• Өнөөдөр 2024-04-29

Өсвөр насны хүүхдүүд мансуурсан үедээ машин хулгайлжээ

2024-03-07,   868

     Энэ сарын 5-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Toyota Prius загварын автомашин хулгайд алдагдсан дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Уг хэргийг 14-16 насны хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хүүхэд хамтран үйлдсэн байна.
 
      Эдгээр хүүхдэд Баянгол дүүргийн нэгэн зочид буудлын өрөөнд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэн мансуурсан байсныг мөн тогтоожээ. Хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүлээлгэн өгч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
 
Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна. 

Өсвөр насны хүүхдүүд мансуурсан үедээ машин хулгайлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-07 14:03:32
    Иргэн: Охидууд нэгийгээ зоддог хачин боллоо гээд байгаа мансуурдаг болсонтой холбоотой
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188