• Өнөөдөр 2025-04-02

СЕХ Н.Номтойбаяр, Х.Бат-Ялалт, Ж.Баясгалан нарын нийт 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа

2024-05-31,   901

        УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохоор 23 нам, эвсэл бүртгүүлж, нэр дэвшигчдийнхээ материалыг Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсэн билээ. СЕХ эрүүгийн хариуцлага хүлээсэн, ялтай байдал нь дуусаагүй, хугацаа хэтэрсэн татварын өртэй, авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэх мэт үндэслэлээр "Үндэсний Эвсэл"-ээс нэр дэвшсэн Н.Номтойбаяр, АН-аас нэр дэвшсэн С.Баярцогт, Б.Хурц, Ж.Баясгалан, Монголын Хүний Төлөө Намаас нэр дэвшсэн Х.Бат-Ялалт нарын 150 гаруй иргэнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна. Н.Номтойбаяр авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол Ж.Баясгалан нь хугацаа хэтэрсэн татварын өртэй ажээ.
 
 
         Сонгуулийн Ерөнхий Хорооны албан мэдээнд энэ тухай: "Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 19 нам, хоёр  эвслээс сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, бие даан нэр дэвшүүлэгч 46, нийт 1416 хүний баримт бичгийг ирүүлсэн. Баримт бичгийг нягтлан шалгах хуулийн хугацаанд 17 нэр дэвшигч нэр дэвшихээс татгалзах хүсэлт гаргасныг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авч холбогдох баримт бичгийг буцаав. Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нам, эвслээс нэр дэвшүүлсэн 1206, бие даан нэрээ дэвшүүлсэн 39, нийт 1245 хүнийг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор тогтоолоо. Харин нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. 
 
        Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу 2024 оны зургадугаар сарын 2-ны өдрийн дотор бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгаж, дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх боломжтой юм. Тиймээс хуульд заасан хугацаанд нэр дэвшигчид холбогдох лавлагаа авах боломжоор ханган нийтээр тэмдэглэх баяр болон амралтын өдөр ажиллах хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хорооноос холбогдох байгууллагуудад хүргүүлэв." гэжээ.

СЕХ Н.Номтойбаяр, Х.Бат-Ялалт, Ж.Баясгалан нарын нийт 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-01 23:05:58
    Зочин: SEXSEER UILCHLI 40DSH SEKSY AXD80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-31 11:59:40
    nomguibayar: Улс орноо мандуулж ахиад 1,2 орд хувьдаа авч болохгүй юу? Хойд хил дээр бгаа ангынхаа отгонд очиж шивэгчин хүүхэн хүчиндсээр бгаад залхаж бна. Явж машинаар уралдахаас
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188