Зэвсэгт хүчний алба хаагч амиа алдсан асуудалтай холбоотой Зариг.мн мэдээллийн сайтаас "Дахиад өгөх амв алга, одоо зогсоо" хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ үеэр цэрэгт яваад хохирсон алба хаагч болон ар гэрийнхэн байр сууриа илэрхийлж байна.
ЦЭРГИЙН АЛБАНД ОЧООД ХӨЛГҮЙ БОЛСОН ХОХИРОГЧ: Би Өмнөговь аймгийн Сайн цагаан суманд амьдардаг. 167 дугаар ангид цэргийн алба хаасан. 2006 онд цэргийн албанд татагдаж, 2007 онд халагдсан. Цэргийн алба хааж байхдаа сургалтын байлдааны суманд өртөж, хөлгүй болсон. Цасан шуургатай үед сургалт хийсэн. Бээрсэн байдалтай байсан учраас дутуу гранатаа шидсэн болов уу. Ингээд буцаад дэлбэрсэн. Цагдаагийн байгууллагаас намайг техникийн алдаа гаргасан гээд хэрэг хаагдсан.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Ч.ЦОГТЖАРГАЛ: Цэргийн алба хаагч цэрэгт татагдсан бол цэргийн бүр зэвсэгтэй харилцдаг. Сургалт төлөвлөсөн хугацааны дагуу явдаг. Бид байлдааны өмнөх бэлтгэл хийж байгаа учраас цас бороотой байсан ч явуулах ёстой. Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан юм байна. Иймд энэ асуудлыг дахин судлаад, эргэн уулзаж, дэмжлэг үзүүлэх тал дээр анхаарна.
| ХОХИРОГЧ: Цэргийн алба хааж байхдаа сургалтын байлдааны суманд өртөж, хөлгүй болсон |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |