• Өнөөдөр 2025-04-19

Туул голд живсэн 15 настай хүүгийн цогцсыг олжээ

2021-07-13,   370

     Төв аймгийн Лүн сумын Ногоон хоолой багийн “Үнэгтийн хоолой” гэдэг газарт  долдугаар сарын 09-ний 11:00 цагийн орчим Туул голд 15 настай, эрэгтэй хүүхэд живсэн осол гарсан. Энэ тухай дуудлага тухайн өдрийн 12:40 цагт Онцгой байдлын газарт ирж, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн билээ. Ийнхүү хүүгийн цогцсыг долдугаар сарын 11-ний 09:21 цагт Өгөөмөр багийн “Боолтын-Үзүүр” гэдэг газраас олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Хүүгийн цогцос анх осолдсон газраас зүүн зүгт 21 км орчим хол урссан байжээ.
    Иргэд та бүхнийг голын ойр орчим зугаалахдаа анхаарал сэрэмжтэй байхыг хүсье.
 

Туул голд живсэн 15 настай хүүгийн цогцсыг олжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188