• Өнөөдөр 2025-03-31

ЦЕГ: Хүүхэд зодсон цэцэрлэгийн багшийг шалгаж байна

2024-11-19,   390

Цэцэрлэгийн багш бага насны хүүхэд зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад хэргийг мөрдөн шалгаж байна гэв.
 
Тодруулбал, Энэ оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр “Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн ахлах Б бүлгийн багшийн туслах дөрвөн нас есөн сартай хүүхдийг удаа дараа зодож, хэрцгий хандсан байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.  Дээрх гомдол мэдээллийг хүлээн авч Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэдэг мэдээллийг цагдаагийн байгууллагаас өглөө.

ЦЕГ: Хүүхэд зодсон цэцэрлэгийн багшийг шалгаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-22 03:11:58
    хариуцлага: ийм төрлийн асуудал үүссэн бол захирал нь хамт ажлаа өгдөг, дахин хүүхэдтэй холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглодог бмр бна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188