• Өнөөдөр 2024-04-24

Г.ОРХОН: С.Баярцогтыг суллах захирамж гарсан, бид хүнээ авах гээд хүлээж байна

2021-08-20,   1704

    Сангийн сайд асан С.Баярцогтыг өмгөөлөгчийн хүсэлтээр суллах захирамж гарчээ.
Энэ талаар бид түүний өмгөөлөгч Г.Орхонтой холбогдож тодруулахад "Миний үйлчлүүлэгч С.Баярцогтыг суллах захирамж гарсан нь үнэн. Бид хэд захирамжийг бичгээр гарахыг хүлээж байна. Гарчихвал очиж хүнээ авна" гэлээ.
 
Улсын дээд шүүх энэ оны тавдугаар сарын 19-нд С.Баярцогтод холбогдох хэргийг хэлэлцээд, түүнд 4,8 жилийн хорих ял оноогоод байсан тул Дархан-Уул аймагт байрладаг хорих ангид хоригдож байгаа юм.

Хэргийг эргэн сануулахад, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн 2020 оны долдугаар сард  С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулсан нь Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж  үзэн 10 жил  хорих ял оноосон. Ингэхдээ С.Баярцогтоос дөрвөн тэрбум 10 сая,  гурван үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасан.

Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр С.Баярцогтод оноосон 10 жилийн ялыг 4.8 жил, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт оноогоод байсан дөрвөн жилийн ялыг нэг жил гурван сар болгон өөрчилсөн бол Б.Ариунсан, Б.Бадрал нарт оноосон  1.6 жил хорих ялыг  нэг жил болгон тус, тус бууруулсан. Гэсэн ч С.Баярцогтоос бусад хүмүүсийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хүчингүй болгож суллах шийдвэр гаргасан юм.
 
 Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн сарын 19-ны өдөр хэлэлцээд бүх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцаасан билээ. Улсын дээд шүүхийн хуралдааны үеэр түүний өмгөөлөгч Г.Орхон “Уг хэрэг мөрдөн байцаалтад буцаж байна. Өмнө нь уг хэргийг анхан, давах, хяналтын шатны шүүхээр шийдсэн шийдвэрүүд хууль ёсны шаардлага хангахгүй байсан.
 
Прокуророос С.Баярцогтод ял тулгасан, яллах дүгнэлт хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэдэг асуудлыг өмгөөлөгчид ярьж байсан. Өнөөдрийн хуралдаанаас өмнөх бүх шатны шүүхийн шийдвэр хүчингүй болсон гэж ойлгож болно. С.Баярцогтын хэргийг тусгаарласан” гэсэн юм.

 


Г.ОРХОН: С.Баярцогтыг суллах захирамж гарсан, бид хүнээ авах гээд хүлээж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-21 15:05:13
    Хүн: Баярцогтоос бусад нь суллагдаад, хөөн хэлэлцэх хугацаа нь лууссан гэх. Энэ баярцогтыг тамалж ханахгүйнэээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-21 14:57:00
    Баярцогтыг үзэн ядагч: Улс орноо дампууруулсан Баярцогт ,Баяр мэтийнх гэмт хэрэг биш юм бол ганц нэг гар утас зэргийн хулгайг хэрэг гэж үзээд яахав.Шоронд бгаа хүн алсан,хүчингээс бусад хэрэгтнүүдийг бүгдийг сулла.Аавын хүүхдийг алаг бүү үз.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-21 07:01:16
    Монгол: Ээ хөөрхий. Заяа нь харласан Монголын төр засаг том луйварчинаа хужаа эздийнхээ дарамтаар суллах боллоо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-20 14:48:46
    Зочин: Энэ амьтныг өчиггүй буудан хороох ёстой блаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-20 13:46:36
    Зочин: МСS -д МАН өрөө төлж яБаярцогтыг суллаж бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-20 13:44:23
    Иргэн: Нөгөө шударга ёс, баялагтаа эзэн монгол чинь хоосон лоозон байсныг ойлгосон уу Монголчуудаа!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188