• Өнөөдөр 2024-05-03

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарын цагаатгасан шийдвэрийг давж заалдах шатны шүүхээр хэвээр үлдээлээ

2024-03-22,   1056

Хөгжлийн банкны 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шүүх хурлын шийдвэрийг танилцууллаа.
 
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан байна.  УИХ-ын гишүүн Н.Батбаярын хувьд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас цагаатгасан. Хөгжлийн банкны хэрэгт холбогдогч давж заалдсан 27 шүүгдэгчийг цагаатгах шийдвэр гаргасан хэмээн мэдээллээ.
 
Хөгжлийн банкны анхан шатны шүүх хуралдааны үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг  "Ерөнхий сайд гэдэг чинь бүхнийг шийддэг эсвэл чаддаг хүн биш. Манай Засгийн газрын үед Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын өмнө ажлаа хариуцаж байсан.  Намайг Н.Алтанхуяг учраас Хөгжлийн Банктай холбогдуулсан тогтоол олж, хэлмэгдүүлж байна. "Хөгжлийн Банкны хэрэгт хамаагүй юм байна" гээд хаях ёстой байхад хуцав аа, чам дээр дахиад Хөгжлийн Банктай холбоотой тогтоол олчихлоо гээд прокурорын байгууллагаас хоёр удаа яллагдагч болгосон. Ингэж хэлмэгдүүлж болох юм уу" хэмээж байлаа. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарын цагаатгасан шийдвэрийг давж заалдах шатны шүүхээр хэвээр үлдээлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 21:02:22
    зочин: Ийм байж шүүх энэ тэр гэж жүжээд яанаа.Цагаатгаад байхдаа яахав дээ.Улсаа луйвардсан хүмүүс
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 08:06:34
    Zochin : Ene 2 yu hiisn gj ... hudlaa yarij ulsaa urund oruulaa biz dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 08:05:59
    Zochin : Ene 2 yu hiisn gj ... hudlaa yarij ulsaa urund oruulaa biz dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-22 21:48:27
    Зочин: Болж дээ. Ард түмнийхээ төлөө их зүйл хийсэн сайн хүмүүс шүү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188