• Өнөөдөр 2024-05-09

Ж.ОДГАРАВ: Ламхай нарын асуудлыг цахимаар шүүх нь хэрээс хэтэрч байна

2023-06-23,   739

Гандантэгчлэн хийдээс хүчирхийлэлд өртсөн ламхай нарын асуудлаар мэдээлэл хийж байна.
 
Энэ талаар Гандантэгчлэн хийдийн телевизийн захирал Ж.Одгарав“Сүүлийн үед нийгэмд үүсээд байгаа асуудал олны анхаарлын төвд байна. Тус асуудалд иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, хууль хяналтын байгууллагынхан хамтарч ажиллаж, хэргийг шалгаж байна. Үндсэн хууль болон салбар хуульд заасны дагуу шүүхээр гэм буруутайг тогтоогоогүй цагт бид хэн нэгнийг гүтгэж болохгүй. Хэрэг гарсан талаар мэдээлэл цацагдахтай зэрэгцээд бид хуралдаж, хууль хяналтын байгууллагад мэдээлсэн. Хэрэг хянан шалгах ажиллагаа эхэлсэн цагаа эхлээд бид мэдээлэл өгөх боломжгүй байдаг. 
 
 Шүүх гэм буруутайд тооцоогүй үед цахим орчинд шүүж, харлуулах байдал хэрээс хэтэрч байна. Гандантэгчлэн хийд бол 200 гаруй жилийн түүхтэй соёлын онцгой бүс. Үүнд зүй бусаар харьцах, бүх ламыг ийм хэрэг хийсэн мэтээр ойлголт өгч байгаа нь зохимжгүй зүйл гэж бид үзэж байна” гэв.
 

Ж.ОДГАРАВ: Ламхай нарын асуудлыг цахимаар шүүх нь хэрээс хэтэрч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-23 12:50:55
    Zochin: Хэрээс хэтэрсэн асуудал хөндөгдөж байгаа учир иргэд цахимаар ч болов үзэл бодлоо илэрхийлэх нь зөв гэж бодож байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-23 12:50:44
    Zochin: Хэрээс хэтэрсэн асуудал хөндөгдөж байгаа учир иргэд цахимаар ч болов үзэл бодлоо илэрхийлэх нь зөв гэж бодож байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-23 12:50:34
    Zochin: Хэрээс хэтэрсэн асуудал хөндөгдөж байгаа учир иргэд цахимаар ч болов үзэл бодлоо илэрхийлэх нь зөв гэж бодож байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-23 12:50:32
    Zochin: Хэрээс хэтэрсэн асуудал хөндөгдөж байгаа учир иргэд цахимаар ч болов үзэл бодлоо илэрхийлэх нь зөв гэж бодож байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-23 12:50:26
    Zochin: Хэрээс хэтэрсэн асуудал хөндөгдөж байгаа учир иргэд цахимаар ч болов үзэл бодлоо илэрхийлэх нь зөв гэж бодож байна.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188