• Өнөөдөр 2024-04-30

Гарцаар гарч байсан эмэгтэйг бага насны хүүхдийн хамт мөргөж, гэмтээжээ

2023-10-03,   1178

Сонгинохайрхан дүүргийн Тахилт орчимд гарцаар гарч байсан бага насны хүүхэдтэй эмэгтэйг дайрсан зам тээврийн осол гарчээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2023 оны арав дугаар сарын 2-нд 19:33 цагт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын дөрөвдүгээр буудал дээр “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. 
 
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалгахад 33 настай, эмэгтэй “О” гэгч нь 31 настай, эмэгтэйг таван настай хүүгийн хамт гарцтай хэсгээр зам хөндлөн гарах үед нь мөргөж гэмтээсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Осол гаргасан жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драгер багажаар шалгахад согтууруулах ундаа хэрэглээгүй байсан аж.
 

Гарцаар гарч байсан эмэгтэйг бага насны хүүхдийн хамт мөргөж, гэмтээжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-03 23:05:07
    Жолооны курс: Жолооны курс сургалт хангалтгүй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188