Зэвсэгт хүчний алба хаагч амиа алдсан асуудалтай холбоотой Зариг.мн мэдээллийн сайтаас "Дахиад өгөх амь алга, одоо зогсоо" хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ үеэр цэрэгт яваад хохирсон алба хаагч болон ар гэрийнхэн байр сууриа илэрхийлж байна.
ЦЭРЭГТ АМИА АЛДСАН АЛБА ХААГЧИЙН АХ: Миний дүү 2023 оны хоёдугаар сарын 17 Төв аймгийн Алтанулаг сумын 311 дүгээр ангид амиа алдсан. Анх бидэнд "Цэргийн ангид хүрээд ир. Хүүхэд чинь эвгүйдчихлээ" гэсэн дуудлага ирсэн. Тухайн үед очиход "Танай хүүхэд амиа хорлосон" гэсэн. Тухайн үед би цэргийн ангийн камерын бичлэгийг үзэж, эргэлзээгээ тайлмаар байна гэсэн ч юу ч үзүүлээгүй. Ингээд би гуравдугаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж, бичлэг үзэхээр хүсэлт тавьж үзэхээр болсон юм. Гэтэл тухайн өдрийнх нь бичлэг байхгүй. Бид тангаргийн баяр дээр нь очиход үүдэнд зөндөө олон камертай байсан. Дараа нь буяны хандив хүргээд анги нэгтгэлд очиход нь бүх камер байхгүй болсон. Камер нь хаана байгаа вэ гэхэд бүгдийг нь хурааж авсан гэж хэлсэн.
| ЦЭРЭГТ АМИА АЛДСАН АЛБА ХААГЧИЙН АХ: Дүүг минь "Амиа хорлосон" гэж хэлсэн ч камерын бичлэг нь олдохгүй байгаа |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |