• Өнөөдөр 2024-04-28

Чокопай хулгайлсан залууд арав хоног баривчлах шийтгэл ногдуулжээ

2024-03-25,   1154

       Цахим орчинд энэ оны хоёдугаар сарын 27-нд нэр  “Залуус "GS25" сүлжээ дэлгүүрээс "Чокобай" хулгайлсан хэрэг гарчээ” гэх мэдээлэл гарсан. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, иргэн “Т”-д эд зүйл хулгайлсан үйлдэлд энэ оны гуравдугаар сарын 21-нд Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар 10 хоног баривчлах саналыг шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлсэн байна. 
 
Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар "Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна" гэж заасны дагуу арга хэмжээ авчээ.

Чокопай хулгайлсан залууд арав хоног баривчлах шийтгэл ногдуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-28 08:27:08
    ИРГЭН: ЖИЖИГ ХУЛГАЙЧИД ШОРОНД, ТОМ ХУЛНАЙЧИД ОРДОНД.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188