• Өнөөдөр 2024-04-26

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох шүүх хурал эхэллээ

2021-06-18,   1306

Улсын Дээд шүүхэд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 1466 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 329 дүгээр магадлалтай, Б.Ундармаад холбогдох найман хавтас хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэж буй юм.
 
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 буюу “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсний дагуу 2.6 жилийн хорих ял оноосон юм. Харин давж заалдах шатны шүүх ялыг хөнгөрүүлэн нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан юм.
 
Энэхүү шийдвэрийг прокурор эсэргүүцэн эсэргүүцэл бичсэний дагуу Улсын дээд шүүх хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох шүүх хурал эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-19 19:48:37
    Oyunaa: Yaj shuuhiig haryadaa ih hoishilj ih l udlaadaa arai l denduu ih mongo idsen dee yaj zugeer ywdag bnaa setgel n zowdogui ym bxdaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-19 12:51:43
    Зочин: Дээд шүүх Хүүкдүүлсэн байх магадлалтай. Харж л байя
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188