-04 20:14:29
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |