• Өнөөдөр 2024-05-03

Б.Ганхуяг нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал дөнгөж сая завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөж эхэлжээ

2024-01-29,   354

        Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11 дэх өдрөө хаалттай үргэлжилж байна.
 
Тэгвэл тус хэргийн гэм буруугийн шүүх хурал дөнгөж сая завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөж эхэлжээ. 
 
Ташрамд өгүүлэхэд, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Дагвадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг.
 

Б.Ганхуяг нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал дөнгөж сая завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөж эхэлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-29 13:26:08
    S: SEXSEER UILCHLEED ZYGAATSI80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188