• Өнөөдөр 2025-04-02

Цагдаа нар бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэргийг АТГ-т шилжүүлжээ

     Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэргийг Авлигатай тэмцэх газраар шалгуулахаар харьяалал тогтоож шилжүүлсэн эсэхийг Улсын ерөнхий прокурорын газраас тодрууллаа.
 
    Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс гаргасан саналын дагуу Улсын ерөнхий прокурорын газраас уг хэргийг хянаж, Авлигатай тэмцэх газарт харьяалал тогтоон шилжүүлсэн байна.
 
      Дээрх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн үеэс эхлэн хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэг холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулахад бусад гурван холбогдогчийн үйлдэл нотлох баримтаар тогтоогдсон тул тэдгээр албан хаагчдыг өнгөрсөн ням гарагт мөн хойшлуулшгүйгээр баривчилсан байна. Цаашид дээрх хэрэгт Нийслэлийн прокурорын газар хяналт тавин ажиллахаар болжээ.

Цагдаа нар бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэргийг АТГ-т шилжүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188