Д.Сэржмядаг охин ор сураггүй алга болоод таван жил болж байна. Тэрбээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын II сургуульд сурдаг байв. Д.Сэржмядаг сураггүй алга болох үедээ 130-150 см өндөртэй, цэнхэр дотортой, ягаан өнгийн даавуун куртик, ягаан өнгийн сурагч цүнхтэй, сурагчийн дүрэмт хувцастай, хар өнгийн ноосон өмд, хүрэн өнгийн урт түрийтэй гуталтай явсан гэдэг. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсан боловч одоог хүртэл сураг ажиг гараагүй билээ. Сүүлийн үед охиныг эрэн хайх ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаар түүний ээж Б.Хоролмаатай холбогдож, цөөн хором ярилцсан юм.
-Сүүлийн үед охиныг хайх эрлийн ажиллагаа хэрхэн үргэлжилж байна вэ. Цагдаагийн байгууллагаас та бүхэнд мэдээлэл өгсөн үү?
-Эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж, интерполоор хайж байгаа гэсэн. Гаднын улс орны цагдаагийн газар руу охины минь зургийг явуулж, хайж байгаа юм билээ. Гэхдээ охиныг минь хайх ажлын хэсэг олон удаа солигдсон. Өнгөрсөн хугацаанд Эрээний цагдаа нар манай цагдаа нартай хамтарч ажилласан. Тэгэхдээ “Хилээр гарсан ул мөр байхгүй” гэх мэдээллийг бидэнд өгсөн. Үүнээс өөр тодорхой мэдээлэл байхгүй.
.jpg)
-Танай гэр бүлийнхэн цагдаа нараас гадна охиндоо сураг, чимээ тавьж байна уу?
-Бид байдгаа бараад л сууж байна. Лам, бөө, үздэг, мэргэлдэг хүн дээр очихоос өөрийг хийж чадахгүй юм. Өнгөрсөн хугацаанд маш олон хүнд үзүүлсэн. Бидэнд очиж үзүүлээгүй лам, бөө гэж бараг байхгүй. Тэд ихэнх нь “Амьд байна, хилээр гарчихсан байна, автомашинаар мөргөчихөөд аваад явсан байна” гэж хэлдэг. Хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сард зурхайч, ламд очиж үзүүлсэн. Гэтэл охиныг минь “Хилийн цаана амьд байна. Эргэж ирнэ. Гэхдээ хугацаа нь болоогүй байна” гэсэн. Түүнийг сонсоод их баярлаж, охин минь ороод ирэх юм шиг итгэл найдвар төрж байгаа. Гэхдээ үхэн үхтлээ охиноо хүлээх байхдаа хэмээн урам хугарах үе ч байна. Хэрвээ охин минь амьд бол хаана байгаагаа, юу хийхээ мэдэхгүй айж, сандраад биднийгээ ямар их санаж байгаа бол гэхээс зүрх, сэтгэл урагдах шиг болдог. Бидэнд охинтойгоо уулзана гэх маш их итгэл найдвар байгаа учраас монголын цагдаа нар сайн, нягталж шалгаад, эрж хайгаад охиныг минь олоод өгөөч гэж гуйж байна. Охиныгоо өвөр монгол айлд мал маллаж байж магадгүй гэж боддог.
-Та охиноо Өвөрмонголоор хайх уу?
-Би хил нээгдэхээр Өвөрмонголын цагдаагийн газар хандаж, охиноо хайна гэж бодож байгаа. Мэдээж биднийг охиноо хайх явцад хүндрэлтэй зүйл их тохиолдох байх. Охин минь ч том болж, өөрчлөгдсөн байх болов уу. Гэхдээ ээж нь юм чинь охиноо танилгүй яах вэ дээ. Хил хурдан нээгдэхийг л хүлээж сууна даа.
| Д.СЭРЖМЯДАГ охины ээж Б.ХОРОЛМАА: Хил нээгдэхээр Өвөрмонголын нутгаар охиноо хайна |
|
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |