“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн нэр бүхий удирдлагуудын ёс зүйгүй үйлдэл бүхий бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тэгвэл “Тавантолгой төмөр зам” ХХК-иас мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн нэр бүхий ажилтнуудтай холбоотой бичлэг олон нийтийн цахим сүлжээгээр цацагдсан нь компанийн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл үүсгэж байгаад компанийн нийт ажилтан, албан хаагчид харамсаж байна. Компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байранд тавигдсан шаардлагыг зөрчсөн холбогдох ажилтнуудыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон болно. Гүйцэтгэх захирлын зүгээс нийт ажилтнуудын сахилга, хариуцлага, дэг журмыг сайжруулах албан даалгаврыг гаргаж, аливаа зөрчил дахин гаргахаас урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч ажиллаж байна” гэжээ.
| Ажил дээрээ архидан согтуурсан "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ажилтнуудыг ажлаас нь чөлөөлжээ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |