Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Эрүүл мэндийн төвийн эмч 31 настай эрэгтэй Б коронавирусийн халдвар авсан нь батлагдан, тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 14 настай охиныг хүчирхийлэхийг завдсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлснээр уг хэргийн сэжигтэн тус Эрүүл мэндийн төвийн дарга Б.Бат-Эрдэнэ юм байна. Тэрбээр Шаамар сумын Эрүүл мэндийн төвийн даргаар өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн ажилласан бөгөөд өмнө нь Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд эмчээр таван жил ажиллаж байжээ.
Энэ талаар Шаамар сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнаас тодруулахад нэрээ нууцлахыг хүсээд “Б.Бат-Эрдэнэ эмч манай эмнэлэгт ирээд удаагүй. Өмнө нь Жавхлант сумын Эрүүл мэндийн төвд таван жил ажилласан юм билээ. Эмч нараас Б.Бат-Эрдэнэ ганцаараа ковидын тасагт ажиллаж байгаа. Бага насны хэчнээн хүүхэд ковидын тасагт хэвтэн эмчлүүлж байгааг мэдэхгүй байна. Ковидын гурван тасагт 100 гаруй ор байгаа” гэв.
Харин Шаамар сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Бат-Эрдэнээс уг хэргийн талаар тодруулахад “14 настай охины ар гэрийнхэн “Охиныг маань хүчиндэхийг завдсан” гэж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна лээ. Одоогоор өвчтнөө хүчиндэхийг завдсан эсэх нь тодорхой болоогүй байна. Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт энэ хэргийг шалгаж байгаа. Дараа дараагийн байгууллагууд үнэн эсэхийг тогтоох байх. 14 настай охины хувьд коронавирусийн халдвар авсан нь тогтоогдон эмчлүүлж байсан. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэж ярьсан билээ.
| 14 настай охиныг хүчирхийлэхийг завдсан Б.Бат-Эрдэнэ гэгч хэн бэ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |