• Өнөөдөр 2024-04-28

133 ДУГААР СУРГУУЛИЙН МЕНЕЖЕР: Сурагчаа зодсон гэх багшийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа

2024-03-11,   1787

Нийслэлийн Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн нэгдүгээр ангийн багш зургаан настай сурагчаа зодож, гэмтээсэн талаар бид мэдээлсэн 
 
Тодруулбал, хоёрдугаар сарын 28-нд тухайн багш сурагчид гар хүрчээ. Улмаар зургаан настай охины хамрын таславчийг гэмтээж, хамрын савхан яс нь цуурсан гэх онош тогтоогджээ. Улмаар охин хичээлдээ явж чадахгүй байгаа талаар ар гэрээс нь мэдээлсэн юм. Энэ талаар бид 133 дугаар сургуулийн сургалтын менежертээ холбогдож тодруулахад "Сурагчаа зодсон гэх багшийн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Одоогоор багш ажлаа хийж байна. Хэрвээ цагдаа, хуулийн байгууллагаас буруутай нь тогтоогдвол хариуцлага тооцох асуудлыг ярина. Тухайн анги 44 сурагчтай. Бид өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

133 ДУГААР СУРГУУЛИЙН МЕНЕЖЕР: Сурагчаа зодсон гэх багшийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-15 00:05:03
    Рүрэв сүрэн: Заавал хариуцлага тооцох багшлах эрхг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-11 21:17:47
    Р: Хаана хаанаа анхаарах цаг аль хэдий нь болчихоод байга, тэр олон 6 настантай ажиллана гэж боддоо. Ядаж 25-35 бол ч учир байна. Хүниы авдаггүй эрхээрээ хатсан нэг нөхрөөс болж амь амьдралаа шийдүүлэх болж дээ. Хайран багш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-11 18:40:24
    Ганбаатар : Би багшаа өмөөрнө , ёстой мэх алга ийм зүйл болсон нь харамсалтай? учрыг магадлая гэдэг шиг шог явагдах нь хэрвээ багш нормт 20 сурагчидтай ажилладаг бол /кембриджийнхээр/ хангалттай цалин авч сэтгэл ханамжтай ажилладаг бол гэх зэрэгээр явнаа яадаг юм 43 сурагч гэдэг чинь танд 40 л тараг яг одоо уу гэдэг тулгалттай эгээ ижилхэн..гэхэдээ хүүхэдээ ч өмөөрнө хэцүү юм бэ, Амьдралийг мөнгөн ий цонхоор харагчдаа!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-11 16:20:13
    llr gj: balmad ******** ve ter bagsh ni
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188