• Өнөөдөр 2025-05-04

З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРЫН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО

2024-09-18,   667

      Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэрэгт анхан шатны шүүх хуралдаан өнгөрсөн гуравдугаар сард болсон. Анхан шатны шүүхийн шийдвэрээр тэдэнд тус бүр 40 сая төгрөгийн торгууль ногдуулсан.  З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр товлогдоод байсан юм. Харин З.Энхболдын өмгөөлөгч нар "Шүүх хурал давхацсан тул хуралдааныг хойшлуулах" хүсэлт гаргасан байна. Улмаар өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэжээ.
 
       Хэргийг эргэн сануулахад  УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгаланг 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг. Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.

З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРЫН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-18 11:40:39
    S: ANUSDI80955877SEXSEER XUCHINDUULI
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188