• Өнөөдөр 2025-04-02

ХИЙМЭЛ НУУРАНД ХҮҮХЭД ОСОЛДОЖ АМИА АЛДЖЭЭ

2024-06-24,   555

 Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хиймэл нууранд хүүхэд живсэн гэсэн дуудлага мэдээлэл өнөөдөр Онцгой байпдлын газарт  иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 13 настай хүүхэд хийлдэг гудастай усанд байхдаа осолдож, нас барсан байсныг гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
 
Ойрын өдрүүдэд орсон борооны улмаас ихэнх голын ус, хиймэл нуур, тогтоол усны түвшин нэмэгдэж усанд осолдож эрүүл мэнд, амь насараа хохирох эрсдэл өндөр байна.
Иймд хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна

ХИЙМЭЛ НУУРАНД ХҮҮХЭД ОСОЛДОЖ АМИА АЛДЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188