Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан ахлах ахлагч Н.Наянбаатар 17 настай жирэмсэн эмэгтэйг цонхоор унахад нь дээл тосож, аварсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа. Энэ талаар түүнээс тодруулахад “Энэ хэрэг өнгөрсөн 2019 онд болсон. Яагаад дахиад олон нийтийн сүлжээгээр цацаад байгааг нь ойлгохгүй байна. Үүнд тайлбар хийх гэсэн боловч завгүй байна. 2019 онд Баянгол дүүргийн арваннэгдүгээр хороонд байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн төрөхийн өмнөх ажиглалтын зургадугаар давхрын цонхоор 17 настай жирэмсэн эмэгтэйг унах гэж байсныг харсан. Тэгээд машиндаа байсан дээлээр уг эмэгтэйг тосч аваад Гэмтлийн эмнэлэгт хүргэж эх, хүүхдийн амийг аварсан нь үнэн” гэв.
| Н.НАЯНБААТАР: 17 НАСТАЙ ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙГ ЦОНХООР УНАХАД НЬ АВАРСАН ГЭХ ХЭРЭГ 2019 ОНД БОЛСОН |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |