Хар тамхичин болох амархан. Нэг орой найзыгаа “шоудъя” гэж дуудахад нь дагаж очоод хар тамхичдын бүлэглэлд өөрийн мэдэлгүй орчихоод гарч чадахгүй байгаа залуус олон байна. Түүнийг дуудаж авчирсан найз нь томчуудтайгаа буюу ах нартайгаа дотно танилцуулдаг. Тэд нар нь танилцаж, ах, дүү, найз нөхөд болж байгаагаа тэмдэглэж байгаа нь энэ гээд баарыг зөвхөн түүнд зориулж бэлдсэн юм шиг шоу зохиож, баарны хүүхнүүдийг ч мөн худалдаж авч өгдөг. Ингээд нэг оройны шоуг болон өөрсдийгөө дахин мартагдахааргүй болтол нь, сэтгэлд хоногштол нь тэмдэглэж өгдөг. Тэгэх үедээ шоуны гол дүр болсон хар тамхичдын бүлэглэлд шинээр орох залуугийн хувийн мэдээлэл, хэдий хэмжээний хөрөнгөтэй болохыг нь мэдэж авдаг. Дараагийн удаа түүнтэй дахин уулзахын тулд хүүхнүүдтэй хамт амралтанд дагуулж яваад хоёр, гурав хоногийн шоу зохион байгуулдаг. Тэр үедээ баян айлын мөнгөтэй залууг хар тамхинд уруу татаж бас татуулж үзүүлдэг. Анх удаа татаж үзэж байгаа залуугийн зураг, бичлэгийг тэд нууцаар хийж, хадгалдаг. Дараагийн удаа хар тамхи авхуулах гэсэн сүрдүүлэгийн арга нь тэр. Ингээд сайхан амьдарч байсан гэгээн мөрөөдөлтэй нэг залуу хар тамхинд толгойгоо мэдүүлж, татахгүй л бол, шоудахгүй л бол үхчих гээд байдаг болно. Ингэж буруу замаар орж эхэлсэн үедээ тэд ямар ч аргаар хамаагүй хар тамхи авахын тулд эхэндээ аав, ээждээ худлаа хэлж байнга шахуу мөнгө авдаг болно. Дараа нь гэрээсээ хулгай хийдэг болж, өөрт байгаа үнэтэй, өөдтэй болгоноо зарж үрэх үедээ аав, ээждээ баригдаж эхэлдэг. Гэрийнхэндээ баригдаад мөнгөгүй болчихсон болохоор хар тамхи олохын тулд дараагийн мөнгөтэй хүүхэд, залуусыг онилж бүлэглэлдээ дээрх аргаар оруулаад түүгээр хар тамхиа зөөлгөдөг болно. Тэгсээр байгаад хар тамхины бүлэглэлд мөнгөтэй айлын хүүхдүүд өдрөөс өдөрт хэд хэдээрээ нэмэгдэж, нийлж шоудах нэрээр хар тамхичид болцгоодог. Хамгийн аймар нь нэг л удаа хар тамхи өндөр тунтай хэрэглэсэн бол дахин гарч чаддаггүй. Үхэн үхтлээ хар тамхины хамааралтай болдог. Баячуудын хүүхдүүд хамгийн үнэтэй тамхийг хэрэглэдэг бол сургуулийн насныхан судсандаа мансууруулах төрлийн бодис, эм тарьж, хэд хэдээрээ гар, хөлгүй болж байгаа харамсалтай явдал сүүлийн үед газар аваад байгаа.

Үүний хамгийн том жишээ бол баячуудын хүүхдүүд хар тамхи хэрэглэж, мансуурсан үедээ бусдыг хараагүй болтол нь зодсон гэх хэрэг юм. Хар тамхи хэрэглэж, бусдыг зодсон гэх олон хэргүүдээс зөвхөн олон нийтэд ил болсон нь УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү Амарсайхан гээд томоохон компанийн эзэд, улстөрчдийн хүүхдүүдийн хэрэг болчихоод байгаа. Энэ бол зөвхөн ганц жишээ. Хэрэгт холбогдсон зарим залууг 48 цагийн хугацаатай баривчилж, хар тамхины сорил авсан боловч хариу нь хараагүй байгаа гэх тайлбарыг цагдаа нар өгсөн. Харин зарим нь хэрэг хийсэн даруйдаа хилээр гарч, зугтсан гэдгийг өчигдөр цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн. Одоогийн байдлаар зодоон болох үед камерын бичлэгт үлдсэн 40-50 залуугаас хар тамхины сорил авах ажиллагаа үргэлжилж байгаа гэх.
.jpg)
Нийгэмд дуулиан тариад залуучуудаас хар тамхи илэрвэл тэд ял авах ёстой. Гэвч зарим хар тамхичид цагдаа нарт баригдсан ч ялаа мөнгөөр наймаалцдаг гэх яриа байдаг. Цагдаа нар ч хэний хэн ямар төрлийн хар тамхи хэрэглэж байгааг нь мэддэг мөртлөө яаж ч чадахгүй, толгойг нь илээд өнгөрөөдөг гэдэг нь ч цуу яриа биш биз. Яагаад гэвэл хар тамхичдын дунд их хэмжээний мөнгө байнга эргэлдэж байдгийг цагдаа нар ч мэддэг. Мөн нэр алдартай, рок попынхон, тамирчид гээд жил ирэх тусам хар тамхины хэрэгт холбогдож байгаа олны танил залуус нэмэгдэж байна. Өмнө нь “Харанга” хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн, “Лемонс” хамтлагийн аргил гитарчин Б.Анар болон рок хөгжим сонирхогч Г.Билгүүн, Б.Билгүүн, Н.Энх-Учрал, Н.Инжинаш, О.Содбилэг, Э.Бархас, “Дижитал” хамтлагийн ахлагч Баавар “Гайз 666” хамтлагийн дуучин Г.Төгсбаяр, Л.Мягмар, Х.Лхагва, “А-Capella” хамтлагийнхан гээд л урлагийнхны хар тамхи хэрэглэгчдийн цуваа хөвөрдөг. Харин сүүлийн үед Morningstar буюу Б.Аззаяа, Жүжигчин Б.Энхтүвшин, “Мотив" хамтлагийн дуучин Жижгээ буюу Г.Эрдэнэбаяр, “Icetop" хамтлагийн дуучин С.Чулуунбаяр, “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал, дуучин Б.Амархүү, дуучин DON DIOR, реппэр Roockie буюу У.Мөнхбагана нар хар тамхины хэрэгт холбогдож байв.
.jpg)
| КАМЕРТ БИЧИГДСЭН ЗАЛУУЧУУДААС ХАР ТАМХИНЫ СОРИЛ АВАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА ГЭВ ҮҮ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |