• Өнөөдөр 2024-05-08

ШҮҮГДЭГЧ ЭМЭГТЭЙ: Охиныг минь оролдож байсныг сонсоод хямарч, нэг л мэдэхэд нөхрийгөө угаалгын өрөөнд хөнөөчихсөн байсан

2023-06-09,   43114

    Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэнтэй холбогдуулан сэрэмжлүүлэг мэдээллий хүргэж байна. Энэ удаагийн “Хавтаст хэрэг” буланд гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас нөхрийгөө хутгалж, хөнөөсөн хэргийг тоймлон хүргэж байна.

     Шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг

    Тэрбээр“2021 оны хоёрдугаар сарын 23-ны 09:00 цагт охин бид хоёр ажилдаа явсан. Охины сургуулийн төлбөрийг төлөхийн тулд найзынхаа лангуун дээр охиноо ажиллуулж байсан. Бид хоёр такси бариад явж байхад аавын тухай юм хэлэх гэсэн юм гээд тэр талаар ярьсан. Би юу яриад байгааг нь ойлгохгүй яасан юм бэ гэхэд надтай зүй бусаар харьцдаг талаар ярих гэж байна гэж бодоод би яриулаагүй. Орой 17:00 цагийн үед охиноос дахин асуухад бэлгийн дарамтад байлгасан, бөгс барьсан, хувцсаа тайлж чаддаг байсан юм уу гэж хэлсэн талаар ярьсан. Би тэгээд хэлэх үг олдоогүй. 18:00 цагт орлогоо тушаагаад таксинд суугаад яваад дахин асуусан. Гэртээ хариад Анударь бид хоёр хоолоо хийгээд байж байхад удаагүй байхад найз Сэржээ орж ирсэн. Жоохон уусан байсан. Надад шкаб зарах гэж байгаа талаар хэлсэн. Анударь Сэржмядагтай зөрөөд гарсан. Надаас мөнгө төгрөг асуугаад байсан. Охиныхоо тухай сонсоод юу яриад байгааг нь ойлгохгүй байсан. Тэгээд манай нөхөр гаднаас нэг шил архитай, хоёр пиво бариад 19:00 цаг өнгөрч байхад согтуу орж ирсэн. Сэржмядагтай жижиг өрөөнд цай аягалж өгөөд байж байхад тэрээр 00 өрөө ороод ирье гэсэн. Нөхөр орж ирээд суусан ... чи яагаад архи уугаад байгаа юм бэ надад амласан биз дээ гэж хэлэхэд яадаг юм гээд архины шилээр ширээ цохисон. Тэр үед би том өрөө рүү гүйж орсон. Тэгэхэд удалгүй араас орж ирсэн. Тэр үед манай долоон настай хүүхэд цуг зогсож байсан. Ширээн дээр байсан устай савыг болон гал тогооны гурван шургуулгыг авч шидсэн. Намайг ойртоод очиход цохиж унагаагаад дээрээс дэвссэн. Ээж намайг аллаа гэж манай хүүхэд орилоход нь би хүүхэд аваад жижиг өрөө рүү ор гэж хэлсэн. Тэгээд Сэржээ манай хүүхдийг аваад орсон. Ингээд би цагдаад нөхөр намайг зодоод, хүүхэд айлгаад байна гэж дуудлага өгсөн. Намайг дуудлага өгснийг мэдээд элэгдээд, барьж аваад үсдээд чирсэн. Нэг мэдэхэд би түүнийг ванны өрөөнд хутгалсан байсан. Хаанаас яаж хутга авснаа мэдэхгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Мөнхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би талийгаачийн төрсөн ах. Манай дүү бол архи дарс уугаад байдаггүй. Ээлжээр ажилладаг болохоор гэртээ л байдаг байсан. Манай дүү эмнэлэг дээр ухаангүй байж байгаад өнгөрсөн. Эмчилгээний зардал, оршуулгын зардал гээд мөнгө төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Би дүүгийн амьдралыг  сайн мэдэхгүй байна. Манай ээжид хүүгээ аваад тусдаа амьдармаар байна гэж хэлж байсан гэсэн. Манай дүү төлөв даруу зантай хүн байгаа юм” гэх мэдүүлжээ.

Шинжээч Г.Ханхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдээлэл

“...Талийгаачийн биед гэмтэл учирснаас хойш хэдий хугацаа өнгөрсөн байна вэ гэх асуулт нь хоёр дахь асуулттай утга нэг тул хамтад нь хариулсан. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу амьдад нь үүссэн шинэ гэмтэл байна гээд 2 дугаар хэсэгт нь тусгаад өгсөн байна. 3 дугаар асуултын хүрээний хариултыг 2 дугаар асуултад хариулсан байгаа тул агуулгын хувьд бүрэн хариулсан байгаа. 7 дугаар асуултын хүрээнд хэрвээ шинээр нөхцөл байдал илэрсэн бол гэсэн байх бөгөөд шинээр нөхцөл байдал байгаагүй тул асуултад нь хариулаагүй ... Талийгаачид 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хэвлийн хөндийд шингэн байгаагүй. Хэвлийн гялтангийн орчимд буюу бөөрний орчим 8*46 хэмжээтэй нэвчсэн бүлэн төст голомтод өөрчлөлттэй гэж бичсэн байна. Энэ нь хэвлийг гялтангийн өмнөд болон ар хэсэг гээд 2 хувааж байгаа. Шинжилгээ хийх явцад хэвлийн өмнөд хэсэг буюу хэвлийн хөндийд шингэн байхгүй. Зөвхөн ар хэсэгт нь цусан бүлэн үүссэн байна гэдгийг илэрхийлж байна. Ерөнхийлөн ойлгох юм бол хэвлийн хөндийд цусан бүлэн байсан байна гэж ойлгоно. Энэ бол зөвхөн хэвлийн хөндийд шингэн байхгүй гэж байгаа. Түүнээс биш гялтангийн арын зайд шингэн байгаа талаар компьютер томографийн  шинжилгээнд тусгагдсан байгаа. Энэ нь ямар нэгэн байдлаар дотуур цус алдалттайг нь бүрэн харуулж байна. Талийгаач нь бөөрний тараагуур судас гэмтсэнээр цочмог их хэмжээний буюу 2200 мл цус алдсан байсан. Энэ нь хутганы хэмжээгээр их хэмжээний цус алдсан байна гэсэн үг. Ийм гэмтэлд бөөрийг тайрах бүрэн хэмжээгээр авах заалттай. Ийм мэс засал хийгдэх хүртэл тодорхой хугацаа шаардлагатай. Талийгаач эмнэлэгт очоод 3 цаг болоод нас барсан. Энэ хугацаанд цус алдалтын эсрэг эмчилгээ хийгдээд явж байгаа. Ийм учраас амь насыг аврах боломж багатай байсан талаар дүгнэлт хийсэн. 1.9 см гэх хэмжээ бол хутганы гэр болон мөрний хэмжээ. Нийт өргөний хэмжээ. Уртын хэмжээ нь биш. Хэвлийн ардаас урагшаа чиглэгдсэн гүн хутгалагдсан шарх байсан гэж байгаа. Чацархайг гэмтээгээд гэдэг нь хэвлийн хөндийд байгаа гялтангийн өмнө нь байгаа асуудал. Тараагуур судас нь гялтангийн ард байгаа. Тэр хүртэл тодорхой зай бол 7-12 см хүртэл замыг туулж гэмтэл учруулсан. Өөрөөр хэлбэл хутга нь хэвлийн хөндийд ороод 7-12 см хүртэл хэмжээтэй замыг туулж гэмтэл учруулсан байна. Энэ дүгнэлтүүд дээр ямар нэгэн хүчний тухай биш зөвхөн чиглэлийн буюу ардаас урагш чиглэлтэй хөндлөн чиглэлтэй талаар заасан. Хүчний талаар хэлэх боломжгүй” гэж мэдүүлжээ.

Гэрч Б.Анударийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдээлэл

 “Би ээжтэй 100 айлд хамт ажил хийдэг. Өглөө нь цуг ажилдаа яваад өдөржин ажил дээр байх хугацаанд ажлын газрын хэдэн эгч нар ууж байсан. Ээжид ууж байсан архинаас өгөхөд хүн ихтэй байсан тул түүнийг нь лангуун доор тавьсан байсан. Хажуу талд Солонгоо гээд эзэн эгч байдаг. Бид хоёрыг байнга хардаг. Тэр эгч архи дарс уух, ажил таслах зэрэг зүйлд маш их дургүй тул бид хоёрыг байнга ажиглаад байж байдаг байсан. Бид хоёр ажлаас тараад явж байхад манай ээжийн найз манайд ирнэ гэж ярьсан. Би түүнийг ирэхэд нь зөрөөд гэрээс гараад явсан. Хэрэг болсны дараа би гэртээ орж ирсэн. Сэржээ эгчээс мэдүүлэг авна гээд тэр эгч согтуу хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Сэржээ эгч та согтуу байна та мэдүүлэг өгч чадах юм уу гэхэд чадна гэж хэлсэн. Сэржээ эгч мэдүүлэг өгч байхад нь талийгаач хажууд нь байсан. Талийгаач ээжийг маш их зоддог байсан. Намайг бас оролддог байсан. 2012 онд манай ээжийн хоёр хөлийг хугалж байсан. Тэр үед цагдаа дуудсан ч гомдолгүй гэж хэлж байсан. Би цагдаа дуудсан. Тэгэхэд танай энэ хүн өөрөө тэнсэнтэй юм байна, архины хамааралтай юм байна энэ хүнийг одоо авч явах юм бол тэр чигт нь авч явна гээд тэгээд ээж айгаад гомдолгүй гэж хэлсэн. 2021 оны 01 дүгээр сард ааваас салсан. Салаад байж байхад нь талийгаачийн ээж нь манай хүүхэдтэй буцаад нийлээч гэж гуйсан тул буцаж нийлсэн. Тэр үед нь би битгий нийл гэж хэлсэн ... Бид хоёр ажил дээрээ байхад надаас юу хийгээд яваад байгаа юм гэж асуухад би тэгдэг байсан гэж хэлсэн. Тэгээд ээж сонин болсон ... Би өглөө нь аав намайг жоохон дарамтлаад байна гэж хэлсэн. Өдөр нь цай ууж байхдаа хэлэх гэж байхад хүн ирсэн тул хэлж чадаагүй. Машинд явж байхдаа хэлэх гэж байхад надад боломж гараагүй. Боломж нь ерөөсөө гарахгүй байсан тул орой нь хэлсэн ... Намайг оролдож байсан талаар би хэнд ч хэлж байгаагүй ... Би гэртээ хонохгүй дээд тал нь 4-5 хоног найзындаа хонодог байсан. Гэртээ байх ямар ч сонирхолгүй байсан“ гэх мэдүүлэг өгсөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхбаярт гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу оршуулгын зардалд баримтаар нэхэмжилсэн 9.100.000 төгрөгийг нөхөн төлөгдсөн бөгөөд цаашид хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн байна.


ШҮҮГДЭГЧ ЭМЭГТЭЙ: Охиныг минь оролдож байсныг сонсоод хямарч, нэг л мэдэхэд нөхрийгөө угаалгын өрөөнд хөнөөчихсөн байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 32
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-11 19:22:58
    Эмээ: УНЖИЖ ЯВДАГ УЛААН МАХАНДАА ЗАХИРАГДСАН СҮГИЙГ БОЛЖ ХӨӨ . ХҮЧИН ҮЙЛДЭГЧДИЙГ ЗАСДАГ , ДУХАН ДЭЭР НЬ ТАМГАЛДАГ ХУУЛЬТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-11 16:31:29
    эрдэнэтуяа: иймэрхүү юм нийтлэхдээ хохирогчийн нэр бичихээ болино уу давхар сэтгэлзүйн дарамт өгчих юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-11 12:51:58
    Erdenechimeg: Huuhed aidag sanaan zowson baih ih hetsuu l de hvvhed bol hvvhed shvv de eej bol setgetsd ih hvnd tussan bga shvv de ugeer helhiin arggvi hench sanahgvi shvv dee arggvi hamgaalt l boloh bj gehdee hvn ali ali n hohirchee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-11 09:36:36
    Иргэн: Үнэн л мэдүүлэг өгсөн бол зөв л үйлдэл хийжээ, Гацхүү охин нь эртхэн энэ эцэг ухааны оронцог оролдох дадал үзүүлээд бсан бол цагдаад хандаж эхтэйгээ 2 уу л тусдаа амьдрах арга хэмжээ авахгүй яасан тэнэг вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-11 08:37:02
    Hj: Oroldson bol tgd tsagdaad helj huuli shiiddeg. Huchindcheegu l yum bn. Getel bur amar ain neg medehed alsan ch geh shg. Davartsan avgai ve
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-11 08:02:43
    Gerel: Sain eej bna ..Eh hvn uree ingej hamgaaldag iym shuuh wne baidal harj uzej hergsehgui bolgoh heregteishde..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-11 00:48:51
    Зочин : Энэ зөвүүн цагт охид эмэгтэйчүүд хохироод дуусдаг цаг болждээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-10 23:16:00
    U: Azraga hvrtel unagaa tanidag ym malnaas dor ******** baisan um bish vv
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-10 21:35:28
    ээ: зоддог хүнийг өршөөж уучилдаг нь л буруу. дордон уу гэхээс дээрдэхгүй. охин хүүхэдтэй бол ганц бие яв л да, зоддог оролддог архичин хойд эцэгтэй байлгах ямар хэрэг бгаан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-10 19:49:23
    Зочин.: Идэж уусан .хүчиндсэн хүнд 2 жил л өгдөг штээ.Монголын хууль гэж новш юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-10 18:32:31
    zochin: yostoi ******** yumaa uuriguu ohinoo hamgaalsan hvnd 6n jil shv turiin tumsgun tolgoitoi yumnuudg l shvvh bsiin gulug
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-10 15:58:41
    Zochin: Тэрбумаар идээд хүчин хийгээд хүүхэд дайраад байхад л ял өгөхгүй байж өөрийгөө хамгаалсан эмэгтэйд ямар өндөр ял өгдөг юм бэ.нэг муу архичин хүчирхийлэгч үхээ л биз.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-10 14:10:48
    Zochin: emegteichuudiin buruu.uursduu hentei ch hamaaguu zavaarch baahan huuhed gargana tegeed l archaagaa aldahaar n nuguu har umnuud n uur zaluu ******** haigaad hayad yavchihna.tegeed l avgai nar ohin huuhedtei bj dahiad neg umtai niilchihne.medeej bolovsrolgui, yaduu, bohir zavaan umnuud l 100 ail metiin gazar ajillaj bgaa .tiim humuust es zui, hun chanar metiin zuil bhgui shdee.yag sarmagchin shig l bgaa.daraa n hamt arhidaj zavaarchihaad sogtuudaa ******** bariad l darch alchihaad tuuh zohiochihno.manai dagavar ohinoo huchindsen ntr.ene huduunii malnuudyg bolovsruulmaar bnaa.edniig yadaj hun durtei bolgomoor bn tur zasagaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-10 12:57:04
    Zochin: Ygaad 10.1 r zvilchilj bga yum boloo, negdugert shuugdegch bolon shuugdegchin ohin 13.5,12.1 buyu hohirogchin husel zorigin esreg huch heregleh huch heregleheer zanalhiildeg , ger bvliin huchirhiileld urtddug bsn bna ,hoyrdugart herg gardg udr c mun huch hreglej 11.7hundruleh nuhtsultegur hohirson baina,gurwdgrt tuhain uyd shuugdegch setgel zvin gvn hymrald orson, effective baidaltai baihdaa chochirdon dawchdaj vildsen tul EHTA n 10.2 r zvilchilh yostoi bsin blowu?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-10 12:09:43
    Zochin: Huchin hiisen lady tuviin bagshid 6 jil ugsunshdee. Naadhaa bagadgaachee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-10 11:58:00
    Зочин: Аргагүй хамгаалалт биш үү Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан талаар баримт байгаа л юм бна ш дэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-10 11:38:03
    Ганаа: Зөв юм хийж яасан олон жилээр тасалдаг юм бэ хүүхдээ өөрийгөө өөр яаж хамгаалах байсан вм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-10 10:47:30
    Иргэн: Удам муутай новш байжээ. Ах нь хүртэл ийм хэрэг хийсэн дүүгээ өмөөрөөд хохирлын мөнгө авсан ч байх шиг. Нүгэл нүдээрээ гэж хохь нь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-10 10:46:38
    Иргэн: Удам муутай новш байжээ. Ах нь хүртэл ийм хэрэг хийсэн дүүгээ өмөөрөөд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-10 07:18:05
    Зочин: Хулгай хийгээд тэрбумын хулгаыгаар хаацайлана Хүчин хиывэл хятдад биш бол дүүрч гэж хаацайлана. Ард нь биеэ үнэлэгчид, хүчиндэгчидийн тоо л өсч ионгол гени мөхөж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-10 07:13:22
    Зочин: Архичдын гэр бүлийг олон төрөлтөөс хамгаалмаар юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-10 07:11:45
    Дорлиг: Эх нь үрийг нь төрүүлсэн байхад л охиныг нь оролддог новш юмдаа. Дараа төрөлдөө цэвэрших болтугай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-10 05:10:56
    Zochin: Hogiin ym hair daahgui ******** hohino. Za ohin ureer n oroldson bol hen ch baisan guitseeh l heregtei.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 22:35:47
    ХЭН МЭДЛЭЭ: ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛЭХ БИШ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 22:05:39
    Зочин: Эмэгтэй хүн хичнээн тэсч дарлуулах вэ.Харин охиныг нь хүчирхийлж байсныг сонсоод, ээж нь хүлцэнгүй байх ухамсар нь гэнэт үрээ өмөөрөх сэдэлээр солигдож ийм хэрэг хийжээ. Угаасаа эх хүн үрийнхээ төлөө амиа өгөхөд бэлэн байдаг гэдгийг мунхаг эргүү эрчүүд мэдэж ав.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 21:23:08
    Зочин: Архичин гэр бүл байсан бн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 18:12:58
    Зочин: Цазын ялыг сэргээх хэрэгтэй. Иймэрхүү хүн хогнуудад амьд явах эрх байхгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 16:07:51
    Зочин : Нэрийг нь сольж бичсэн байдаг байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 16:07:21
    Зочин : Хүүхдийг нь нэр төр биед нь халдвал Цаазын ялгүй болохоор одоо үзсэний хохь л болно ш дээ Ер нь охиныг нь оролдлоо гээд сэтгэл зүйн цочролд ороод энэ байтугай хэрэг хийнэ ш дээ хүүхнүүд бол гүйцээдэг гэж байгаа байхгүй юу эрчүүд шиг байнга зодолдож нүдэх зодоод өнгрөх гэсэн асуудал байхгүй тийм байгалийн инстикт хүүхдээ хамгаалах гэсэн юм нь хөдлөөд гүйцээж байгаа байхгүй юу.Ийм учираас бөгсний донгоо эрчүүд мэдэж явах хэрэгтэй ш дээ.Дээр үед балар цагт бол цусан өшөө авалт хийсэн гэсэн. үг юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 14:18:25
    unshigch: erguu ******** ******** ohinoo orolddog gaj donton hohino boljdee harin setgeleer hyamarch buzriig gesgeesen emegtei hetsuu umda
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 13:15:23
    Охин: Төрсөн охиноо оролдож бдаг бузрыг алдаг нь зөв зөв...тэнсэнгээр гарга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 11:19:33
    Зочин: Хүн хогыг хороогоод гараа нэр төрөө л бузарласан байна.Тэрнээс алдах юм бхгүй гэсгээллээ хүртэж дээ.Монголд зөвхөн эмэгтэйчүүд хүүхдүүдийг хүчирхийлж оролдсон эр сүвтэй сүгнүүдийг мэдээлэл авч нууцаар агнадаг тусгай байгуулага бий болох хэрэгтэй.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188