Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины мотор, кропны хаягдал тос, масло дахин боловсруулж, түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эко стандарт петролум” ХХК-ийн жолооч 10 тонн орчим хаягдал масло соруулж, Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бохирын шугамын худаг руу асгасан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Гэвч тус компани хаягдал маслоо бохир ус соруулах үйлчилгээ эрхэлдэг “Маргад эрдэнэ уул” ХХК-д дуудлага өгч, тус компанийн жолооч С.Лхагвабаяраар аюултай хог хаягдлаа хаяуулсан байж болзошгүй байна.
Бид энэ талаар “Маргад эрдэнэ уул” ХХК-ийн жолоочоос зарим зүйлийг тодрууллаа.Тэрбээр “Манайх бохир ус соруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 5-6 жил болж байна. Өчигдөр “Эко стандарт петролум” ХХК-ийнхан манай компанид бохир ус соруулах дуудлага өгсөн юм билээ. Тус дуудлагад манай компанийн жолооч С.Лхагвабаяр явсан. Тухайн үед 10 тонн хаягдал масло соруулуулсан байж магадгүй. Жолооч С.Лхагвабаяр болон манай компанийн удирдлагуудаас мэдүүлэг авахаар цагдаагийн газраас дуудсан гэсэн. Манай жолооч дуудлагын дагуу ажиллаж байгаад тухайн компанийн ажилчдын хий гэсэн ажлыг нь хийснээр нэр нь холбогдчих шиг боллоо. Манай компани сургууль, цэцэрлэгүүдийн бохир ус соруулах гэрээтэй ажилладаг” гэсэн юм.
| “МАРГАД ЭРДЭНЭ УУЛ” ХХК-ИЙН ЖОЛООЧ: “Эко стандарт петролум” ХХК-ийнхан манай компанид бохир ус соруулах дуудлага өгч, 10 тонн хаягдал маслоо асгуулсан байж болзошгүй |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |