• Өнөөдөр 2025-03-31

ХАВТАСТ ХЭРЭГ: ААВ, ЭЭЖ НЬ МАРГАЛДАЖ, АРХИДАН СОГТУУРСНЫ УЛМААС ХОЁР САРТАЙ НЯРАЙ ОРНООС УНАЖ, ОСГОЖ, АМИА АЛДЖЭЭ

2024-11-23,   2469

    Нөхөртөө уурлаж, архидан согтуурсны улмаас хоёр сартай нярайгаа хөлдөөж, амийг нь хохироожээ. Эл хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс “Хавтаст хэрэг” буландаа тоймлон хүргэж байна.

Шүүгдэгч С нь 2024 оны хоёрдугаар сарын 13-14-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын - дүгээр багийн нутаг **-*** тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн хүү болох  хоёр сартай С.А-ын хамт унтаж байгаад орноосоо унагажээ. Нярай С.А нь галлагаагүй, хүйтэн гэрт осгож амиа алджээ.  

            -Хохирогч А.А мэдүүлэхдээ “...2024 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр манай том хүү А-ын төрсөн өдөр болоод манай хамаатныхан ирж хоол унд идээд 19:00 цагт явсан. Тэгээд эхнэр бид хоёр гэр орноо цэвэрлээд байж байтал манай танил эмэгтэй найз Н залгаад уулзъя гээд байсан юм. Тухайн үед над руу Н залгасныг манай эхнэр мэдсэн юм. Тэгээд бид хоёрыг хардаж хэрүүл маргаан эхэлсэн. Тэгээд хэрэлдээд болих шинжгүй байхаар нь би 23:00 цагийн орчим гэрээс гараад найз Х уулзсан. Би гэрээс гараад алхаад засмал зам дээрээс найз Х тосож авсан. Тэгээд бид хоёр түүний найзынд очиж хөзөр тоглож байгаад цаг нэлээд орой болчихоор нь тэндээ хоносон. Бид архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэгээд өглөө 10:00 цагийн орчимд сэрээд утсаа хартал аав залгасан байхаар нь буцаагаад залгатал хүү А-г нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би эхнэр рүүгээ залгатал манай эхнэр уйлаад А амьсгалахгүй байна гэж хэлсэн. Гэр рүүгээ орж явтал манай эхнэр залгаад эмч ирж үзээд “А нас барчихсан байна” гэсэн гээд уйлаад байсан. Би архи согтууруулах ундааны зүйл ерөөсөө хэрэглээгүй. Харин намайг гэрээсээ гараад явснаас хойш манай эхнэр С бурхан, тахил дээр байсан 0.75 литрийн экспорт нэртэй архийг ганцаараа бүгдийг нь уучихсан байсан. Намайг өглөө гэрт орж ирэхэд бурхан дээр байсан архины шил хоосон ширээн дээр байсан. Талийгаач хүүгийн минь хоёр өвдөг, хамрынх нь үзүүр, уруул хэсэг нь шалбарчихсан байсан. Шөнө манай эхнэр архи ууж согтоод хүүг доошоо харсан байхад нь мэдэхгүй дарчихсан байх гэж бодож байна. Тэгээд амьсгалж чадахгүй хөл, гараараа тийчгэнээд шалбарчихсан байх... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9 дэх тал/

Гэрч Д.А мэдүүлэхдээ “...Өглөө ажил дээрээ байж байтал манай бэр С залгаад “Манай бага хүүхэд А минь хөдлөхгүй, хөшчихсөн байна. Би яах учраа олохгүй байна. Та түргэн тусламж дуудаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэгт дуудлага өгөөд өөрөө шууд яваад очсон. Намайг ирэхэд эмнэлгийн ажилчид ирсэн байсан ба манай ач хүү А нас барчихсан байсан. Өмнөх өдөр нь гэрт нь очиход бурхан, тахил дээр нь нэг шил архи байсан. Маргааш өглөө нь очиход байгаагүй. Тэр архийг уугаад тасарч унаад, хүүхдээ харахгүй үлдээчихсэн юм болов уу гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/

Гэрч А.Ц мэдүүлэхдээ “Манай төрсөн дүү Алтанчимэг утсаар залгаад бага хүү А нь нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би эхнэрийн хамтаар Булган сум руу шууд гарч А-ийн гэрт очсон. Бид хоёрыг очиход эмнэлэг ирчихсэн байсан. Тэгээд дотогшоо гэр рүү орж чадахгүй байж байгаад нэг ороход А бага хүү А нь нас барчихсан байдалтай цайж, хөхөрчихсөн байсан. Өчигдөр бид тэдний гэрт ирэхэд том хүү А нь төрсөн өдөр болж байсан. Тэгээд хоол идчихээд төрсөн өдрийн бэлэг өгчихөөд удалгүй гараад явсан. Бид А-ын тэдний гэрт очиход бага хүү А нь эрүүл, саруул орон дээрээ дээгүүрээ цамцтай, доогуураа хувцасгүй, өлгийн дээрээ задгай хэвтэж байсан. Бие нь эрүүл саруул, уйлаад байдаггүй хүүхэд байна лээ. Тэгээд бид тэдний гэрт байж байгаад орой болсон байсан тул 18 цаг өнгөрөөгөөд гараад явсан байх. Бид А гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Архи уусан хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 21-22 дахь хуудас/

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.С-ыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Шүүгдэгч Г.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа  өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.Сүгжлхамд сануулсугай.

5. Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.С нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ХАВТАСТ ХЭРЭГ: ААВ, ЭЭЖ НЬ МАРГАЛДАЖ, АРХИДАН СОГТУУРСНЫ УЛМААС ХОЁР САРТАЙ НЯРАЙ ОРНООС УНАЖ, ОСГОЖ, АМИА АЛДЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-27 09:43:29
    зочин: нялх биетэй эхнэр нь байхад нөхрийг нь дуудаж залгаж хэрүүл эхлүүлсэн новшийн жингэрт ял оноох байсан юм. зүв зүгээр байсан хүмүүсийг хооронд нь хэрэлдүүлж ийм зүйл хийх нөхцлийг бүрдүүлсэн хүн нь тэр байтал эхийг нь шийтгэж байдаг. гэр бүлийн хуулиа чангалж энэ бүхнийг цэгцлэх хэрэгтэй байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-26 17:24:40
    зочин: Архичин малнууд. Ял хөнгөн бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-25 19:29:50
    Bold: ergu har tarhia dodhoro orlulsan lalrudda utasar yarisan hunteige zawal untaj hewtej bdag yumu yasan ergu har lalrud we ta nar ajil turul and nzinin ged tanil tal hund vhin zundu l bdag bizde ger horollin ergu orkud emegtei hunig yag mal shig harj nuh bolgon lu hih ged zutged bdag yumu chawas da yag ursdih n amudtal biye biye hardsan herul hisen yadaj bhad nugu harduöad bga er em huni sugnud n gazras uhad gargad irsen yum shig sejgin haltarud bdag shashan
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-25 19:24:47
    Bold: yamar buzartai har emegchin be burhan tahlinha arhig gudarch bdag yostoi zaya n ha san gichi bna da
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-24 09:41:00
    Zochin : Nuhur ******** ni ih uchir bn shunuur uulzdag emegtei nz gj yu bdiin nyalh bietei ehneree asarch toilohgvi banzaldaad yawdag gulug l bsn l bn sg d
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-23 18:54:31
    зочин : нөөхөр гарч явлаа гээд 750 гр архи ганцаар ууж тасраад, нярай хүүхдээ орноос унагаж хөлдөөж ална гэдэг дэндүү хариуцлагагүй харгис. Хичнээн хүүхэд нь ч гэсэн хүний амь биз дээ, хүн хөнөөсөн амьтныг яасан зөөлөн ялладаг юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-23 17:24:16
    Зочин: Ээ бурхан минь, ийм ээж бас байдаг аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-20 10:13:07
    zochin: schono doloor uchsenee chiij ailiin nochor luu zalgasan um !!! ene balai avgaid chariuuchlaga tooch ! baral aluurchin baina . ter nochor n bas erguu gar !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-19 16:49:13
    Зочин: ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-19 12:22:08
    зочин: нялх биетэй эхнэрээ хэрэлдлээ гээд хаяад гарч байгаа эр, эхнэр хүүхэдтэйг нь мэдсээр байж шөнө залгаж байдаг завхай авгай хоёроос болж ийм харамсалтай хэрэг гарч дээ. гэр бүлийн хуулиа чангатгах юмсан даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-19 12:18:17
    зочин: бас л нэг айл гэр үймүүлсэн сэжгийн авгайгаас болж хүүхэд нь эндэж эхнэр нь шоронд орж эргүү нөхөр зүгээр үлдэх шив дээ. нөхөр лүү нь тэр авгай залгаагүй бол хэрүүл ч гарахгүй хэн ч үхэхгүй байж болох блаа. айл гэр үймүүлсэн хүмүүст хариуцлага тооцдог хуультай болохсон доо
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188