• Өнөөдөр 2024-04-20

Т.НАРМАНДАХ: Хувийн мэдээлэл улсын бүртгэлийн сангаас устгагдах боломжгүй

2022-04-27,   345

     Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас иргэний баримт бичгийг устгадаг гэх асуудлаар мэдээлэл хийсэн юм.
 
    Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах "Нийгмийн сүлжээнд өрнөж буй үйл явдалтай холбоотойгоор мэдээлэл хийе. Улсын бүртгэлийн байгууллагын мэдээллийн сангаас мэдээлэл устгах боломжгүй. Тухайн иргэнтэй холбоотой түүх цахим мэдээллийн сан, иргэний бүртгэлийн архивд хадгалагддаг. Тэгэхээр хувийн мэдээлэл улсын бүртгэлийн сангаас устгагдах боломжгүй гэдгийг албан ёсоор хэлье. Улсын бүртгэлийн санд төрийн тусгай байгууллагын хяналтад үйл ажиллагаа явуулдаг. 

  Жилд 16 мянга орчим гэрлэлт бүртгэгддэг. Харин гэрлэлт дуусгавар болсон бүртгэлд дөрөв орчим мянга бүртгэгдэж байна.

     Мэдээллийг нь өөрчилсөн гэх иргэдтэй холбоотой мэдээлэл өгөхөд бага зэрэг төвөгтэй байна. Учир нь эдгээр иргэдийн мэдээлэл хязгаартай бүлэгт хамаарагдаж байгаа. Гэхдээ цахим орчинд Улсын бүртгэлийн байгууллагыг буруутгасан, ташаа мэдээлэл яваад байгаа учир товч мэдээлэл өгөх нь зөв гэж үзсэн. Тэд 2017 онд гэрлэлтээ бүртгүүлсэн байдаг юм билээ. Гэвч иргэн Т.Ганболд гэрлэлтээ хууль бус гэх үндэслэлээр манай байгууллагад гомдол гаргасан. Ингэхдээ "Би хэзээ ч өөрийн биеэр гэрлэлт бүртгүүлж байгаагүй" гэж мэдүүлсэн. Энэ гомдлын дагуу Улсын байцаагчийн дүгнэлт гарч, гэрлэлтийг хүчингүй болгосон. Манайх тус гэрлэлтийн хууль бус, хүчин төгөлдөр биш гэж үзсэн" гэлээ.  

Т.НАРМАНДАХ: Хувийн мэдээлэл улсын бүртгэлийн сангаас устгагдах боломжгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188