Хүн амины хэрэгтэй холбоотой дуудлага өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Иймд бид бусдыг галдан шатааж, хөнөөсөн эрэгтэйн хавтаст хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
“...2024 оны наймдугаар сарын 27-ны өдөр манай ажлынхан мал бордох руу явсан. Бид нарыг мал бордох дээр очиход өөрийнхөө зам дээр шарилжаа хадаад зогсож байсан. Тухай өдөр ажлаасаа 19 цаг өнгөрч байхад буугаад аавынх руугаа алхаж явахад над руу яриад миний машины дугуй хагарчихлаа чи солиод өгөөч гэж дуудсан. Би цэнхэр дэлгүүрийн дугуй засвар дээр очиж машины дугуйг нь сольж өгсөн. Тэгээд би явлаа гэсэн чинь би хүргээд өгье гээд хүргэж өгсөн. Намайг буулгачхаад машинаа сүртэй хаазлаад явсан. Удалгүй над руу дахиж залгаад машиныхаа түлхүүрийг авъя гээд залгасан. Би түлхүүрийг нь өгөөд замаараа дэлгүүр ороод тамхи болон 2 лааз пиво аваад аавындаа орсон. Над руу байна байна залгаад чи хүрээд ир уулзах хэрэг байна гээд дуудаад байсан. Би такси очсон. машинтайгаа над дээр ирээд чи оройтож ирлээ гээд уурласан. Тэр хавиар машинтайгаа хаазалж давхиад байсан, би зогсооч гэж хэлээд зогсохгүй болохоор нь чулуу аваад шидсэн. Тэгээд машинтайгаа гэрийнхээ тэнд очоод зогсож байсан. Би за чи гэртээ ирсэн юм чинь одоо ороод амар би явлаа гэж хэлсэн чинь би чамайг явбал амиа хорлоно шүү гээд савтай зүйлийг өөр лүүгээ цацаад байсан. Би савтай зүйлийг нь булааж аваад шидчихээд эргээд харахад гал ассан байсан. Би амьдралдаа эмэгтэй хүнд гар хүрч үзээгүй, би ийм зүйл хийгээгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ:
“...Би маш их гомдолтой байна. Талийгаачийн 1-9 насны 4 хүүхэд өнчин үлдсэн. Хүүхдүүд нь өдөр бүр ээжийгээ надаас нэхэж байна. Манай хүргэн энэ хүнээс айгаад 4 хүүхдээ аваад Эрдэнэт орж аавыгаа бараадаад явсан. Одоо би хүргэн болон 4 хүүхдийн хамт амьдарч байна. Би охиныгоо нас барснаас хойш үргэлж зүрх өвддөг, өдөрт маш олон удаа зүрхний эм ууж байна. Одоо оршуулгын зардалд 19.123.530 төгрөг болон 4 хүүхдийн сэтгэл санаанд учирсан хохирлыг нэхэмжилж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 06-09 дэх тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 23-29 дэх тал/,
Энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 35-39 дэх тал/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 45-47 дахь тал/,
Хохирогчийн ууль ёсны төлөөлөгч:
“...Манай охин ************ ************* тоотод манай талийгаач ээжийн монгол гэрийг барьж амьдарч байгаа. Манай охин Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээний газар ажилтай. Харин миний бие Орхон аймагт ажил хийж байгаа. 2024 оны 08 дугаар сарын 28-ны 03 цагийн орчимд манай төрсөн охин Оюунсувд нар руу залгаад “Манай дүүг ************ыг хүн бензин цацаад шатаасан байна, яан аа одоо гэмтэлд байна” гээд орилоод байсан. Тэгээд би том охин Оюунчимэгийн хамтаар Улаанбаатар хот руу гарч яваад 11 цаг 20 минутад ГССҮТ-д манай охин ************ нас барсан байсан. Тухайн үед миний төрсөн эгч Ө.Алтантуяа болон миний бага хүү Эрдэнэцогт нар сахиж байсан. Тэгээд би юу болсон талаар нь асуухад дүү Эрдэнэцогтдоо “Би өөрийгөө шатаагаагүй, би биш” гэж хэлсэн байсан. Харин манай эгчид мөн намайг хүн шатаасан гэж хэлсэн байсан. Би ************ гэх залууг танина. Манай охинтой найз, хамт ажилдаг гээд байсан ба манай охинтой 3 удаа хамт явж байхыг нь харсан. Би бол найзаас өөр ямар харилцаатай талаар мэдэхгүй бөгөөд манай охин бие даасан хүн учир би амьдралд нь оролцоод байдаггүй. Би өнөөдөр нөхөр салаад нэг cap болсон тухай мэдлээ. нар нь дундаасаа 4 хүүхэдтэй бөгөөд гэдэг залууг салгаж аваад хамт байсан байна. Харин манай хүргэн үг дуу цөөтэй, даруухан хүн учир хүн амьтанд хэлэлгүй дөрвөн хүүхдээ аваад нийтийн байранд амьдарч байсан байна. Мөн аар нь 32 сая төгрөгийн зээл авхуулсан талаар өнөөдөр мэдлээ. Миний охин бол амьдралын идэвхтэй, давхар ажил хийдэг тусч хүн байгаа юм. Архи дарс, тамхи огт хэрэглэдэггүй бөгөөд яагаад энэ залуутай хамт байсныг ойлгохгүй байна. Өмнө амиа хорлох үйлдэл огт хийж байгаагүй. Тийм зүйл хийх ч хүн биш. 9763 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн талаар сайн мэдэхгүй. Зээл аваад энэ машиныг авсан байж магадгүй. Би маш их гомдолтой байна. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Ар гэрийн зүгээс гаднын нөлөөтэй бусдад алуулсан байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал/,
Гэрч
“...үүрэг гүйцэтгэх хугацаанд 2024 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цаг 29 минутад юнителийн 88917436 дугаарын утаснаас Сонгинохайрхан дүүрэг 33-р хороо Тахилт Баян-Уул 13 дугаар гудамж 15 тоотод эхнэр, нөхөр хоёр руу савтай бензин цацаад гал тавьсан гэх утгатай дуудлага мэдээлэл 102 тусгай дугаарт ирсэн. Уг дуудлагын дагуу Дуулгат-119 чиглэл жолооч цагдаа цагдаагийн дэд ахлагч М.Баттөр бид хоёр 10 орчим минутын дараа дуудлага өгсөн хаягийн гадна очиход хашааны гадна бүрэн түлэгдсэн хувцасгүй 30 орчим насны махлагдуу намхан биетэй эмэгтэй хүн туслаарай гээд орилоод зогсож байсан. Дуудлага өгсөн эрэгтэй хүнээс юу болсон талаар тодруулахад “манай хашааны гадна эмэгтэй хүн туслаарай гээд орилоод байхаар нь би цагдаад дуудлага өгсөн мөн 103 түргэн тусламж дуудсан” хэлсэн. Үүний дараа түлэгдсэн эмэгтэйгээс болсон асуудлын талаар тодруулахад “манай ажлын газрын ************ гэх залуу манай эхнэр намайг чамтай хардаад байна, би гэрийг чинь шатаана гэж ярихад би араас нь гэртээ иртэл над руу бензин асгаад гал тавьж шатаасан” гэж хэлсэн. “************ өөрөө надтай хамт шатаад зугтаасан” гэж хэлээд “өвдөж байна” гээд өөр зүйл хэлээгүй. Би жолооч цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Баттөрийг ойр орчим газруудаар гэмт этгээдийг эрэн хайх үүрэг өгч явуулсан. Тун удалгүй 103 эмч ирээд шууд эмнэлэг рүү тухайн шатсан эмэгтэйг авч явсан. Хэргийн газар бензин үнэртсэн ундааны сав, шатсан хувцасны үлдэгдэл, шил нь хагарсан автомашин, ногоон болон шар өнгийн 2 ширхэг асаагуур байсан. Энгэрийн камерын бичлэг би хэргийн газарт очоод бичлэг хийсэн. Намайг очиход гал гарч дууссан шатсан байдалтай нэг эмэгтэй хүн мөн дуудлага өгсөн иргэн хамт байсан, хэргийн газарт өөр хүн байгаагүй. Хамт ажилладаг ************ гэх хүн над руу бензин цацаад шатаачихлаа, маш их өвдөж байна гэхээс өөр зүйл хэлээгүй. Тэр эмэгтэй хэргийн газраас зүүн урагш зүгт 50 орчим метр зайд ганцаараа байсан. 103 ирэх үед шатсан гэх эмэгтэй амьд байсан 103-н эмч өвчин намдаах тариа хийж авч явсан.Тухайн гэр гаднаасаа цоожтой байсан өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,
“...Амь хохирогч Б.************ын цогцсын шинжилгээгээр биеийн нийт гадаргуугийн 90-95%-г хамарсан, IIIAB-IV зэргийн түлэгдэлт, баруун 3, 4-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо болон халууны, химийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүссэн шинэ гэмтэл байна. Өөрөө өөртөө үүсгэх боломжгүй. Амь хохирогч нь тодорхой хугацаанд амьд байх боломжтой. Учирсан гэмтэл нь амьд даа үүссэн байна. Биеийн нийт гадаргуугийн 90-95%-г хамарсан, IIIAB-IV зэргийн түлэгдэлт нь Хүний эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.21-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь халууны ба химийн үйлчлэлээр биеийн нийт гадаргуугийн 90-95%-г хамарсан түлэгдэлтийн улмаас түлэнхийн шок олон эрхтний дутагдлаар нас баржээ. Нас барсан хугацааг цогцсын анхны үзлэгээр тогтооно. Ходоодонд бүрэн боловсорсон шингэн агууламжтай байна. Амь хохирогчийн биед эсэргүүцсэн тэмцэлдсэн гэмтэл тогтоогдсонгүй. Амь хохирогчийн цус, ходоодонд спиртийн агууламж илрээгүй болно. Амь хохирогчийн шүүх биологийн шинжилгээгээр үтрээний наалдцад эр бэлгийн эс илэрсэн болно. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байжээ. Амь хохирогч нь ВIII-р бүлгийн цустай байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 107-111 дэх тал/,
Шүүгдэгч
2024 оны 08 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө 24 цагийн үед *********** тоотын гадна амь хохирогч Б.************ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний бие рүү бензин асгаж шатаан биеийн нийт гадаргуугийн 90-95%-г хамарсан, IIIAB-IV зэргийн түлэгдэлт, баруун 3, 4-р хавирганы хугарал бүхий гэмтлүүдийг үүсгэж амь насыг нь хохироож, хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр алсан болох нь:
************* болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ************ыг “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр” алсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар
Улсын яллагч “шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон тул гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хувийн байдал, ар гэрийн амьдрал зэргийг харгалзан үзэж хуульд заасан ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Иймд шүүхээс шүүгдэгч ************ыг “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр” алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
АЖЛЫНХАА ЭМЭГТЭЙГ ГАЛДАН ШАТААЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 15 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ |
|
2025-05-09 18:11:07
2025-05-09 17:56:16
2025-05-09 17:43:29
2025-05-09 17:36:05
2025-05-09 17:14:18
2025-05-09 14:58:38
2025-05-09 13:23:32
2025-05-09 12:32:44
2025-05-09 11:52:36
2025-05-09 11:32:56
2025-05-09 11:25:22
2025-05-09 09:50:17
2025-05-09 09:40:55
2025-05-09 09:35:48
2025-05-09 09:32:37
2025-05-09 09:15:36
2025-05-09 07:37:33
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-08 19:31:10
2025-05-08 17:23:29
2025-05-08 17:04:19
2025-05-08 16:49:27
2025-05-08 16:44:31
2025-05-08 16:22:10
2025-05-08 14:23:34
2025-05-08 10:55:13
2025-05-08 10:51:53
2025-05-08 08:58:39
2025-05-08 08:08:40
2025-05-08 07:00:03
2025-05-08 07:00:00
2025-05-08 07:00:00
2025-05-08 07:00:00
2025-05-08 07:00:00
2025-05-08 07:00:00
2025-05-08 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |