• Өнөөдөр 2024-04-27

Мод тээвэрлэж явсан машин олон тооны үхэр дайрчээ

2023-05-23,   412

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт олон тооны үхэр дайрсан гэх дуудлага иржээ.
 
Уг хэргийг шалгахад тус аймгийн Хүдэр сум Бумбатын даваа гэх газарт Дархан-Уул аймгийн харьяат 27 настай эрэгтэй “Daewoo” маркийн  том оврын автомашиныг жолоодож яваад  иргэн Б-ын эзэмшлийн 16 тооны үхэр мөргөсөн байжээ.
 
Урьдчилсан байдлаар  дээрх иргэн нь Хүдэр сумаас Дархан аймаг руу мод бэлтгэн, тээвэрлэж явахдаа машины бүрэн бүтэн байдал хангаагүйн улмаас осол гаргасан болох нь тогтоогджээ. Хэргийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Мод тээвэрлэж явсан машин олон тооны үхэр дайрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188