• Өнөөдөр 2024-04-29

Алга болсон 12 настай охиныг гурав дахь өдрөө хайж байна

2023-10-06,   966

Алга болсон 12 настай охиныг гурав дахь өдрөө үргэлжлүүлэн хайж байна. Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймагт 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр сураггүй алга болсон 12 настай “Д” охиныг хүч нэмэгдүүлэн эрэн сурвалжилж байна.
 
Охиныг эрэн хайх ажиллагааны хүрээнд өчигдөр ОБЕГ-аас Мандах суманд нисдэг тэргээр агаараас хайсан.  Үүнтэй холбогдуулан Аймгийн онцгой комиссын бие бүрэлдэхүүн хуралдсан билээ. Одоогоор эрэн хайх ажиллагаанд нийт 74 алба хаагч ажиллаж байгаа юм. Мөн өнөө өглөөнөөс /2023.10.06/ Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалаар ахлуулсан 24 тээврийн хэрэгсэл, 120 албан хаагчтай баг эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллахаар болсон байна.

Алга болсон 12 настай охиныг гурав дахь өдрөө хайж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188